Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 19

 

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат   би 

Нэхэмжлэгч: Г.Болд-Эрдэнэ
Хариуцагч: Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 
Гуравдагч этгээд: А.Ганзориг
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад нэр дэвшсэн Г.Болд-Эрдэнийн олонхийн санал авсан тооллогын комиссын тогтоолын төслийг батлаагүй нь хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлэхийг Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах, мөн Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Засаг даргад А.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай хэргийн нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Г.Болд-Эрдэнэ миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад нэр дэвшиж Г.Болд-Эрдэнийн олонхийн санал авсан тооллогын комиссын тогтоолын төслийг батлаагүй нь хууль бус болохыг тогтоож Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлэхийг Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, засаг даргад дахин нэр дэвшүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Цахир сумын Засаг даргад А.Ганзоригийг нэр дэвшүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Учир нь иргэн А.Ганзориг нь Архангай аймгийн Засаг даргаар батлуулахаар явуулсан сумын Засаг дарга болох 1/10 дугаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоос татгалзаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ардчилсан намын бүлэгт өргөдөл гаргасан. 
Ардчилсан намын бүлэг хуралдаж иргэн Г.Болд-Эрдэнэ намайг Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд дэмжихээ илэрхийлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар сумын засаг даргад нэр дэвшүүлэн дэмжихээр болсон.
Иймд иргэн Г.Болд-Эрдэнэ би захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
    Иргэн Г.Болд-Эрдэнээс Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад нэр дэвшсэн Г.Болд-Эрдэнийн олонхийн санал авсан тооллогын комиссын тогтоолын төслийг батлаагүй нь хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлэхийг Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэ “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Засаг даргад А.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 
Нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаадлагуудаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа талаарх хүсэлтээ 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлжээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болно...”, 66.2.-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэ нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийг “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад нэр дэвшсэн Г.Болд-Эрдэнийн олонхийн санал авсан тооллогын комиссын тогтоолын төслийг батлаагүй нь хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлэхийг Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах, мөн Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Засаг даргад А.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  
Нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болохыг дурьдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийг “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад нэр дэвшсэн Г.Болд-Эрдэнийн олонхийн санал авсан тооллогын комиссын тогтоолын төслийг батлаагүй нь хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлэхийг Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах, мөн Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Засаг даргад А.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.5.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.


ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ