Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 338

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.А-д холбогдох эрүүгийн 1906 0011 80280 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон овогт О.А /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

О.А нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” караокений гадна иргэн Г.Энхбатын хамран тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө найзыг маань хүмүүс зодох гэхээр нь салгах гээд тохойгоороо санамсаргүй шоворчихсон чинь ийм асуудал үүссэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Энхбатын өгсөн: ...Би өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим хамт ажилладаг найз Батбилэг болон хамт барилгын ажил хийдэг хүмүүсийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” нэртэй караокед орох гэсэн өрөөгүй байсан. Тэгсэн уг караокений ажилчид нь түр хүлээж бай одоохон 25.000 төгрөгийн өрөө гарна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар уг өрөөнд нь орох гээд хүлээгээд зогсож байсан чинь манай найз Батбилэг гарч яваад эргээд ороод ирсэн гар нь цус орж ирэхээр нь яасан, юу болсон гэж асуусан чинь гадна хэдэн хүмүүстэй маргалдсан чинь энэ хүмүүс ингэчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хамт гарсан. Тэгсэн Батбилэг өөрийнх нь гарыг гэмтээсэн гэх 1988-1989 оны гэмээр залуучуудтай уулзаад хэрэлдээд байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл 175 см орчим өндөр нуруутай, 26-28 орчим насны, саарал өнгийн пальто өмссөн, хар өнгийн костьюмтай эрэгтэй миний хамран тус газар цохисон. Тэгэхээр нь бид нар маргалдаад удалгүй уг караокений ажилтан цагдаа дуудсан...

...Би хамраа Баянзүрх захын хажуу талд байдаг хувийн эмнэлэгт 2018 оны 12 дугаар сарын 25-ны 12 цагт очиж үзүүлээд хамараа 400.000 төгрөгөөр янзлуулсан. Би тэр эмнэлгийн нэрийг нь мэдэхгүй байна. Баримтаа аваагүй, 3 хоногийн дараа хамрын чихээсээ ирж авахдаа баримтаа ав гэж хэлж байсан. Нүдний шилээ 70.000 төгрөгөөр, хамрын томографыг 120.000 төгрөгөөр хийлгэсэн. Нийт 590.000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Батбилэгийн өгсөн: ...Би өнгөрсөн шөнө буюу 2018.12.24-нөөс 25-нд шилжих шөнө 01:30-02:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” нэртэй караокед хамт ажилладаг найз Баяраа, Энхбат, Нандиа, Намсрай, Мөөгий, Хулан, Уранчимэг нарын хамт үйлчлүүлэх гээд очсон чинь сул өрөө байхгүй 20-30 минут хүлээж бай гээд биднийг хүлээж байх хооронд надтай хамт явсан хүмүүс орж гараад алга болчихож магадгүй гэж бодоод бүртгэх гээд гарсан чинь үүдэн дээр үл таних 2, 3 залуу үүдэнд намайг мөрлөхөөр нь би эргээд хартал нэг залуу нь миний толгой руу мөргөхөөр нь би яаж байгаа юм гэж хэлтэл тэд нар намайг шат руу дагуулаад явсан. Тэгэхээр нь би та нарыг хариуцаж байгаа хүн хэн байна гэж асуутал бүгдээрээ би байна, би байна гэж хэлээд бүгдээрээ би зохион байгуулагч байна гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгсэн нэг мэдсэн миний баруун гарын ядам хуруу зүсэгдсэн байсан. Тухайн үед яг яаж байгаад миний гар зүсэгдсэнийг мэдэхгүй байна. Тэгээд би удалгүй дотогш хамт хүмүүстээ болсон явдлын талаар хэлтэл Энхбат намайг дагаж гарч ирэхээр нь би тэр хүмүүс дээр очоод та нарыг хэн хариуцаж явж байгаа юм гэж асуугаад хэн ч хэлээгүй. Тэгсэн хар хөх өнгийн куртиктай дотуураа цагаан өнгийн срочик цамцтай залуу би хариуцаж байна гээд надтай маргалдаж байхад Энхбат биднийг салгах гээд дундуур ороод ирсэн. Нэг мэдсэн Энхбат хамран тус газраа цохиулсан, яг хэн нь цохисон мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 637 дугаартай шинжээчийн:

1. Г.Энхбатын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.А: ...Тэгэхээр нь би Азбаярыг аваад нөгөө хүмүүсээс нь уучлал гуйгаад караокений гадаа гараад тамхи татаад байж байтал Азбаяртай маргалдсан үл таних хүн найзуудыгаа дагуулаад араас гараад ирсэн. Тэгтэл гарч ирсэн үл таних хүн Азбаяртай маргалдаад зууралдаад зодолдох гээд байхаар нь түүнийг салгах гэж байгаад тохойгоороо үл таних хүний нүүр рүү нь санамсаргүй тохойдсон. Тэгтэл үл таних хүн яая гээд хамраа дараад доошоо суусан. Би хохирогч Г.Энхбатын биед гэмтэл учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Уг гэмтлийг би санаандгүй учруулсан. Би хохирогч Г.Энхбатад хохирлын 590.000 төгрөг шилжүүлж хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

- Шүүгдэгч О.А-н иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            О.А нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” караокений гадна иргэн Г.Энхбатын хамран тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Энхбат, гэрч Г.Батбилэг, яллагдагчаар өгсөн О.А нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 637 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ариунболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Энхбат нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч О.Ариунболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 27 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан ...учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Боржигон овогт О.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.А-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ