Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2017/ДШМ/04

 

 *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд оролцсон:

Нарийн бичгийн дарга         Г.Намуунзул

 Прокурор                              Б.Догмиддорж

 Ялтны өмгөөлөгч                 Д.Ганхуяг, Д.Урансувд

 Ялтан                                    *******, *******

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан *******, ******* нарын давж заалдах гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201611000400 дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, Дорнод аймаг дахь Политехник коллежийн хүнд машин механизмын техникчийн 1 дүгээр ангид сурдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн *******-ын ******* тоотод оршин суух, улсаас   авсан   гавьяа   шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ******* ******* овогт *******ын ******* /РД-/.

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, Дорнод аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын засал чимэглэлийн 1 дүгээр ангид сурдаг, ам бүл 5, эх, эгч, 2 дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн *******ын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, овогт ийн /РД-/.

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, овогт гийн /РД-/.

******* нь *******, ******* нартай бүлэглэж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00.30 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5  дугаар байрны баруун талд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн ийн эзэмшлийн "Nokio 60-20" маркийн хар хөх өнгийн гар утсыг дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулсан,

******* нь *******, ******* нартай бүлэглэж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00.30 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5 дугаар байрны баруун талд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн ийн эзэмшлийн "Nokio 60-20" маркийн хар хөх өнгийн гар утсыг дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулсан,

******* нь *******, ******* нартай бүлэглэж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 00.30 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5 дугаар байрны баруун талд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн иргэн ийн эзэмшлийн "Nokio 60-20" маркийн хар хөх өнгийн гар утсыг дээрэмдэн авч, 35000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч ******* Монгол овогт *******ын *******, овогт ийн , овогт гийн нарыг бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Ц.Ган-Эрдэнийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн  621.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч *******ын *******, ийн нарыг тус бүр 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 3 жил 5 сарын, ялтан *******д оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй ялтан *******д оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй ялтан *******д 2 жил 7 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнийг хүмүүжүүлэх, засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг эцэг, эх болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтдаа байлгах үүргийг Цагдаагийн газрын хүүхдийн албанд тус тус даалгаж, Ялтан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Ц.Ган-Эрдэний , ялтан *******ын регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхүүдийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, насанд хүрээгүй ялтан *******ы дугаартай төрсний гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт  зааснаар ялтан Ц.Ган-Эрдэнийн эзэмшлээс АF 0429898 серийн дугаар бүхий 10000 /арван мянга/ төгрөг, ялтан *******ын эзэмшлээс хар өнгийн LG-Su760 маркийн гар утсыг, ялтан *******ы эзэмшлээс Самсунг Нөт-1 маркийн хар өнгийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 21-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх ялын хугацааг 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******, ******* нарт авсан цагдан хорих, насанд хүрээгүй ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Ялтан ******* давж заалдах гомдолдоо: Би өөрийн ухамсар дорой, хөнгөн хийсвэр, хүүхэд насны гэнэн томоогүй зангаасаа болж уг гэмт хэрэгт холбогдон шийтгэгдэж эцэг, эхээ зовоож байгаадаа туйлын ихээр гэмшиж байна. Би гэмт хэрэгт холбогдох үедээ 17 настай байсан ба шүүхээр шийтгэгдэх үедээ 18 нас 16 хоногтой байсан. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож, өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маш ихээр гэмшиж хохирогчоос уучлал гуйж, хохирогчийн хохирол нэхэмжлэлийг бүрэн барагдуулсан. Ээж маань элэгний хүнд өвчтэй эмчийн хяналтад байдаг, өрхийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой зэрэг ар гэрийн амьдралын хүнд байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье гэжээ.

            Ялтан ******* давж заалдах гомдолдоо: Би үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөн хохирогчоос уучлал гуйж төлбөрийг бүрэн барагдуулсан. Миний биеийн эрүүл мэндийн байдал, ахуй амьдралын гачигдалтай байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Догмиддорж дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

*******, *******, ******* нар нь 2016 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 00.30 цагийн орчим бүлэглэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг, 5 дугаар байрны баруун талд гар утсыг нь авах зорилгоор хохирогч ийг араас нь татаж унагаан цохих, өшиглөх зэргээр зодож 35000 төгрөгийн үнэ бүхий Нокиа 60-20 маркийн гар утсыг нь дээрэмдсэн болох нь хохирогч ийн “...хоёр хүүхэд ахаа гал байна уу гэхээр нь би тамхийг нь асааж өгөх гээд зогсож байхад араас нэг хүүхэд намайг цохиж унагаад газар унасны дараа намайг элбэж зодоод кармаанд байсан гар утсыг аваад зугтаасан. Би ******* гэх хүүхдийг нь хөлнөөс барьж үлдээд цагдаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/, гэрч Б.Хишигжаргалын “үүрэг гүйцэтгэх хугацаанд 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 00.40 цагийн орчим дуудлагын дагуу очиход э гэх хүн нэг хүүхдийг барьчихсан байсан. э хэлэхдээ гал асуугаад гал өгөх хооронд миний араас боож унагаагаад утсыг дээрэмдсэн, хоёр хүүхэд нь зугтаачихсан, нэг хүүхдийг нь би бариад үлдсэн гэсэн. Тэр хүүхдийг нь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал /, *******, *******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61-62, 68, 74-р тал/  зэрэг мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд  шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогджээ.   

Иймд анхан шатны шүүх *******, *******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

*******, ******* нар нь “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял”-аар шийтгэхээр заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч шүүх *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийг хэрэглэн, тухайн зүйл ангид  заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй байх хуулийн хязгаарт нийцүүлэн хорих ялын хугацааг багасгаж хоёр жил долоон сараар, *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн, тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байх хуулийн хязгаарт нийцүүлэн хорих ялын хугацааг багасгаж гурван жил таван сарын хугацаагаар тогтоожээ. Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэмжээ, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан  шүүгдэгч *******д хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийг, шүүгдэгч *******д хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийг тус тус хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.

*******, ******* нарын  хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлэх өөр эрх зүйн боломж шүүгчид хуулиар олгогдоогүй тул “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******, ******* нарын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******, ******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                       А.ЭНХБААТАР

                             ШҮҮГЧИД                          Б.ДЭНСМАА

                                                                         Л.НАРАНБАЯР