| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0115/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 112
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
Улсын яллагч А.Ганзориг,
Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...т холбогдох 1808042931272 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мужааны ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Алагтолгой ...тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б.... нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58а дугаар байрны 24 тоотод оршин иргэн Н....тэй “хамтран амьдрагчтай нийлж архи уулаа” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ... ... бид гурав архи уусан бөгөөд ... их уулгүй унтаад өгсөн. ... намайг “бие муутай хүн уруу татаж архи уулаа энэ тэр гээд” байхаар нь би ...тай маргалдсан бөгөөд маргалдаж байхад ... хувцсаа өмсөөд гарсан, хэсэг хугацааны дараа ... нилээн согтчихсон эргэж орж ирээд миний хоолойг боож нүүр лүү гараараа цохиж зодсон тэгтэл цаанаас ... эгч босож ирээд бид хоёрыг салгах гэж байгаад түлхэгдэж газар унасан тэгээд босож ирээгүй унтаад өгсөн. ... гэрээс гараад явчихаар нь би цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нарыг ирэхэд ... байгаагүй ба цагдаа нартай хамт манай охин ... орж ирсэн бөгөөд манай охин намайг авахаар ирсэн юм. Цагдаа нар ... дахиад ороод ирвэл дуудлага өгөөрэй гэж хэлсэн бөгөөд түүнээс хойш нэг цаг гарангийн дараа ... ороод ирсэн бөгөөд манай охин дахиад цагдаад дуудлага өгсөн, удалгүй хоёр цагдаа ирээд ...ыг аваад гараад явсан юм. ...Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 хуудас/,
2.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.. .2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би архи их уусан бөгөөд би ...ийг өөрийн гэртээ хоолойг нь боосон мөн гараараа нүүр лүү нь цохисон бөгөөд би яг хэдэн удаа нүүр лүү нь цохисон гэдгээ санахгүй байгаа юм. ... гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-64 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч И....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө үлдсэн архийг ..., ... нар хувааж уусан бөгөөд би том өрөөнд унтаж байтал чимээ гараад босоод ирсэн чинь ..., ... хоёр бие биенийхээ хувцаснаас зууралдчихсан байж байхаар нь би голоор нь орж салгах гэсэн боловч ... намайг түлхээд газар унгачихсан тэгээд би тэр хоёрт дахиж ойртож очоогүй бөгөөд тухайн үед ...ийн зүүн нүд хөхөрсөн байсан өөр зүйл ажиглагдаагүй. ...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Н.... манайд орж ирэхдээ архи дарс уугаагүй эрүүл байсан бөгөөд ...ийн биед ил харагдах хэсэгт зодуулж цохиулсан зүйл ажиглагдаагүй. ...ийг манай хамтран амьдрагч ... зодож гэмтээсэн бөгөөд ..., ... хоёр намайг унтаж байгаад сэрэхэд том өрөөнд бие биенийхээ хувцаснаас зуурчихсан байж байсан ба ...ийн аль нүд гэдгийг санахгүй байна нэг нүд нь хөхөрсөн, хамраас нь бага зэрэг цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 хуудас/,
4.Насанд хүрээгүй гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би гадуур явж байтал манай ээж над руу залгаад “миний охин хүрээд ир би ... эгчийнх нь гэрт байна” гэж хэлсэн тэгээд би ... эгчийн гэрт яваад очсон чинь манай ээжийн зүүн нүд нь хөхөрсөн, хүзүү нь хөхөрсөн байсан тэгээд байж байтал араас хоёр цагдаа ороод ирсэн бөгөөд ... ах тухайн үед гараад явчихсан байсан юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 хуудас/,
5.Гэрч Э....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед цагийн нь сайн санахгүй байна ...тоотод “нөхөр нь эхнэрээ зодоод бас намайг зодоод гараад явчихлаа” гэсэн дуудлагын дагуу очиж шалгасан бөгөөд ...тоот хаягаар ороход хоёр соггуу эмэгтэй бас нэг согтуу эрэгтэй хүн байсан ба нэг эмэгтэйгийнх нь уруул нь хавдсан, нүд нь хөхөрсөн байсан, ...хоёр эмэгтэй нь гомдол санал байхгүй өгч явуулахгүй гээд байсан ба ... гэх эрэгтэйг нь эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 хуудас/,
6.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.... бол их даруухан, харьцааны соёл сайтай, ажилсаг, махруу, нэг хийсэн ажилаа заавал дуусгаж байж санаа нь амардаг, хүнд тусархуу хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 хуудас/,
7.Гэрч О.Хишиг...ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Н....ийг нэг нүд хөхөрсөн, уруул хавдсан байсан бөгөөд өөр ил харагдах гэмтэл харагдаагүй ба аль нүд нь хөхөрсөн байсныг би сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 хуудас/,
8.Шинжээчийн 189 тоот дүгнэлт:
1.Н....ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, эрүү, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, уруулд өнгөц няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо,
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана,
4.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35 хуудас/,
9.Шинжээч эмч Ц.Бадралын “...Зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...мохоо зүйл гэдэгт хүний гар, хөл орно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 хуудас/,
10.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41, 42 хуудас/
11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 43 хуудас /
12.Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47, 49 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Б.... нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58а дугаар байрны 24 тоотод иргэн Н....тэй “хамтран амьдрагчтай нийлж архи уулаа” гэх шалтгаанаар муудалцан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н....ийн “... нилээн согтчихсон эргэж орж ирээд миний хоолойг боож нүүр лүү гараараа цохиж зодсон ... би цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 хуудас/,
Шүүгдэгч Б....ын “... би ...ийг өөрийн гэртээ хоолойг нь боосон мөн гараараа нүүр лүү нь цохисон бөгөөд би яг хэдэн удаа нүүр лүү нь цохисон гэдгээ санахгүй байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-64 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч И....гийн “... ...ийг манай хамтран амьдрагч ... зодож гэмтээсэн бөгөөд ..., ... хоёр намайг унтаж байгаад сэрэхэд том өрөөнд бие биенийхээ хувцаснаас зуурчихсан байж байсан ба ...ийн аль нүд нь гэдгийг санахгүй байна нэг нүд нь хөхөрсөн, хамраас нь бага зэрэг цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б....гийн “... би ... эгчийн гэрт яваад очсон чинь манай ээжийн зүүн нүд нь хөхөрсөн, хүзүү нь хөхөрсөн байсан тэгээд байж байтал араас хоёр цагдаа ороод ирсэн бөгөөд ... ах тухайн үед гараад явчихсан байсан юм. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 хуудас/,
Гэрч Э....ы “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед цагийн нь сайн санахгүй байна ...тоотод “нөхөр нь эхнэрээ зодоод бас намайг зодоод гараад явчихлаа” гэсэн дуудлагын дагуу очиж шалгасан бөгөөд ...тоот хаягаар ороход хоёр согтуу эмэгтэй бас нэг согтуу эрэгтэй хүн байсан ба нэг эмэгтэйнх нь уруул нь хавдсан, нүд нь хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 хуудас/,
Гэрч О.Хишиг...ын “...Тухайн үед Н....ийг нэг нүд хөхөрсөн, уруул хавдсан байсан бөгөөд өөр ил харагдах гэмтэл харагдаагүй ба аль нүд нь хөхөрсөн байсныг би сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 хуудас/,
Шинжээчийн 189 тоот дүгнэлт:
1.Н....ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, эрүү, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, уруулд өнгөц няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо,
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, ... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35 хуудас/,
Шинжээч эмч Ц.Бадралын “...Зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...мохоо зүйл гэдэгт хүний гар, хөл орно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.... нь хохирогч Н....ийн зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, эрүү, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, уруулд өнгөц няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 35 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч Б.... нь хохирогч Н....ийн нүүрэн тус газар нь цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокурорын дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Н.... эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь хавтаст хэргийн 18-20 дугаар хуудсан дахь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч Б....ыг 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял санал болгосон.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялыг зөвшөөрч байна гэсэн болно.
Шүүгдэгч Б....ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн хор уршиг их биш, улсын яллагчийн ялын талаар гаргасан санал зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б....т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б....т мэдэгдсүгэй.
5.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ