Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00281/И |
Дугаар | 243 |
Огноо | 2016-05-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 243
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Архангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Булганхангай хорооллын шинэ үйлчилгээний төвийн хашаанд оршин суух Монгол овогт Цэрэнгомбын Батбаярт /РД:УЖ64092211/ холбогдох
баривчлах байрны зардал 42700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Архангай аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Батбаяр нь 2016 оны 03 сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 тоот шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлээр 7 хоног баривчлагдсан бөгөөд баривчлагдсан хугацааны шууд зардал болох 7 хоногийн 42700 төгрөгийг төлөөгүй тул уг зардлыг зохих журмын дагуу төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн баривчлагдсан хугацааны шууд зардал болох 7 хоногийн 42700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Архангай аймаг дахь Цагдаагийн газар хариуцагч Ц.Батбаяраас баривчлах байрны зардал 42700 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Батбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Архангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 42700 /дөчин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг хариуцагч Ц.Батбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Батбаяраас 2275 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн
анхан шатны шүүхэд
2015.11.05
Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 675 дугаар захирамжаар Ш.Батсүхээс 123000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү.
Хүсэлт гаргасан С.Оюунбилэг