| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0011/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/010 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/010
МОНГОЛ УЛСЫННЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч:Э.Гантулга
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1814006620368 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг Тамсаг гэх газар *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг Тамсаг гэх газар байдаг өвөлжөөний хажууханд ******* отроор гэр бүлийнхээ болон хүргэн ******* хамтаар нүүгээд ирсэн байхаар нь би уг газарт очиж та нар нүүгээрэй гэж хэлээд явсан. Тэгээд дахиж очиход ******* машин дотор сууж байхаар нь та нар нүүгээч гэх хэлэхэд ******* мөнгөндөө тааруулаад зодчихоорой гэхээр нь би таныг зодохгүй гэж хэлээд зулай хэсэгт гараараа 2 удаа нударчихаад машиндаа суугаад яваад өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 130-133/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг Тамсаг гэх газарт отроор явж байхад ******* нь ирээд өвөлжөөнөөс яв гээд намайг машинаас татаж буулган газар унагааж толгойд хөлөөрөө өшиглөж гараараа цохиж зодсон. Тухайн үед надтай хамт манай эхнэр *******, мөн *******, *******, *******ын эхнэр ******* нар байсан. Би *******т зодуулсны улмаас толгой өвдөж юм муу хардаг болсон тул эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн… гэх мэдүүлэг / хх-ийн 19- 22 /
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр отроор явж байхад ******* ирээд *******ыг машинаас чирж буулгаад газар унагаад хөлөөрөө толгой руу нь өшиглөөд гараараа цохиж зодсон. *******ын дух хэсэгт шалбарсан байсан бөгөөд отроор явж байгаад 2-3 хоногийн дараа *******ын толгой өвдөөд байна гээд эм уугаад байсан. Бид гэр бүл болсоноос хойш ******* надад нүд өвдлөө гэж хэлж байгаагүй. Саяхан буюу 10 дугаар сарын 05- ны өдөр нүдний хараа муудаад, юм үзэхээ больчихлоо гэж хэлэхээр нь би сумын эмнэлэгт дуудлага өгөхөд багийн эмч Даваа ирж үзээд нүдний харвалт юм уу гэж хэлсэн юм. Манай нөхөр ******* Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотод очиж нүдний эмнэлэгт үзүүлсэн. Би ямар оноштой байсныг мэдээгүй. Манай нөхөр ******* нь *******д зодуулаад баруун талын чамархай зулгарч, халцарсан байснаас өөр зүйл байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24, 49-51 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүргэн ах *******, эгч ******* нарын хамтаар Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн Угалз гэх газраас хоёр гэр бүл нийлж, отроор малаа туугаад явж байгаад орой ньТамсаг гэх газарт очиж хоносон. ******* ахын гэр бүл болон манай гэр бүл уг газарт отроор 3 хонож байхад *******ийн хүүхэд ирээд аав та нарыг нүүгээрэй гэж хэлээд явсан. Тэгээд бид нар тэр газарт 7 хонож байхад *******, эхнэр *******гийн хамтаар машинаар ирээд та нар хурдан нүүгээч, одоо нүү гэж хэлэхээр нь бид нар одоо нүүх гээд юмаа бэлдчихсэн гэж хэлэхэд яваад өгсөн. Удалгүй ******* эхнэр *******гийн хамтаар дахиж ирээд та нар нүүгээч гэж хэлээд явсан. Ц. Б ах эгч нар малынхаа хэсгийг олж ирээд машин дотор цайгаа уугаад сууж байхад ******* эхнэрийнхээ хамт ирээд С.Б ахыг машинаас чирж газарт унагачихаад толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон би машинаас буугаад *******д хандаж бид нар юмаа бэлдчихсэн одоо нүүх гээд байна гэж хэлэхэд ******* миний хэлсэн үгийг тоохгүй ******* ахыг цохиод байхаар нь салгах гээд би очиход намайг түлхэхээр нь машин дотор орж хувцсаа өмсөөд мал руу явсан. Тухайн үед ******* ахын баруун талын нүдний хажуухан чамархай хэсэгт зулгарч бага зэргийн цус гарч байгаа харагдсан. Өөр шарх сорви мэдэгдээгүй. ******* ах *******д зодуулсанаас хойш 4 хоногийн дараа толгой өвдөөд байна гэхээр нь ******* эгч бид хоёр сумын төвд орж, эм аваад буцаад хөдөө очсон. Сүүлд нь 9 дүгээр сарын дундуур ******* ах эмнэлэгт очиж үзүүлсэн гэж хэлсэн. Тухайн үед ******* ах гайгүй байх гээд байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29 /
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бид нар Шинэжинст сумын Уртын гол 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс отроор нүүж яваад, 3 дугаар багийн нутаг дэвсгэрийн Тамсагийн урд хаяа гэх газарт отроор малаа хариулаад явж, тэр газарт 5 хоносон юм. Тэгсэн ******* эхнэр *******аярмаа нар машинаар ирээд өвөлжөөний ойр газар байна та нар нүү гэж хэлээд явсан. ******* дахиж ирээд *******ыг машинд сууж байхад ******* машинаас чирч гаргаж ирээд цохиж, зодолдож байгаад нүүгээрэй гэж хэлээд явсан. *******, *******ыг ямар шалтгаанаас болж зодсонг мэдэхгүй. ******* тухайн үед өвөлжөөний бэлчээр идүүллээ гэж хэлж байсан. Тухайн үед *******ын толгой хэсэгт шалбарсан байснаас өөр шарх сорви харагдаагүй. ******* бид нар отроор нүүгээд явж байхад 2 хоногийн дараа ******* миний толгой өвдөөд байна гэж хэлээд, эм уугаад л байсан. ******* тухайн үед эмнлэгт үзүүлээгүй. Нилээн удаж байгаад сумруу эмнэлэгт үзүүлнэ гээд явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 46-48 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 712 дугаартай
1.*******ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй гэмтэл болно.
4. Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хуучин гэмтэл байна. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
6. ******* нь нүдний болор цайх өвчинтэй байна. Уг өвчний үүссэн шалтгааныг тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 54-55 / зэрэг нотлох баримтууд тус тус болно
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 122-123/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-14/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.12.21-ний өдрийн №117 тоот тодорхойлолт / хх-ийн 124/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 135/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 146/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг Тамсаг гэх газар *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ийн... ******* машин дотор сууж байхаар нь та нар нүүгээч гэж хэлэхэд ******* мөнгөндөө тааруулаад зодчихоорой гэхээр нь би таныг зодохгүй гэж хэлээд зулай хэсэгт гараараа 2 удаа нударчихаад машиндаа суугаад яваад өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 130-133/
хохирогч *******ын ...Тамсаг гэх газарт отроор явж байхад ******* нь ирээд өвөлжөөнөөс яв гээд намайг машинаас татаж буулган газар унагааж толгойд хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж зодсон. Би *******т зодуулсны улмаас толгой өвдөж юм муу хардаг болсон тул эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн… гэх мэдүүлэг / хх-ийн 19- 22 /
гэрч *******ын ... ******* ирээд *******ыг машинаас чирж буулгаад газар унагаад хөлөөрөө толгой руу нь өшиглөөд гараараа цохиж зодсон. *******ын дух хэсэгт шалбарсан байсан бөгөөд отроор явж байгаад 2-3 хоногийн дараа *******ын толгой өвдөөд байна гээд эм уугаад байсан..... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24, 49-51 /
гэрч гийн ... ******* ах эгч нар малынхаа хэсгийг олж ирээд машин дотор цайгаа уугаад сууж байхад ******* эхнэрийнхээ хамт ирээд С.Б ахыг машинаас чирж газарт унагачихаад толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29 /
гэрч ******* ... ******* дахиж ирээд *******ыг машинд сууж байхад ******* машинаас чирч гаргаж ирээд, цохиж, зодолдож байгаад нүүгээрэй гэж хэлээд явсан. *******, *******ыг ямар шалтгаанаас болж зодсонг мэдэхгүй,...*******ын толгой хэсэгт шалбарсан байснаас өөр шарх сорви харагдаагүй....гэх мэдүүлэг / хх-ийн 46-48 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 712 дугаартай ...*******ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... .. гэх дүгнэлт /хх-ийн 54-55 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хувьдаа 1200 толгой бог малтай, хувьд ногдох хөрөнгө /хх-ийн 146/ болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох баримтыг хавсаргаж өгсөн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1500000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зардлын баримтууд гаргаж өгөөгүй ба эмчилгээний баримтаар тооцож шийдвэрлэх боломжгүй тул шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгов.
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугар зүйлийн 1, 36.8 дугаар зйүлийн 1.7-д зааснаар хохирогч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1500000 төгрөг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА