Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 20

 

               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

          баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат   би 
Нэхэмжлэгч: Д.Галхүү
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга 
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Цэнхэр суман дахь сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Цэнхэр суман дахь Сум дундын ойн ангийн дарга Д.Галхүүг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн нэхэмжлэгч Д.Галхүүгийн “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Галхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Доржсүрэнгийн Галхүү миний бие 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр өгсөн Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Цэнхэр суман дахь сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Цэнхэр суман дахь Сум дундын ойн ангийн дарга Д.Галхүүг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзаж байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
    Иргэн Д.Галхүүгээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Цэнхэр суман дахь Сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Цэнхэр суман дахь Сум дундын ойн ангийн дарга Д.Галхүүг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл  гаргасныг тус шүүх 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Галхүү нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа талаарх хүсэлтээ 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болно...”, 66.2.-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Галхүү нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Д.Галхүүг “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Цэнхэр суман дахь Сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Цэнхэр суман дахь Сум дундын ойн ангийн дарга Д.Галхүүг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Д.Галхүүгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  
Нэхэмжлэгч Д.Галхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлан, баримт үйлдсэн болохыг дурьдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Галхүүг “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Цэнхэр суман дахь Сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Цэнхэр суман дахь Сум дундын ойн ангийн дарга Д.Галхүүг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Д.Галхүүгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.5.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.


ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ