Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01768

 

 Ж.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч даргалж, Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03543 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.*******гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сономдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоотын 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ж.*******, *******, ******* нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

1.2 Миний бие хүүхдүүдийн хамт байрандаа очиход 2022 оны 08 сард нөхөр ******* нь 2022 оны 04 сард *******гаас 19,000,000 төгрөг 1 жилийн хугацаатай зээлэн зээлийн хүүнд нь түүнийг байрандаа суулгасан байсныг мэдсэн.

 

1.3. ******* болон ******* нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дууссан ба үүнээс хойшхи хугацааны сарын түрээсийн төлбөрийг 900,000 төгрөгөөр тооцож, 4 сарын түрээсийн төлбөр 3,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иймд, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоотын 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ж.*******, охин *******, ******* бид тул *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, 3,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоотын 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч *******той зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцож, эхнэр *******ийн данснаас 4,000,000 төгрөг, өөрийн данснаас 15,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийг *******ын Хаан банк дахь 5925248695 тоот данс руу шилжүүлсэн.

 

2.2. Зээлсэн 19,000,000 төгрөгийн хүүнд тус байранд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл оршин суухаар тохирсон ба зээлсэн 19,000,000 төгрөгөө буцаан авах хүртэл тухайн байранд амьдрахаар тохиролцож гэрээг байгуулсан.

 

Гэтэл, ******* 2022 оны 11 сараас хойш холбогдох боломжгүй болж, зээлсэн 19,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлсэн 19,000,000 төгрөгийг буцаан авсны дараа байрыг чөлөөлнө. 3,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******гийн эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Ж.*******гийн нөхөр болох ******* нь *******гаас 19,000,000 төгрөг зээлж, Г.Жамсран нь зээлийн хүүнд нэг жилийн хугацаатай, бүрэн төлөх хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Элизабет хотхон, 215-******* тоот, 43.05 м.кв бүхий 2 өрөө байранд амьдрахаар гэрээ байгуулсан. ******* нь тухайн байрны хууль ёсны нэг өмчлөгч байсан бөгөөд гэр бүл салсан гэх шалтгаанаар Ж.*******д байрны гэрчилгээ шилжиж тодорхой хувь *******д үлдсэн.

 

Ж.******* нь хууль ёсны өмчлөгч болсон тул нөхөр *******ын зээлсэн мөнгийг төлөхгүй, байрнаасаа хөөн гаргаж, өмчөө буцаан авна гэж гомдол гаргасан.

 

Миний зээлсэн 19,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: *******ыг *******тай гэрээ байгуулсныг мэдээгүй. Би орон сууцандаа орохоор очиход гэрээ байгуулж, 19,000,000 төгрөг авсан байсан. Би *******тай гэрээ байгуулж, энэ хүний өмнө хариуцлага хүлээгээгүй. 2023 оны 01 дүгээр сарын шүүхийн шийдвэрээр орон сууцыг миний өмчлөлд үлдээсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч *******д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч *******гийн *******, *******ы *******, *******ын *******, *******ын ******* нар болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх орон сууцны өмчлөгч болохынхоо хувьд нэхэмжлэгч Ш.******* нь 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

4. Хариуцагч нь *******д зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 19,000,000 төгрөгийг буцаан авсан тохиолдолд байрыг чөлөөлнө гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.а. ******* нь *******той 2022 оны 04 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 19,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлэн авч, ******* нь *******д зээлсэн мөнгөний зээлийн хүүнд Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд 1 жилийн хугацаанд суухаар тус тус харилцан тохирсон, гэрээний хугацаа дуусгавар болжээ.

 

4.б. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр ...Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг *******ы *******, *******ын *******, *******ын ******* нарын өмчлөлд үлдээж, Ж.*******гоос 38,975,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгож шийдвэрлэсэн ба уг хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн *******ы *******, *******ын *******, *******ын ******* нь орон сууцны өмчлөгч болжээ.

 

Шүүхийн шийдвэрээр ******* орон сууцны өмчлөгч биш болсон тул ******* болон ******* нарын хооронд байгуулсан Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хөлслөх гэрээний хугацаа дууссныг ******* нь сунгах, гэрээний харилцааг үргэлжлүүлэн байгуулах эрхгүй учир энэ үеэс *******гийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж хариуцагчийн хууль бус эзэмшлээс маргааны зүйл болох орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

4.в. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

5. Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэх үндэслэлээр хариуцагч *******гаас 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Харин, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээний харилцааг нарийвчлан зохицуулсан байхад анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг баримтлан маргааныг шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03543 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******гаас 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, 13312, Хүннү гудамж, 215-р байр, ******* тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР