Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 280

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          Улсын яллагч Г.Цэрэнжамц,

          Иргэдийн төлөөлөгч Г.Батбаяр,                                                                                  

          Насанд хүрээгүй хохирогч Б.Оюунсувд, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхишиг,

          Насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Отгонсайхан, тэдгээрийн өмгөөлөгч Г.Мөнхбаяр, 

          Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч А.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

           

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б д холбогдох эрүүгийн 1806 07679 1655 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Нийслэлийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 12 жилийн хорих ял оноож, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 14 тоот захирамжаар 3 жил 16 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оноож хугацаа дуусан суллагдсан, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Д.Б .

 

            Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б  нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 10 дугаар гудамжны 149 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин болох Б.Номин-Эрдэнийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 15 нас 1 хоногтой байхад нь анх хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж улмаар 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд сард 1-2 удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж тогтмол үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн,

мөн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан тэмээ” гэх газарт төрсөн охин Б.Номин-Эрдэнийн найз болох насанд хүрээгүй Б.Оюунсувдыг 17 нас 3 cap 12 хоногтой байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.               

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: “...Би төрсөн охин болох Б.Номин-Эрдэнийг хүчиндсэн гэдгээ хүлээн зөвөөрч байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр миний аав нас барсан. Манай гэр ганц ортой. Тэр орой бүх ах дүү нар ажил явдал гараад цугласан байсан. Аавыг нас барсанаас хойш 7  хоногийн дараа гаргасан. Ээжийн хөл идээлээд бие нь муу байж байгаад аавыг нас барснаас хойш 21 хоногийн дараа нас барсан. Тэгэхэд сэтгэл санаа хүнд байсан үе. Өмнө нь би архи уудаггүй байсан. Тэгээд архи уугаад ийм хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ээж, аав хоёр маань ойрхон нас бараад сэтгэл санаа хүнд байсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би анх 3 дугаар сарын 20-нд энэ хэргээ үйлдсэн....Б.Оюунсувдын үйлдлийн хувьд тухайн үед Б.Оюунсувд над дээр очихдоо дуучин Мөнхбатын унаагаар ирээд “мөнгө хэрэгтэй” гэж хэлсэн. Би мөнгийг нь өгсөн. Би унтах гэж үзсэн боловч миний юм ороогүй. Би Б.Оюунсувдаас “хүнтэй унтаж үзсэн үү” гэхэд “үзсэн” гэж хэлж байсан. Асран хамгаалагч нарт нь хандаж хэлэхэд “охиноо анхаараарай, миний буруу. Тухайн үед Б.Оюунсувд өөрөө  над дээр ирсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнэ мэдүүлэхдээ: “... Манай ар гэр хүнд хэцүү учраас би цагийн ажил хийдэг байсан. Би 1 дүгээр сарын 1-ний өдөр Г.Хишигдэмбэрэл гэдэг найзтайгаа хамт гэртээ хоносон. Би тухайн үед хэд хоног гэртээ хоносон. Анх хүчирхийлсэн байдлыг санахад надад хүнд байдаг. Тэр өдрийг санахыг хүсдэггүй. Анх хүч хэрэглэсэн өдөр өвөө амьд байсан. Дүү нар нь ирж өвөөг авч явдаг байсан. Одоо бодоход энэ явдал 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнө болсон юм байна. Тэгээд сард 1-2 удаа хүч хэрэглэх болсон. Удалгүй ээж маань өнгөрсөн. Аав надтай “хамт амьдарна”  гэхээр нь би яаж ингэж цаашдаа амьдрах юм бэ гэж бодоод болсон асуудлыг ахдаа хэлсэн. Эрүүлдээ архи уугаагүй үедээ сайн аав байж чаддаг байсан. Хэргээ хүлээсэн байж яагаад худлаа яриад байгаа юм бол. Үнэн зөвөөр хэргээ хүлээгээсэй гэж бодож байна. Өөр гомдол санал байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Оюунсувд мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр энэ хэрэг болсон. Тэр хэрэг болохоос 14 хоногийн өмнө Б.Номин-Эрдэнэ, Г.Хишигдэмбэрэл гээд найзуудаараа хамт байсан чинь Номиогийн аав нь залгаад “та нар хүрээд ир, ах нь та нарыг нэг өдөр ч гэсэн цагийг сайхан өнгөрүүлэхэд нь тусалъя” гэж хэлсэн. Д.Б  ах барилгын ажил эрхэлдэг байсан. “Морины зүчээ барьж байгаа” гээд “Г.Хишигдэмбэрэл бид хоёрыг ирээд замаск хийх ажил байна” гэсэн. Бид хоёр “чадахгүй байх” гэтэл “заагаад өгье” гэсэн. Тэр өдрийн өмнөх өдөр нь Д.Б  ах над руу ярихаар нь “би ганцаараа явах юм уу” гэтэл “Г.Хишигдэмбэрэл хамт байна” гэж хэлэхээр нь ээжээсээ зөвшөөрөл аваад явсан. Би “Г.Хишигдэмбэрэл ирэхгүй байна” гэтэл “зүгээрээ сургалтаа дуусаад араас ирнэ” гэж хэлсэн. А.Мөнхбат ах, түүний ээжтэй машинд суугаад очсон. Тэгээд Хишгээгийн гар утас руу залгахаар холбогдохгүй байсан. Хишгээг “ирэх гэж байна уу” гэж ярьсан чинь “сургалт 5 цагаас тарна” гэхээр нь “чи ирнэ биз дээ” гэтэл “би очно гэж хэлээгүй” гэж хэлсэн. Намайг ажил хийх газраа очиход малчин, тэгээд Доржоо гээд хүүхэд байсан. Тэгэхээр нь би “явлаа” гэтэл Д.Б  ах “манай малчид байгаа, чи ирсэн юм чинь ажлаа хийгээд яв” гэхээр нь би хоёр хүн хамт байгаа юм чинь гэж бодоод санаа амарсан байсан. Мөнхбатын ээж явсаны дараа хоёр малчин хүний ах нь уурхайд ажиллаж байгаад осолд ороод нас барсан гээд дуудагдаад явсан. Тэгээд би “энэ хоёр хүн явахаар хоёулахнаа үлдэх юм байна, би энэ хоёр хүнтэй явчихъя” гэтэл Д.Б  ах “энэ хоёр хүн малаа харах ёстой учраас буцаад ирнэ” гэж хэлсэн. Тэгээд ч орой байсан болохоор явах боломж байгаагүй. Тэгээд орой нь хоёр малчин нь ирээд байж байгаад “буцаад дуудагдчихлаа” гээд явахаар болсон. Явахдаа намайг “үхэр саачихаараа” гэж хэлэхээр нь би үхэрийг нь саасан. Орой нь Д.Б  ах хоол хийж байсан чинь Доржоо орж ирсэн. Гэтэл Д.Б  ах Доржоог “дэлгүүр яваад ир” гэсэн. Тэгээд би Доржоотой хамт дэлгүүр явтал Доржоо “Д.Б  ах пиво аваад ир” гэсэн гээд хоёр пиво авсан. Би гоймон, резинин чихэр авсан. Дэлгүүрээс иртэл “намайг пиво уу” гэж шахсан. Би хэдэн аяга пиво уусанаа санахгүй байна. Тэгээд орой унтах болсон чинь Д.Б  ах Доржоог гарч “малаа хар” гэтэл Доржоо “би сая эргэчихээд ирсэн” гэж хэлтэл Д.Б  ах “дахиад нэг үзээд ир” гэж хэлсэн. Тэгээд Доржоо гараад явсныг би мэдэхгүй байгаа. Намайг унтаж байсан чинь Д.Б  ах миний хажууд суучихсан байхаар нь “би та юу хийж байгаа юм бэ, явж унтаач” гэтэл “ахаасаа битгий ай” гээд надад хүрэхээр нь би “та тэнэг юм уу, яагаад байгаа юм бэ” гэтэл Д.Б  ах “ энэ болсон явдлын талаар хэн нэгэнд хэлэх юм бол би ээжийн чинь машин руу бензин цацаад шатаана, эсвэл гэрийг чинь бензин цацаад шатаачихсан байхад хэн ч  намайг гэж мэдэхгүй, мэдсэн ч ирсэн цагдаатай нь би юу байна гэж мэндэлнэ” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “та юу яриад байгаа юм бэ” гээд түлхсэн чинь миний дээр гарахаар нь би гарыг нь хазаад орилсон чинь “орилох юм бол би чамайг хүчиндэнэ” шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь дуугүй болоод хажуудаа байсан утсаар найз руугаа залгасан чинь миний утас унтарсан. Өдөр нь би Д.Бастайхан ахын утаснаас найз руугаа ярьж байсан учраас Д.Б  ахын утас руу манай найз залгасан. Тэгээд утас  нь дуугарсан чинь над дээрээс босоод “чимээгүй байхгүй бол дахин оролдоно” гэхээр нь би дуугуй байж байтал манай найзыг бүр хараагаад байсан. Д.Б  ах манай найзад “би 20 граммын шприз өгзөг рүү чинь шахна, би чамайг ална, чи ер нь хэн юм бэ, би Сувдаагийн аав нь байна” гэж хэлсэн. Би байж байгаад “агаа би бие засаад ирье”  гэж  хэлсан. Яг тэр үеэр давсгаар их өвдөж байсан. Би гадаа гартал “чи юу хийгээд байгаа юм бэ, орооч” гэж хэлэхээр нь орсон чинь Д.Б  ах “намхан, жижигхэн биетэй болохоор чинийх рүү минийх угаасаа орохгүй юм байна” гэхээр нь би “та яасан муухай юм бэ, би танд итгээд, аав шигээ санаад итгээд ирж байхад” гэж хэлсэн чинь  Д.Б  ах “энэ явдлын талаар нэг л хүнд хэлвэл чиний амьдрал дуусна шүү” гэж сүрдүүлсэн. Маргааш өглөө нь босоод А.Мөнхбат ах руу өөрөө яриад “би гэртээ харьмаар байна” гэтэл А.Мөнхбат ах “очиж байна зам засвартай учраас тойруу замаар очно” гэж хэлээд 3 цагийн дараа ирээд намайг авч явахад Д.Б д ах надад 150.000 төгрөг өгөөд “50.000 төгрөгийг нь манай эхнэрт өгөөд, өөрөө 100.000 төгрөгийг нь аваарай” гэхээр нь би гэрт нь очоод эхнэрт нь 80.000 төгрөг өгсөн. Тэр үед Номио хамт байсан. Тэгээд түүнээс хойш удаагүй Д.Б  ах ирж, Номиогийн ээж нь нас барч Мягмарсүрэн ах энэ болсон явдлын талаар мэдээд цагдаад хэлсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Энхтуяагийн өгсөн: Тэр өдөр миний аав өөд болсон. Тухайн үед бие нь тааруу байсан юм. 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ажил явдлын үеэр хамт байсан. Д.Б , Б.Номин-Эрдэнэ нарын харилцаа энгийн зүгээр байсан. Ерөнхийдөө эвтэй сайхан харилцаатай байдаг байсан. Д.Б  ах ер нь зөөлөн хүн. Би хараагүй тул хэргийн талаар хэлэх зүйл байхгүй. Аавын онош 11 дүгээр сарын сүүлээр эхэлсэн. Аавыг бид хэд ээлжилж авч явж усанд оруулдаг, байнга эргэж тойрдог байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонзаяа мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн дагуу Б.Номин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Б.Номин-Эрдэнэ нь одоо хүүхэд хамгаалалын газар амьдарч байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхишиг мэдүүлэхдээ: “...Гомдол саналгүй.” гэв.

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн өгсөн мэдүүлгүүд /хх-29-30, 151/, насанд хүрээгүй хохирогч Б.Оюунсувдын өгсөн мэдүүлгүүд /хх-35-37, 158-159/, гэрч Х.Мөнх-Оргилын өгсөн мэдүүлэг /хх-42-44/, харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох лавлагаа /хх-45-46/, насанд хүрээгүй гэрч Г.Хишигдэмбэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-58-59/, гэрч Д.Батдоржийн өгсөн мэдүүлэг /хх-69-70/, гэрч Ц.Цэрэнхандын өгсөн мэдүүлэг /хх-71-72/, гэрч Д.Энхтайваны өгсөн мэдүүлэг /хх-75-76/, гэрч Р.Лхамсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-77-78/, гэрч Б.Мягмарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-80-81/, насанд хүрээгүй гэрч М.Хандсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-83/, насанд хүрээгүй гэрч О.Отгонсарнайгийн өгсөн мэдүүлэг /хх-84-85/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 11663 дугаартай дүгнэлт /хх-90/, Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 11701 дугаартай дүгнэлт /хх-92/, Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10087 дугаартай дүгнэлт /хх-93/, шүүгдэгч Д.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-173-174/, насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн нас тоолсон  тэмдэглэл /хх-32, 152/, утасны лавлагаа /хх-47, 53/, насанд хүрээгүй хохирогч О.Оюунсувдын төрсөний гэрчилгээний хуулбар /хх-87/, насанд хүрээгүй гэрч Г.Ариунгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-82/, насанд хүрээгүй хохирогч Л.Дэлгэрхишигийн өгсөн мэдүүлэг /хх-35-37, 158-159/, шүүгдэгч Д.Б ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-122/, шинээр насанд хүрээгүй хохирогч Б.Оюунсувдын хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэл хийсэн талаар 3 хуудас баримт, насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой сургуулийн тодорхойлолт зэрэг 6 хуудас баримт, Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол зэрэг 4 хуудас баримт нийт 13 хуудас, шинээр шүүгдэгч Д.Б ы эцэг Д.Бямбаагийн нас барсаны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б ыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 10 дугаар гудамжны 149 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин болох Б.Номин-Эрдэнийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 15 нас 1 хоногтой байхад нь анх хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж улмаар 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд сард 1-2 удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж тогтмол үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн, мөн 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан тэмээ” гэх газарт төрсөн охин Б.Номин-Эрдэнийн найз болох насанд хүрээгүй Б.Оюунсувдыг 17 нас 3 cap 12 хоногтой байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар яллахаар прокурорын дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл прокурор шүүгдэгч Д.Б ы үйлдсэн гэмт хэрэг, холбогдох үйлдэл, учруулсан хохирлыг ялгаж зааглалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар ялласан нь учир дутагдалтай болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг хэзээ гарсан” байдлыг буюу “шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин болох Б.Номин-Эрдэнийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 15 нас 1 хоногтой байхад нь анх хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсоныг” мөрдөн шалгах ажиллагаагаар зөрүүтэй тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн Д.Б ы төрсөн эцэг Т.Бямбаагийн нас барсаны гэрчилгээ, шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн өгсөн “...Анх хүчирхийлсэн байдлыг санахад надад хүнд байдаг. Тэр өдрийг санахыг хүсдэггүй. Анх хүч хэрэглэсэн өдөр өвөө амьд байсан. Дүү нар нь ирж өвөөг авч явдаг байсан. Одоо бодоход энэ явдал 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнө болсон юм байна.” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхтуяагийн өгсөн: ”... Тэр өдөр миний аав өөд болсон. Тухайн үед бие нь тааруу байсан юм. 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ажил явдлын үеэр хамт байсан.” гэх мэдүүлгүүд болон бусад баримтууд нотлогдож байх тул шүүхээс шүүгдэгч Д.Б ыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 10 дугаар гудамжны 149 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин болох Б.Номин-Эрдэнийг 2018 оны 1 дүгээр сарын эхээр анх хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж улмаар 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд сард 1-2 удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж тогтмол үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн гэж зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Харин шүүгдэгч Д.Б ыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 10 дугаар гудамжны 149 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин болох Б.Номин-Эрдэнийг 2018 оны 1 дүгээр сарын эхээр анх хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж улмаар 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд сард 1-2 удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж тогтмол үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн,

мөн 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан тэмээ” гэх газарт төрсөн охин Б.Номин-Эрдэнийн найз болох насанд хүрээгүй Б.Оюунсувдыг 17 нас 3 cap 12 хоногтой байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн өгсөн: “...Манай ээж 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан. Миний төрсөн ах Б.Мягмарсүрэн нь эхнэр хүүхэдтэйгээ тусдаа гараад 4-5 жил болж байгаа. Манай аав, ээж хоёр хоёулаа нийлээд архи ихээр уудаг байсан. Манай аав намайг нэг настай байхад шоронд ороод 4 билүү 5 дугаар ангид байхад шоронгоос гарч ирсэн. 2017 оны зун дуусаад намар болоод хичээл орж эхэлж байхад манай аав эхлээд согтуудаа намайг оролдож миний бие хаа бэлхүүснээс дээгүүр илээд чих рүү үлээхээр нь уурласан чинь аав надад хандаад “одоо том болж байгаа юм чинь сэрэл гэж байдгийг мэдэж ав” гэсэн. Тэрнээс хойш ээжтэй хамт архи уугаад ээжийг түрүүлж согтосж тасраачихаад намайг оролдож миний бэлхүүснээс дээгүүр оролдоод намайг үнэрлээд тайван байлгадаггүй байсан. Би энэ талаар ээжид хэлэх гэхээр ээжийг аав ер нь байнгын дарамтанд байлгаж би 17 жил шоронгоор явсан гээд дарамтлаад байдаг байсан. Ингэж байгаад өвөл миний төрсөн өдрийн өмнө байх аав ээж хоёр хамт архи уугаад тухайн үед би түрүүлээд газар унтчихсан. Тэгсэн шөнө 3-4 цагийн үед аав намайг илээд байсан. Тэгэхээр нь би нойроо харамлаад уурласан чинь “чимээгүй бай” гээд миний амыг дараад миний дээр гараад миний унтлагын плажыг дээш нь сөхөөд түрсикийг доош нь шувталж байгаад надтай хүчээр бэлгийн харьцаанд орох гэхээр нь би эсэргүүцэл үзүүлээд хоёр хөлөө хавчсан чинь миний хоёр ташааны ясан дээр дарж байгаад миний хоёр хөлийг хоёр тийш болгож байгаад бэлгийн харьцаанд орсон. Би орилоод “өвдөөд байна шдээ” гэсэн чинь миний амыг дарж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед энэ болсон асуудлыг ээж мэдсэн байх. Тэгээд айгаад аавд юу ч хэлж чаддаггүй байсан. Тэгэхээр нь би хэн нэгэнд хэлэлгүй дотроо хадгалаад явсан. Үүний дараа надад аав хандаж “энэ талаар хэлэх юм бол чамайг болон би бүгдийг нь хамт аваад явчихаж чадна шүү, би шоронд орохоос айхгүй байна, би шоронд орсон ч гэсэн миний доодох хүмүүс гэж байдаг шүү, нэг л өглөө босоход чамайг болон бусдыг чинь алчихна шүү” гэж айлгаж дарамталдаг байсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа байх аав ээж хоёр гэрт архи уугаад унтахаар нь оръё гэж бодоод гадаа зогсож байгаад шөнө унтахаар нь орсон чинь аав ээж хоёр газар унтаж байсан. Тэгэхээр нь би орон дээр гараад унтаж байсан чинь шөнө гэнэт аав дээр гарч ирээд хүчээр бэлгийн харьцаанд орсон. Ийм байдлаар аав ээжтэй хамт дандаа архи уусан үедээ л надтай бэлгийн харьцаанд орж байсан. Ер нь сардаа нэг юм уу заримдаа 2 долоо хоногт нэг удаа бэлгийн харьцаанд орж байсан. Хамгийн сүүлд ээжийг 9 билүү 10 хоногийн өмнө гэрт байхад ээж архи уучихсан байсан аавын эмэгтэй дүү Д.Энхтайван манай гэрт байсан. Тухайн үед ээж “бөөр нь өвдөөд байна” гээд орон дээр унтсан. Аав бид хоёр газар ор засаад унтсан. Дүү Д.Энхтайван нь бас газар ор засаад бид хоёроос нэг алхмын зайтай чихэвчээ зүүгээд хөнжлөө нөмрөөд унтсан. Тэгэхэд шөнө намайг оролдож бэлгийн харьцаанд орсон. Аав газраар хамгийн цаад талаар, аавын наад талд О.Отгонсарнай, тэгээд би тэгээд Г.Хишигдэмбэрэл гэсэн дарааллаар унтаж байсан. Шөнө 24 цаг өнгөрч байхад О.Отгонсарнай намайг сэрээгээд “нойл оръё” гэхээр нь би хамт гарсан чинь О.Отгонсарнай нэг л юм хэлэх гээд хэлж чадахгүй байхаар нь би “аав чамайг яасан юм бэ” гэсэн чинь “оролдоод байна” гээд уйлсан. Тэгээд бид хоёр гадаа байж байгаад орсон. Маргааш өглөө нь Г.Хишигдэмбэрэлийг бас  оролдсон талаар Г.Хишигдэмбэрэл өөрөө надад хэлсэн. Хамгийн анх бэлэг эрхтнээс маш их цус гараад хөндүүрлэж өвдөж байсан. Би яг он солигдоход “Ресорт Ворлд Тэрэлж” гэдэг нэртэй амралтын газарт зөөгчөөр ажиллаж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 1-ний 1 дэх өдөр гэртээ ирсэн юм. Тэгээд Г.Хишигдэмбэрэлтэй хамт гэртээ ирж хоносон. Маргааш нь гэрээс гаралгүй унтсан. Тэгээд 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хичээлдээ явсан. Тэгээд дараагийн 1 дэх өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр анх хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. 2017 оны 5 дугаар сарын дунд үеэс оролдож эхэлсэн. Анх намайг гэртээ шөнө унтах гэж байхад Д.Б  миний цээжин дээгүүр илсэн. Тэгэхэд би дээшээ харан хэвтэж байсан би “яагаад байгаа юм бэ” гэтэл “чи өсвөр настай болж байгаа, би чамайг яах ч үгүй. сэрэл гэж юу байдгийг мэдрүүлээд өгнө” гээд байсан. Би “юу яриад байгаан юм бэ” гээд уурласан. Тэр цагаас хойш 7 хоногт 1-2 удаа оролддог. Хамгийн анх бэлгийн харьцаанд ороход миний дээрээс ам дараад хашгирах гэтэл “мэдэгдвэл ах, ээжийг чинь шатаачихна шүү” гэж дээрээс харж байгаад хэлсэн. Тэгээд би эсэргүүцэл үзүүлж түлхсэн боловч дийлээгүй. Би унтлагын хувцастай байсан. Д.Б  дотуур өмдтэй байсан тэгээд эхэлж намайг оролдсон тэгээд би “боль” гээд уурлахад миний дотуур өмд рүү гараа явуулж миний дээр гараад ам даран хувцас тайлаад өөрийнхийгөө тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийх гэхэд орохгүй байсан. Тэгээд чихсээр байгаад хийсэн ба их удалгүй буусан. Тэгэхдээ дур тавьсан эсэхийг би мэдэхгүй. Тэр цагаас хойш сард 1-2 удаа тогтмол хийдэг болсон. Миний сарын тэмдэг ирэх үеэр л больдог байсан.” /хх-29-30, 151/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Оюунсувдын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Д.Б  ах надруу утсаар залгаад “би Багахангайд ажил хийж байгаа замаск хийх хэрэгтэй байна, чаддаг чаддаггүй нь хамаагүй, нэг өдөр ажиллаад 100.000 төгрөг өгье” гэж хэлсэн ба анх хэлж байхдаа Б.Номин-Эрдэнэ ээж Отгонцэцэг, О.Отгонсарнай, Г.Хишигдэмбэрэл нар явна гэж байсан ч яг явдаг өдөр “бусад нь явахгүй болсон чи хүрээд ир” гэж хэлэхээр нь би “ганцаараа яах юм бэ” гэтэл “Г.Хишигдэмбэрэл замд суучихна” гэхээр нь би Д.Б ы ажиллаж байгаа газрын эзний машинд дайгдан ажил дээр нь очсон. Тэгээд Г.Хишигдэмбэрэлийг замаас авах гэтэл “сургалт нь 17 цагаас тарна тэгээд ирнэ” гэсэн. Тэгээд би Г.Хишигдэмбэрэл рүү залгахад утас нь холбогдохгүй байсан ба би “ганцаараа юм чинь явлаа” гэтэл “яах гээд байгаа юм бэ, нэгэнт ирчихсэн шүү дээ” гээд байж байтал тэнд байсан малчин гэр бүлийн 2 хүн нь ажил явдал гарсан гээд яваад өгсөн. “Энэ 2 хүн ирэхгүй бол яах юм бэ” гэтэл орой ирнэ гэсэн. Тэгээд үнээ саах зэрэг ажлуудыг би хийсэн, орой болоод би “та эндээ хоночих би амбаарт хонолоо” гэхэд Д.Б  ах “чи айхгүй юм уу” гээд гэрэл байхгүй байсан учраас гэрт хонохоор болсон юм. Тухайн үед ажил хийж байгаа айлын хүмүүс явчихсан малчин айл нь ажилтай гээд Доржоо гэдэг малчингийн туслах нь үлдсэн байсан. Д.Б  Доржоог “явж малаа эргэ” гэж хэлсэн. Тухайн үед их гал түлсэн байсан учраас би халууцаад куртикээ тайлаад нимгэн дээлээ нөмрөөд дотуураа нимгэн цахилгаантай биеийн тамирийн хөх ягаан өнгийн цамцтайгаа унтахаар хэвттэл Д.Б  ах миний цамцны цахилгааныг буулган миний хөхийг нэг гараараа базсан. Би “яагаад байгаа юм бэ, тэнэг юм уу, зүгээр байгаач” гээд чангаар хэлтэл Д.Б  “за за ах нь зүгээрээ” гэж хэлсэн. Тэгтэл гэнэт би хэсэгхэн зуур юу ч санахаа байчихсан ба нэг сэртэл миний доогуурх бүх хувцсыг тайлчихсан Д.Б  миний дээр гарчихсан 2 гараараа миний 2 гарыг дарчихсан бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гээд чихээд байсан. Тухайн үед маш их өвдсөн, бэлэг эрхтэн нь миний бэлэг эрхтэн рүү ороогүй байх шиг байсан. Би яг сайн мэдэхгүй байна. Тэгээд би чангаар орилоод, уйлаад, ноцолдоход гар тавихаар нь чимхэж өөрийнхөө гар утсыг аваад найз руугаа залгах гэтэл утасны цэнэг дуусаж унтарсан. Тэгтэл манай найз буцаагаад Д.Б  ахын утас руу залгасан Д.Б  миний дээрээс босоод надад “дуугай байгаарай дуугарах юм бол чамайг хүчиндэнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд Д.Б  гар утсаа аваад чи Сувдаагийн хэн юм бэ, яах гээд байгаа юм бэ, байгаа газарт чинь очиж арьсыг чинь өлгөнө шүү лалар минь” гэх мэтээр ярьсан. Утсаар ярьж дуусаад надад “чи намхан болохоор аргагүй аарцаг чинь жижигхэн байна, хэрэв чинийх рүү орсон бол таашаал гэж юу байдгийг мэдрэх байсан, чиний хамаг биеийн чинь хөлс гарна, тэгээд дараа нь над дээр өөрөө ирдэг болно” гэж хэлсэн. Би “таныг эхнэрт чинь хэлнэ дээ” гэтэл Д.Б  “би эхнэрийгээ мөнгө. бүх зүйлээр хангадаг, намайг яаж ч чадахгүй” гэж хэлсэн. Би “өөрийнхөө ээжид хэлнэ” гэтэл “тэгвэл би гэрийн чинь гадаа шатахуун цацаад шатаачихсан байхад та нар цагдаа дуудсан ч тэд нар чинь надад нөлөөлөхгүй, би инээгээд зогсож байна” гэсэн. Яг энэ үеэр малчингийн туслах Доржоо орж ирэх чимээ гарсан. Тэгтэл Д.Б  “гэрлээ унтраа одоо чимээгүй унт, Доржоо чамайг яачих ч юм билээ” гэсэн. Доржоо гэрт орж ирээд тэгээд л ер нь бол унтсан. Тэр шөнө би нойр хүрч байсан ч унтаж чадахгүй цочиж сэрээд толгой эргээд болж байгаа зүйлийг ойлгохгүй байдалтай болчихсон байсан. Тэгээд өглөө 08 цагийн орчимд Д.Б  намайг сэрээгээд “алив ах нь үнсье” гэсэн. Тэгэхээр нь би айгаад духан дээрээ үнсүүлсэн. Намайг “бос” гээд би босож чадахгүй маш их өвдөөд байсан. А.Мөнхбат гэдэг ах ирсэнээр би гэр рүүгээ явсан. Би энэ болсон явдлыг хэн нэгэн хүнд хэлэх гэхээр айгаад байсан. Тухайн өдөр хоол идсэний дараа Д.Б  надад пиво аягалж өгсөн. Тэгэхээр нь би “уухгүй” гэтэл “маяглаад байгаарай” гээд муухай харсан. Тэгэхээр нь би айсандаа дуустал уугаад гадаа гараад бөөлжөед гаргасан. Гурилтай шөлтөй хоол хийсэн боловч нэг сонин түүхий ч юм шиг гашуун ч юм шиг сонин амттай байсан би хоолыг нь идээгүй халуун шөлнөөс нь уусан юм. Өөрөөр надад ухаан балартах өвчин эмгэг байхгүй. Би анх удаагаа л пиво ууж үзэж байгаа нь тэр өдөр байгаа юм. Хоолны шөл уусны дараа халууцаад нозоороод л нойр хүрээд толгой эргээд, манараад байсан тэгээд л би унтлаа гээд хэвтсэн. Хүч хэрэглэн бэлгийн харьцаанд 2018 оны 9 дүгээр сарын 8-нд бямба гариг байсан. Сайн санаж байна. Хагас сайн өдөр байсан учраас сайн санаж байна. Тэр шар айргийг надад Д.Б  “уу” гэж өгсөн ба “уухгүй” гэхээр над руу муухай харсан. Тэгээд “шууд уу” гэж хэлсэн. Би аягатай пивийг нь уучихсан. Миний цамцны цахилгаан буулгасан миний хөхийг базаж байсан. Тэгээд би сэрээд “болиоч яагаад байгаа юм бэ” гэтэл “ах нь хэмжээг нь үзье” гээд миний хөхийг дахин базсан. Миний хацар хүзүүн дээр үнсээд байсан. Тэгээд хэсэг зуурын зүйлийг санахгүй болсон байсан. Нэг сэртэл Д.Б  дээгүүрээ подволктой доогуураа нүцгэн дээр гарчихсан миний 2 хөлийг алцайлгасан цээж хөх хүзүүг үнсэж байсан. Бэлэг эрхтэн нь хатуурчихсан миний бэлэг эрхтэн рүү чихээд байсан. Миний бэлэг эрхтэн рүү орсон эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэгээд их өвдөж би уйлсан. Би гарнаас нь барьж түлхээд “та босоочээ” гэж орилсон. Д.Б  дур тавьсан эсэхийг мэдэхгүй тэгээд би айгаад босож гэрээс гадаа гарч бие зассан ба тэгэхэд Д.Б  араас гарч ирээд “хэнтэй утсаар яриад байгаа юм бэ ор” гэж загнасан. Тэгээд би гэрт орж унтсан юм. Харин дараа нь би орон дээр сууж байхад Д.Б  “өмдөө тайлаад минийх ийм том учраас чиний эрхтэнд орохгүй байгаа юм, хэрвээ орсон бол чамайг жаргаах байсан таашаал гэж юу байдгийг үзүүлэх байсан” гэж байсан.” /хх-35-37, 158-159/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Мөнх-Оргилын өгсөн: “...Б.Оюунсувдтай би Д.Номин-Эрдэнээр дамжуулан танилцсан. Одоо үерхэж байгаа 8932-2109 гэдэг дугаар бол миний төрсөн ах Төрмөнхийн нэр дээр байдаг дугаар би энэ дугаарыг барьдаг. 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Б.Оюунсувд над руу 8912-3314 дугаараас залгасан. Тэгэхээр нь би утсаа аваагүй. Тэгтэл над руу мессеж бичсэн байсан тул би өөрийн дугаараас Б.Оюунсувдын 8912-3314 гэсэн дугаар руу залгасан. Тэгэхэд утсаа авчихаад ярихгүй уйлаад байсан цаана нь эрэгтэй хүн дуугарч байсан. Хэлсэн үг нь болон юу гэж байгааг нь мэдээгүй тэгээд утас нь тасарсан. Би дахин залгахад эрэгтэй хүн утсыг нь авч “байна уу” гэхээр нь “Сувдаатай ярья” гэтэл “чи хэн юм бэ” гэж асуусан. Би “найз залуу нь байна” гэтэл цаана нь Б.Оюунсувд “надтай яриулчих” гэж хэлж байсан. Гэтэл тэр эрэгтэй хүн “би аав нь байна, чи Б.Оюунсувдтай ярьдаг хэн юм бэ, чамайг 20 граммын вазелинтай боовоор хошногдоно шүү, тэгэхэд чи ингэж том дуугарч чадахгүй байх шүү, би чиний сургуулийг чинь мэднэ, маргааш очиж чамтай уулзана” гэсэн. Тэгэхээр нь би утсаа тасалсан юм.” /хх-42-44 / гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Г.Хишигдэмбэрэлийн өгсөн: “...Би цаг хугацаагаа бол санахгүй байна. 2018 оны 1 дүгээр сард цагаан сарын өмнө би Б.Номин-Эрдэнийн гэрт очиж хоносон. Мөн О.Отгонсарнай бас очсон юм. Тэгээд тэр өдөр газар гудас дэвсээд ор засаад орны доод хэсэгт Д.Б , Д.Б ы дэргэд О.Отгонсарнай, Б.Номин-Эрдэнэ би гэсэн дарааллаар хэвтсэн. О.Отгонсарнай. Б.Номин-Эрдэнэ бид 3 нэг хөнжил нөмөрсөн. Д.Б  тусдаа хөнжил нөмөрсөн байдалтай байсан. Тэгээд унтаж байхад шөнийн 02 цагийн орчим Б.Номин-Эрдэнэ, О.Отгонсарнай нар гэрээс хамт гараад явсан би босож асуугаагүй. Тэр хоёрыг гарсаны дараа Д.Б  над руу зайгаа шахаад миний дэргэд ирсэн Миний хөнжил рүү гар орж ирээд миний өгзөгийг илээд байсан ба би тэгэхэд бүрэн сэрж айсандаа хөдлөлгүй мэдээгүй юм шиг хэвтсэн. Энэ үед үүдний амбаарын хаалга дуугарахад Д.Б  буцаад байрандаа хэвтсэн. Тэгээд Б.Номин-Эрдэнэ, О.Отгонсарнай нар орж ирээд унтацгаасан. Маргааш нь Д.Б  юу ч болоогүй юм шиг байж байгаад гараад явсан хаашаа явсан талаар би мэдэхгүй байна. Б.Номин-Эрдэнийн ээж бас байхгүй байсан. Б.Номин-Эрдэнэ, О.Отгонсарнай бид 3 үлдсэн. Тэгээд би Б.Номин-Эрдэнэд “танай аав урд шөнө намайг оролдож өгзөг илсэн” гэтэл О.Отгонсарнай “намайг бас шөнө оролдоод тэгээд гадаа бие засах газар руу гарсан” гэсэн. Тэгтэл Б.Номин-Эрдэнэ “би найз нараа гэртээ авч ирэх дургүй, манай аав оролдоод байдаг, тэр ч байтугай намайг оролддог" гэж хэлж байсан. Тэгж л энэ талаар мэдэж авсан. Энэ явдлаас хойш 2018 оны 5 дугаар сард би Б.Номин-Эрдэнийн гэрт очиход ээж нь орон дээр унтаж байсан. Газраар Б.Номин-Эрдэнэ, би, Д.Б , Д.Энхтайван гэдэг Д.Б ы дүү нь зэрэгцэн  унтсан.  Б.Номин-Эрдэнэ  бид 2  нэг хөнжилтэй,  Д.Энхтайван нэг хөнжилтэй, Д.Б  нэг хөнжилтэй байсан. Шөнө унтаж байгаад нэг мэдэхэд Д.Б ы миний дотуур өмдны дотор талд өгзөгийг илж, базалж байгаад миний хөх рүү гар нь явсан. Яг энэ үеэр би сэрээд цочиход Б.Номин-Эрдэнэ ирчихээд байдлыг гадарлан намайг биеэрээ тэврэн ороогоод өөр рүүгээ татаад хэсэг хэвтэж байгаад Б.Номин-Эрдэнэтэй хамт гадаа бие засах газар руу гарч хэсэг тайвширч байгаад эргэн орж ирж унтсан. Б.Номин-Эрдэнэ надад бол оролдсон гэж хэлж байсан өөр хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд ордог байсан талаар ярьж байгаагүй. Энэ явдлын дараа бол биед нь нээх өөрчлөлт ороогүй байх. Харин одоо бодоход Б.Номин-Эрдэнэ нь энэ явдлаас болж надаас юм нуудаг, огцом ууртай, их дуу цөөтэй болсон байна. Өмнө нь бол бүхий л асуудлаа надтай хамт ярьж зөвлөлдөж байж хийдэг байсан.” /хх-58-59/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мөнхбатын өгсөн: “...1 cap гарангийн өмнөөс Д.Б аар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байх миний морьний жүчээнд жижигхэн байшин бариулж эхэлсэн байгаа. Тухайн газар манай малчин Дорж байсан. Доржид тусалж Д.Б  ганцаараа барьсан. Ажиллаж байх хугацаанд түүний охин Б.Номин-Эрдэнэ, 2 эмэгтэй найз, 1 эрэгтэй найз ээжийнхээ хамтаар нэг удаа ирж 2 хонож амарч, ажиллаж байгаад явсан. Мөн дараа нь Б.Номин-Эрдэнийн найз Б.Оюунсувд нь ганцаараа ирж хоносон. Д.Б  барьж байгаа байшингийнхаа дотор талын замаск татуулна гэж ирүүлсэн. Яаж очсоныг нь санахгүй байна. Харин буцаж хот руу явахдаа надтай хамт буцсан. Тухайн үед Дорж байсан, малчин Түмээ, Отгоо нар ажил явдал гараад Налайх руу явсан байсан. Д.Б   нь ажил хийгээд нэг cap гаран л болж байгаа энэ хооронд л болсон. Тэгэхээр 9 сард юм байна Б.Номин-Эрдэнийн найз Б.Оюунсувдад 150.000 Д.Б  өгсөн. Би тухайн үед 300.000 төгрөгийг Д.Б д өгсөн. Тэгтэл Д.Б  “50.000 төгрөг нь чиний цалин, 100.000 төгрөг нь зээл шүү” гэж хэлээд Б.Оюунсувдад өгсөн. Яг миний дэргэд өгсөн. Улаанбаатараас хот руу явах замд Б.Оюунсувд ямар нэг зүйл яриагүй, орой болсон байсан учраас би ч анзаарч хараагүй. Тэгээд машинд суугаад Улаанбаатар хотод орж ирээд буусан.”' /хх-64/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батдоржийн өгсөн: “...Д.Б  нь 17 жил суусан, шоронд их том байлаа шүү дээ” гээд л ярьдаг байсан. “Шорон бол гоё газар биш, муухай ч биш ер нь бол дажгүй чи хүүхэн шааж үзсэн юм уу” гэж асуухаар нь би “үзэлгүй яахав” гээд ичихэд “ахтайгаа хот ороорой, хүүхэн зөндөе байгаа ахад нь” гээд “чиний боов хэр бэ, ах нь чиний боовыг томруулж өгч чадна” гэж хэлсэн. Би ер нь Д.Б д дургүй бас шоронд байсан хүн учраас ойртож дотносоогүй зайгаа барьсан. Тухайн өдөр би А.Мөнхбатын малын жүчээнд ирэхэд шинэ малчин гэртээ байгаагүй. Харин Д.Б , Б.Оюунсувд гэх жаахан охины хамтаар байсан. Өмнө нь БОюунсувд Д.Б ы гэр бүлийхэнтэй ирж байсан учраас таньсан. Тэгээд гэрт нь ороход Д.Б  надад хоол аягалж өгсөн. Би хоолоо идээд гараад малаа хураагаад ойролцоогоор нэг цаг орчмын дараа ирэхэд малчины гэрийн хойморт байх орон дээр Б.Оюунсувд хөнжлөө нөмөрсөн унтаж байсан бөгөөд хувцсаа тайлсан байдалтай байсан. Учир нь орны хөлд Б.Оюунсувд хувцсаа тайлаад тавьсан байсан ч эвхээгүй, эмх замбараагүй байдалтай байсан. Д.Б , Б.Оюунсувд нар тэр өдөр хоёулахнаа байсан.” /хх-69-70/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэрэнхандын өгсөн: “...Д.Б  бол дандаа л худлаа ярьдаг надаас 1.000.000 гаран төгрөгийн бараа аваад сураггүй алга болсон юм. Бараа татаж авахаар “мөнгийг нь дараа өгнө” гэж аваад л өгдөггүй юм. Талийгаачийн ажил явдлын дараа манай гадаадад байдаг охиноос хуучин хувцас нь ирсэн. Тэгээд би Б.Номин-Эрдэнэд “хувцас аваарай” гэж дуудахад Б.Номин-Эрдэнэ, Хишигээ гэдэг найз охиныхоо хамтаар ирсэн. Тэгэхэд Б.Номин-Эрдэнэ танайд амьдаръя” гэхэд нь би “байлгаж чадахгүй ээ” гэж үнэнээ хэлсэн. Тэгээд би Б.Номин-Эрдэнийг “ах Б.Мягмарсүрэнгийнд бай” гээд Б.Мягмарсүрэн, Б.Мягмарсүрэнгийн эхнэр Болороо нарт “та нар Б.Номин-Эрдэнийг Д.Б тай байлгаж болохгүй, та нар бүгдээрээ бөөнөөрөө бай, Д.Б  Б.Номин-Эрдэнийг хэрэглэнэ шүү” гэж хэлсэн. Тэгтэл Б.Мягмарсүрэн, Болороо нар “ямар чанга хэлдэг юм бэ” гэж байсан. Тэгээд дараа нь Б.Номин-Эрдэнэ, Хишигээ нар хувцас авах гэж байхаар нь “Д.Б  бол ер нь муухай хүнд дандаа худал хэлдэг, та нарыг арай оролддог юм биш биз дээ” гэтэл Хишигээ. Б.Номин-Эрдэнийн дэргэд “оролддог” гэж хэлэхээр нь би Б.Мягмарсүрэнг дуудаад “дүүтэйгээ уулз” гэсэн. Б.Номин-Эрдэнэ ахтайгаа өөр өрөөнд орж “Д.Б тай унтсан талаар хэлсэн” байсан. Тэгээд Б.Мягмарсүрэн гарч ирээд “жилийн өмнөес Б.Номин-Эрдэнийг хүчирхийлсэн байна” гэж хэлснээр шууд цагдаагийн газар хандсан. Б.Мягмарсүрэн энэ талаар анх мэдчихээд царай нь аймшигтай хувхай цайгаад хоол ч идэхгүй суусан. Б.Номин-Эрдэнэ тэгэхэд уйлаад л суугаад байсан.” /хх-71-72/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхтайваны өгсөн: “..Д.Б  надад нэг удаа хэлэхдээ би талийгаачтай уугаад согтчихоод тэгээд талийгаачийг байна гээд Б.Номин-Эрдэнийг тэвэрчихсэн байна гэж хэлж байсан. Энэ үед Б.Номин-Эрдэнэ байгаагүй харин талийгаач байсан.” /хх-75-76/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Лхамсүрэнгийн өгсөн: “...Сүүлийн үед нэг жилийн өмнөөс их уудаг болсон. Гэхдээ уухдаа бол гэртээ эхнэртэйгээ уудаг байсан ба гадуур хаа хамаагүй хүмүүстэй бол уудаггүй. Зан чанарын хувьд бол зүгээр л байдаг, заримдаа бол нэг найз нь ирж гарахад хамт уучихаад “банди лалар” гэх мэтийн шоронгийн яриагаар ярьдаг байсан.” /хх-77-78/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний ээж нас барсан. Тэгээд маргааш нь миний төрсөн дүү болох Б.Номин-Эрдэнийг хойд эцэг Д.Б  хүчирхийлдэг байсан талаар Б.Номин-Эрдэнээс мэдсэн. Тухайн үед ээжийн төрсөн эгч Ц.Цэрэнханд Б.Номин-Эрдэнэтэй уулзчихаад намайг дуудсан юм. Намайг ирэхэд Ц.Цэрэнханд эгч “сэтгэлээ бариарай, битгий уурлаж бухимдаарай, Д.Б  охин дүүг чинь болон найз нарыг нь оролддог юм байна” гэж хэлсэн. Тухайн үед Г.Хишигдэмбэрэл, Б.Номин-Эрдэнэ нар байсан учраас би тэр хоёроос “та хоёрыг яасан юм бэ” гэтэл Б.Номин-Эрдэнэ “намайг оролддог байсан, найз нарыг маань ч гэсэн оролддог байсан” гэж хэлээд “ахаа таньд хэлэх зүйл байна” гээд жижиг өрөөнд ороод Б.Номин-Эрдэнэ надад “аав намайг оролдсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэдэн удаа, хэзээ бэ” гэтэл “хэд хэдэн удаа оролдсон” гэж хэлээд уйлсан. Тэгэхээр нь би “чамайг хүчирхийлсэн үү” гэж асуутал толгой дохьсон. Тэгээд би гараад Ц.Цэрэнханд эгчид хэлж 108 руу хандан залгасан. Тэгээд л цагдаагийн байгууллага ирсэн. Б.Номин-Эрдэнэ надад тухайн үед яг өөрөө хэлэхдээ одоогоос яг нэг жилийн өмнөөс оролдож гараараа илж таалж эхэлж байгаад тэгээд л хэд хэдэн удаа хүчирхийлсэн талаар хэлсэн. Хэлчихвэл “ахыг чинь гэр бүлтэй нь гэртэй нь шатааж ална, ээжийг чинь ална" гэдэг байсан гэж надад хэлсэн. Би сүйрэх юм бол тэр чигтээ бүгд сүйрнэ гэдэг гэж байсан.” /хх-80-81/ гэх мэдүүлэг,  

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Хандсүрэнгийн өгсөн: “...Д.Б тай бэлгийн харьцаанд бол орж байгаагүй, хааяа над руу залгаад “юу байна, ахын дүү хаагуур яваад ирэхгүй юм уу” гэх зэргийн зүйлсийг ярьдаг. Надад хандан бэлгийн харьцаанд орох санал тавьж байгаагүй. Харин Б.Номин-Эрдэнийн гэрт очиж хонож байхад намайг хэд хэдэн удаа оролдсон. Унтаж байхад л миний хөлийг илдэг, өгзөгийг илж, гар барьдаг. Б.Номин-Эрдэнийг Д.Б ы гар нь даваад л намайг тэгж хэд хэдэн удаа оролдож байсан. Д.Б  надтай “хүнтэй унтаж үзсэн эмэгтэй хүн харахад л андашгүй  өөр байдаг” гэж байсан ба надад сургуулийн хэрэгсэл авч өгдөг, мөн унаа тэрэгний мөнгө өгдөг зэргээр бараг л Б.Номин-Эрдэнээс илүү сайн ханддаг байсан.” /хх-83/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.Отгонсарнайгийн өгсөн: “... 2017 оны намар би Б.Номин-Эрдэнийн гэрт нь хоносон. Б.Номин-Эрдэнийн ээж нь орон дээр унтсан. Гэнэт миний араас хүн наалдаад гар нь миний хөхийг илээд чихэн дээр амьсгалаад байхаар нь би Б.Номин-Эрдэнийг сэрээгээд “гарч бие засъя” гэж хэлээд гараад буцаж орж ирээд утсаа оролдоод дахин унтаагүй. Болсон явдлын талаар би ерөөсөө хүнд хэлээгүй. 2018 оны 1 сард байх Г.Хишигдэмбэрэл бид хоёр Б.Номин-Эрдэнийд дахин хоносон. Д.Б , Б.Номин-Эрдэнэ, би, Г.Хишигдэмбэрэл гэсэн дарааллаар газар ор засаад унтаж байтал миний араас хүн тэвэрч биеэрээ наалдаад чихэн дээр амьсгалаад гар нь миний хөхийг илээд байсан намайг сэрээд хартал Б.Номин-Эрдэнийн наад талд нь гараад хэвтчихсэн байсан би Б.Номин-Эрдэнийг дуудаж сэрээгээд хамт гадаа гараад агаар амьсгалж зогсож байгаад буцаад орсон. Би болсон явдлыг мөн л Б.Номин-Эрдэнэд хэлээгүй эргэж гэрт ороход Д.Б  Г.Хишигдэмбэрэлтэй  их ойртчихсон хаалга онгойход холдож хэвтэж байсан. Тэгээд Б.Номин-Эрдэнэ ээжийгээ сэрээж газар хэвтүүлээд бид 2 орон дээр унтсан. Тэгээд би Г.Хишигдэмбэрэлд хэлсэн. Тэгтэл Г.Хишигдэмбэрэл “та хоёрыг гарсны дараа намайг мөн оролдсон” гэж хэлсэн. Б.Номин-Эрдэнэ их шударга зантай элдэв муу зуршилгүй. Бид нарын найз байгаа юм, их нөхөрсөг, найзархаг байсан. Харин сүүлийн нэг жилд их бодлогоширсон ганцаардсан байдал их анзаарагдсан. Фэйсбүүк дэх сэтгэгдэлүүд нь ч их ганцаардсан ­байдалтай байдаг болчихсон байсан. Ер нь бол гэртээ харих их дургуй болчихсон аль болохоор л бид нарын хэн нэгнийг дагуулж явахыг боддог байсан. Д.Б  ер нь л намайг очих болгонд л халамцуу согтуу байж байдаг. Тэгээд пиво авчихаад бүгдийг нь “уу” гэж шахдаг, “уухгүй” гэхээр “Б.Номин-Эрдэнийг гаргахгүй, та нартай уулзуулахгүй” гэдэг байсан. Д.Б  над руу утсаар залгаад “юу хийж байна ахын дүү гээд яриад байдаг байсан. Над руу 4-5 удаа тэгж ярьж байсан.” /хх-84-85 / гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн 11663 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Номин-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Б.Номин-Эрдэнийн охин хальс хуучин урагдалтай байна.

3. Үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

4. Б.Номин-Эрдэнийн үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй.

5. Б.Номин-Эрдэнэ нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-90/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн шинжээчийн 11701 дугаартай дүгнэлтэд:

  1. Д.Б  нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.
  2. Согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.
  3. Бэлгийн замын халдварт өвчингүй байна.
  4. АВО системээр хоёрдугаар бүлгийн цустай байна.” /хх-92/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10087 дугаартай дүгнэлтэд:

1. Хүний геномын микросателлитын D3S135, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA локусын аллелиар Д.Б  нь Б.Номин-Эрдэнийн биологийн эцэг байх боломжтой байна.

2. Д.Б  нь Б.Номин-Эрдэнийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна. /хх-93/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 832 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үед өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.

2. Д.Б  нь одоо ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна. Д.Б  нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна.

3. Д.Б д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4. Д.Б  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Д.Б  болосн байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-97-8/ гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын

29-ний өдрийн шинжээчийн 13855 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Оюун-Сувдын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Б.Оюун-Сувд нь урьд нь бэлгийн харьцаанд орж байсан байна.

3. 2018 оны 9 сард хүчиндүүлсэн гэх тул эр бэлгийн эс үзэх боломжгүй. /хх-162/ гэх дүгнэлт,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б ы яллагдагчаар өгсөн: “...Б.Оюунсувд надад “би энд ирж ажиллаж болох уу, надад мөнгөний хэрэг байна, өдрийн 30.000 төгрөгөөр ажиллуулаач” гэж хэлсэн ба би тухайн үед “чи юу хийж чаддаг юм бэ, замаск тавьж чадах уу” гэхэд “чадна” гэхээр нь “тэгвэл чи ирээд өдрийн 30.000 төгрөгөөр ажиллахгүй юу” гэж хэлсэн. Тэгэхэд Г.Хишигдэмбэрэл “би хамт ажиллая” гэж байсан. 2018 оны 9 дүгээр 28-ны өдөр Б.Оюунсувд, ГХишигдэмбэрэлийн хамтаар ажил дээр ирнэ гэсэн. Тэгээд Б.Оюунсувд нь Г.Хишигдэмбэрэл “ирж чадахгүй болчихлоо” гээд ганцаараа ирсэн. Би Доржоод хандаж “чи нэг адуугаа эргэчихээд ирэх үү” гэтэл Доржоо гараад явсан. Тэгээд би Б.Оюунсувд бид 2 үлдэж бэлгийн харьцаанд орох гэсэн. 2 удаа хийх гэж оролдож эрхтэнээ барьж Б.Оюунсувдын эрхтэн рүү хийх гэж оролдсон. Тэгээд ороогүй. Миний эрхтэн 12 грамм вазелинтай. 9161-7280 дугаар яг миний нэр дээрх миний барьдаг байсан дугаар. 8932-1209 гэсэн дугаар хэний дугаар гэдгийг мэдэхгүй, би энэ дугаар руу залгаж ярьсан зүйл байхгүй.” /хх-173-174/ гэх мэдүүлэг,

 

         Нас тоолсон тэмдэглэл /хх-47, 63, 86, 152, 160/,

         Харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоосон лавлагаа /хх-45-56/,

         Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14, 24-25, 15-21, 26-28/,

        Шүүгдэгч Д.Б ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-122/  зэрэг болно.

 

         Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Б  нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 10 дугаар гудамжны 149 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин болох Б.Номин-Эрдэнийг 2018 оны 1 дүгээр сарын эхээр анх хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж улмаар 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд сард 1-2 удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж тогтмол үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн, мөн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан тэмээ” гэх газарт төрсөн охин Б.Номин-Эрдэнийн найз болох насанд хүрээгүй Б.Оюунсувдыг 17 нас 3 cap 12 хоногтой байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнэ, Б.Сувд-Эрдэнэ, гэрч Х.Мөнх-Оргил, Г.Хишигдэмбэрэл, А.Мөнхбат, Д.Батдорж, Ц.Цэрэнханд, Д.Энхтайван, Р.Лхасүрэн, Б.Мягмарсүрэн, М.Хандсүрэн, О.Отгонсарнай нарын мэдүүлгүүд, Д.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11663, №11701, №10087, №13855 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын №832 дугаартай дүгнэлт, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоосон лавлагаа, нас тоолсон тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Б ы зүгээс “…Би анх 3 дугаар сарын 20-нд энэ хэргээ үйлдсэн.” гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцэх боловч дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлцэнэ.

 

Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ” “...Б.Оюунсувдтай бэлгийн харьцаанд орох гэтэл миний бэлэг эрхтэй ороогүй” гэж мэдүүлэх боловч хүчиндэх гэмт хэргийн онцлог нь хурьцал үйлдэж эхэлснээр хүчиндэх үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол”

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж”

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д “гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэж тус тус хуульчилж өгчээ. 

 

Шүүгдэгч Д.Б ы 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан тэмээ” гэх газарт төрсөн охин Б.Номин-Эрдэнийн найз болох насанд хүрээгүй Б.Оюунсувдыг 17 нас 3 cap 12 хоногтой байхад нь хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ”арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэмт хэргийн бүхий л шинжийг,

Мөн түүний Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 10 дугаар гудамжны 149 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин болох Б.Номин-Эрдэнийг 2018 оны 1 дүгээр сарын эхээр анх хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж улмаар 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд сард 1-2 удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж тогтмол үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулан тодорхойлж байна.

 

Иймд прокурорын зүгээс шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт зүйчлэн ирүүлсэнийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар зүйлчлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Б  нь арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн нь гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэсний дагуу  хорих ялыг нэмж нэгтгэн биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б  нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон ба нийт 145 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Отгонзаяа, насанд хүрээгүй хохирогч Б.Сувд-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Отгонхишиг нар нь шүүгдэгч Д.Б аас баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ба энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэрэгт хадгалахаар тогтов.

       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж зүйлчилсэнийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Б ыг хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Д.Б д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б ы цагдан хоригдсон 145 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

             7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

         

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хадгалсугай.

 

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          

                       ДАРГАЛАГЧ                           Э.ЧИНГИС     

                                    

                                     ШҮҮГЧИД                            С.ӨСӨХБАЯР

 

                                                                                  Н.БААСАНБАТ