| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0025/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/34 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.туяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 1936000170019 дугаартай, 178/2019/05/Э/ индекстэй хэргийг 2019 оны сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ******* оны 09 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн Ховд сумын багт оршин суух, аминдаа 11 толгой адуу, 11 тооны үхэр, 124 толгой бог мал, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 280000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны сарын 14-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарны 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүлйийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 11 сарын 20-ны үед Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг “Аравын газар” гэх газраас иргэн А.*******гийн 3 тооны адуу хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Яллагдагч Х.*******ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 5-7рт/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-рт/
Эд мөрийн баримтыг хураан авч үзлэг хийсэн...Уг адууны шир нь хүрэн өнгийн 4-5 см урт үстэй, 170 см урттай, 150 см- ийн өргөнтэй, хар өнгийн дэл, сүүлтэй урд зөв талын хаан дээр “Г” үсгэн тамгатай, адууны шир байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, оны сарын 21-нд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн цагдаагийн газарт шүүх, шүүгчийн аюулгүй байдал хангах харуулын цагдаа ажилтай *******902118 дугаарын регистртэй / овогт ын *******гийн өгсөн...Миний адуунууд Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг “Аравын газар” гэх газар байдаг юм. Гэтэл 2018 оны 11 сарын 20-ны үеэр хээр морь, хүрэн морь, хар гүү зэрэг 3 тооны адуу хулгайлагдсан юм.Тухайн үед би байж болох бэлчээрээр нь хайгаад олоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Хүрэн морь 6 настай, хар гүү 6 настай, хээр морь 8 настай. Бүгдээрээ зөв талын хаан дээрээ “Г” үсгэн тамгатай бүгд нийлээд 4500000 төгрөг, Нэг бүрийн үнэ 1500000 төгрөгийн үнэтэй. Манай мал манай ээжийн нэр дээр байдаг юм. Тухайн алга болсон 3 тооны адуу нь хамгийн сайн тарган адуу байсан ба бүгдээрээ миний өмчийн адуунууд байсан. Би хохиролоо төлүүлж авсан. Нэхэмжлэх зүйл алга... гэх мэдүүлэг
Мал үнэлсэн тухай тайлангаар ...8 настай морь 00000 төгрөг, 6 настай морь 00000 төгрөг, 6 настай гүү 800000 төгрөг ... гэх баримт / хэргийн 33 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ы өгсөн... Би 2018 оны 11 сарын 20-27-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улааабураа багийн нутаг “ Аравын газар “- т ирсэн. Аравын газарт А.*******гийн зав талын хаандаа “Г” тамгатай 30-40-өөд тооны адуу байсан. Уг адуунаас хээр морь, хүрэн морь, хар гүү 3 адууг торонд шахаж барьж авсан. Хээр морь, хүрэн морь 2-ыг зөв талын хаандаа “Г” тамгатай, хар гүү нь зав талын гуяндаа ташуур тамгатай байсан. Би тэр 3 адууг барьж хөтлөөд Долоогийн газарлуу авч очиж хээр, морь хар гүү 2-ыг хээр уяж орхиод Хүрэн морийг хөтөлж Буянт сум оруулж Тохойн Хурматхан гэх хүнд 500000 төгрөгөөр худалдаж 150000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдсэн мөнгийг дараа нь өгнө гэж хэлсэн. Буцаж ирээд 2 морийг авч яваад гэртээ очиж маргааш нь хээр морь, хар гүү 2-ыг алаад хээр адууны махыг нь Буянт суманд А.Бибитханд 480000 төгрөгөөр худалдсан.Үлдсэн мөнгөө 2018 оны 12 сард авахаар болоод явсан. Хар гүүг өөрөө идшинд хэрэглэсэн. Би алсан 2 адууныхаа толгойг нь чанаж идсэн. Арьсыг нь нэг эмэгтэй ченжид зарчихсан... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Хурметханы гэрчээр өгсөн... Х.******* нь надаас 150000 төгрөг зээлж аваад оронд нь байдсан гүү авчирж өгнө гэсэн боловч хүрэн морь авчирж өгсөн. 2018 оны 12 сарын эхээр өгсөн ... гэх мэдүүлэг / хэргийн 27 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бейбитханы гэрчээр өгсөн... 2018 оны 09 сарын сүүлээр Х.******* ирээд намайг 500000 төгрөг зээлж байгаач гэхээр нь “ өвлийн идэшний адуу авахаар бэлдсэн 500000 төгрөг байна “ гэхэд түүнийгээ өгөөч, идэшний үеэр адуу худалдаж авч өгнө гэхээр нь өгөөд явуулсан. Тэгээд 12 сарын эхээр байх Х.******* нь ганцаараа мотоцикльтой нэг адууны мах авчирч өгсөн. Тухайн адууг хаана алсан ямар адууны мах болохыг мэдэхгүй. Тухайн адууг 650000 төгрөгөөр үнэлээд урьд авсан 550000 төгрөгийг хасаад үлдэгдэл 0000 төгрөгийг хавар авахаар тохиролцсон...гэх мэдүүлэг/ хэргийн 28- дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг “ Аравын газар”-т бэлчээр байсан А.*******гийн зав талын хаандаа “Г” тамгатай 30-40-өөд тооны адуунаас хээр морь, хүрэн морь, хар гүү 3 зэрэг адууг торонд шахаж барьж авч, Ховд аймгийн Ховд сумын “Долоогийн газар”- т хээр морь, хар гүү 2-ыг уяж орхиод хүрэн морийг хөтөлж Буянт сум оруулж Тохойн Хурметханаас авсан 150000 төгрөгнийхөө өрөнд өгсөн, мөн хээр морь, хар гүүг гэрийнхээ гадна нядалж, хээр зүсмийн адууны махыг Ховд аймгийн Буянт суманд аваачиж, А.Бейбитханаас авсан 500000 төгрөгнийхөө өрөнд өгсөн, хар зүсмийн гүүний махыг хүнсэндээ хэрэглэсэн хэргийн үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.******* болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно... гэжээ.
Хууль зүйн ойлголтоор “Хулгайлах гэмт хэрэг” гэдгийг... бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ... гэж тодорхойлсон ба шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн Ховд сумын “Арав-ын” газар гэх газарт бэлчээр байсан иргэн А.*******гийн зөв талын хаандаа ”Г” тамгатай 30-40-өөд тооны адуунаас хээр морь, хүрэн морь, хар гүү зэрэг 3 тооны адууг бэлчээрээс нь нууцаарч авч, хүрэн морийг нь Тохойн Хурметханд өгөх 150000 төгрөгний өрөнд өгсөн, мөн хээр зүсмийн адуу, хар зүсмийн гүүг гэрийнхээ гадна нядалж, хээр зүсмийн адууны махыг Ховд аймгийн Буянт сумын иргэн А.Бейбитханаас авсан 500000 төгрөгний өрөнд өгч, хар зүсмийн гүүнийхээ махыг өөрийн хүнсэндээ хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд заасан “хулгайлах“ гэмт хэргийн...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...гэх шинжийг хангаж байгаа ба шүүгдэгч Х.*******ы бусдын 3 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад өгөх өрөндөө өгч, өөрийн хүнсэндээ хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан...бусдын малыг хулгайлсан “ гэх гэмт хэргийн шинжийг бий болгожээ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.*******ы бусдын 3 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан авсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.*******ыг бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ... Х.*******аас хохиролд 4 сая төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй ... гэж мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ы ... хохирогчид 4000000 төгрөгний хохирлыг төлсөн...гэж мэдүүлж байгаа зэргийг үндэслэн шүүгдэгч Х.*******ыг хохирогчид төлөх 3 адууны үнэ 2800000 төгрөгийг төлсөн гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Х.*******ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х. *******ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан адууны шир 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн 1500000 төгрөгийн үнэ бүхий 3 тооны адууг битүүмжилсэн хөрөнгөнөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан нэг тооны морины үнийг гаргуулах саналтай гэв.
Шүүгдэгч Х.*******ы өмгөөлөгчийн дүгнэлтэд: Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Шүүгдэгч Х.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн санал болгосон 6 сарын хорих ялыг зөвшөөрсөн, хохирогчид учирсан 2800000 төгрөгийн хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Х.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны сарын 14-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан хэргийн 58 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 61-68 дүгээр хуудас дахь 11 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 69-70 дүгээр хуудас дахь 133 дугаартай шийтгэх тогтоол, хэргийн 71-74 дүгээр хуудас дахь 35 дугаар шийтгэх тогтоол болон Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор ... бусдын 2 тооны адуу буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 20 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож 20 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж байсан мөн шүүхийн 2019 оны 01 сарын 21 өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь тогтоогдож байна.
Дээрхи баримтаас үзэхэд шүүгдэгч Х.******* нь санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж, гэм буруутайд тооцогдож байсан боловч дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.******* нь урьд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж , шүүхээр удаа дараа гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байсан боловч дахин хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн... бол эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...эрүүгийн хариуцлагын зорилгыг үндэслэл болгон Х.*******ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х. *******ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар мөн шүүхийн 2019 оны 01 сарын 21- ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т тайлбарласнаар...Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж, шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно... гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг... гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлнэ...гэснийг үндэслэн шүүгдэгч Х.*******ы 2018 оны 11 сарын 20-27-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг “Аравын газар”-аас хохирогч А.*******гийн зөв талын хаандаа “Г” тамгатай 30-40-өөд тооны адуунаас хээр морь, хүрэн морь, хар гүү 3 адууг торонд шахаж барьж авахдаа ашигласан хэргийн 37 дугаар хуудас дахь ...мал үнэлсэн тайлангаар 500000 төгрөгөөр үнэлэгдсэн нас гүйцсэн морийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого Х.Хурматханаас авсан 150000 төгрөг, А.Бейбитханаас авсан 500000 төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1936000170019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адууны шир 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.
Шүүгдэгч Х.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шүүгдэгч оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад элүүлэхээр тогтоож, урьд шүүгдэгчид хувийн баталгаа авах таслан сэргилэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба өнөөдрийн байдлаар шүүгдэгч Х.******* нь 1 сар цагдан хоригдсон нь түүний ялын тооцооны хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ы цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Шүүгдэгч Х.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 500000 төгрөгний үнэ бүхий нас гүйцсэн морь нэг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 650000 төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.*******ы 3 тооны адуу битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 13-ны өдрийн 5/20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Х.*******д 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ы цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн 1936000170019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адууны шир 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 2800000 төгрөгний хохирол төлсөн болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500000 төгрөгний үнэ бүхий нас гүйцсэн морь нэг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 650000 төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8.Шүүгдэгч Х.*******ы 3 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 13-ны өдрийн 5/20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА