Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагаасаа

                                       татгалзсныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох

                                                                          тухай

 

           Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

          Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 04-10 тоотод оршин суух Цэндсүрэнгийн Амаржаргалын  нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багт оршин суух Төмөрбаатарын Санжаад  холбогдох

          110000  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Ц.Амаржаргал  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Т.Санжаагаас  Цэнхэрийн гол орсон  биензин шатахууны үнэ 20000 төгрөг,  зээлээр авсан дээлний мөнгө 90000 төгрөг, нийт 110000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч  Ц.Амаржаргал   шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Санжаагаас 110000 төгрөг  нэхэмжилсэн. Одоо би тус нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хаврын мал төллөөд их ажилтай байгаа учир  Т.Санжааг  дахин дуудах  шаардлага байхгүй болно.  Миний бие дахин энэ талаар  нэхэмжлэл гаргахгүй болно гэжээ.

 

          Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Амаржаргал хариуцагч Т.Санжаад холбогдох 110000 төгрөг гаргуулах  тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Амаржаргал нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний шүүхэд бичгээр өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Ц.Амаржаргал хариуцагч Т.Санжаад  холбогдох 110000 /нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Амаржаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгөөс  2275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 2275 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Ц.Амаржаргалд  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

  

 

      ШҮҮГЧ                                        Д.БЯМБАСҮРЭН