Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 312

 

                                                                                                        

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч Г.Эрдэнэ, шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт А.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 0082 10296 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч А.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Чгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

             Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд М.Чгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1572 дугаартай дүгнэлт /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-н 14-15/, гэрчээр С.Энхчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 16/, шинжээч эмч Ш.Цэцэгмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-20/, А.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 31-34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, хохирогчийн хохирлын баримтууд /хх-н 26/, хохирогчийн хүсэлт /хх-н 27/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт /хх-н 38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Э шүүгдэгч А.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Чгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч А.Бийг 2019 оны 01 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө хохирогч М.Чгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

            Мөрдөн шалгах ажиллагаанд М.Чгийн хохирогчоор өгсөн: “...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Казино” бааранд ажлын охин болох А.Б, Анхзаяа, Энхчимэг нарын хамтаар орж үйлчлүүлсэн юм. Тэгээд манай найз А.Б тэр бааранд байсан хүмүүстэй маргалдаж зодолдсон. Тэгээд нөхөр ах хоёр нь ирж аваад бид хоёр хамтдаа машин дотор нь ороод сууж байтал хоорондоо маргалдсан. Тэгээд миний нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгээд би машинаас буусан чинь ах нь намайг суучих хүргээд өгөх үү гэхэд би суухгүй гээд намайг хаяад явсан. Нүүрэн тус газар цохисон. Гараараа 2 удаа цохисон. Толгой өвдөж байна. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-н 5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Бат-Эрдэнийн өгсөн: "...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 23 цаг өнгөрч байхад манай эхнэр А.Б над руу залгаад намайг ирээд авчих гэж хэлсэн.  Анхзаяаг дагуулаад машиндаа очиход М.Ч уйлчихсан машины гадна зогсож байсан. Би М.Чд хандаж яасан бэ, юу болсон бэ, машиндаа сууж байхгүй яасан юм бэ гэхэд М.Ч танай эхнэр чинь намайг цохьчихлоо гэж хэлсэн. Болороо яагаад чамайг цохичихсон юм бэ гэж асуухад “мэдэхгүй, чимээгүй сууж байгаад цохичихсон" гэж хэлсэн.." гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Энхчимэгийн өгсөн: "...М.Ч гаднаас Болороо миний нүд рүү цохичихлоо гээд нүд нь хавдчихсан уйлаад ороод ирсэн..." гэх мэдүүлэг /хх-н 16/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1572 дугаартай:

             1. М.Чгийн биед зүүн зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-н 9/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч А.Бт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 27/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.