Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/11

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Н.Ням,

            Улсын яллагч Д.Алимаа,

            Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Ч-гийн Ж-т холбогдох эрүүгийн 1827001150100 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овгийн Ч-гийн Ж /РД: ...........     

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ж нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахиуртын хөндийн эх” гэх газарт өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай Бенз МЛ-320 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн  үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.1 дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл мопедонд 0.8 мм-ээс бага болсон гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.А-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Ч.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн машиныг худалдаж аваад удаагүй байсан. Хэрэг болох үед зам нь их дэржигнүүртэй байсан. Тэгээд миний машин шарвасан. Би зогсоох арга хэмжээ аваад тооромзолсон. Тэгээд сүүлд нь миний хойд талын дугуй хагарсан байсан. Тэгээд миний бодлоор шарвалтанд хойд дугуй бүлтрээд осол гарсан байх гэж бодсон. Би хүний амь нас хохироож, эхнэртээ гэмтэл учруулсандаа харамсаж байна. Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч ойлгож байгаа...” гэв. 

Хохирогч Б.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нар нутгийн овоо тахисан. Тэрний орой өөрийн нөхөр Ч.Ж-ийн эмээгийн гэрт очихоор автомашинтайгаа явж байгаад ийм асуудал болсон. Миний нөхөр Ч.Ж автомашиныг жолоодсон. Жолоочийн хажуугийн суудал дээр би өөрийнхөө бага охин А-ын хамт суусан. Харин автомашины арын суудал дээр талийгаач хүү А өөрийн хүү Ж, дүү Э, дүү М нар сууж явсан. Миний нөхрийн жолоодож явсан автомашин нь манай нөхрийн автомашин байгаа юм. Тухайн автомашиныг нөхөр бид хоёр хүнээс худалдаж аваад удаагүй байсан болохоор тээврийн хэрэгслийн нэрийг нь шилжүүлж чадаагүй байсан. Талийгаач хүү миний арын суудал дээр буюу автомашины баруун хойд талын суудал дээр сууж явсан. Ослын дараа Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэд хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэрний дараа гэрийн эмчилгээ хийж байна. Ослын улмаас миний биеийн баруун хөл гэмтсэн. Надад гомдол, санал байхгүй болохоор эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 47-48 дугаар хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Л.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хүү Б.А 2002 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, миний гурав дахь хий орой зам тээврийн осол болсон, Ч.Ж-ийн унаж явсан автомашин ойчсон талаар утсаар сонссон. Тухайн газарт Баян-Өндөр сумаас гараад яваад очтол осол болчихсон талийгаач хүүг автомашины гадна газарт хэвтүүлчихсэн байсан. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын эмч очиж эмчилгээ хийсэн байсан. Зам тээврийн осол аваар ямар шалтгаан нөхцлийн улмаас гарсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Дүү Ч.Ж-өөс нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 50-51 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Р.Мөнхбилэг гэх иргэнээс зам тээврийн осолд орсон гэх ....... улсын дугаартай Benz ML-320 маркийн тээврийн хэрэгслийг осолд орохоос нь өмнө 3.000.000 төгрөгөөр тохиролцож атомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж худалдаж авсан. Тэгээд уг машинаа таньдаг хүн болох Ч.Ж ахад зарахаар болж тэр надад өөрийнхөө ......... улсын дугаартай гранд марк-2 автомашиныг өгч, дээрээс нь бэлэн 800.000 төгрөг өгч авалцахаар амаар тохирч наймаа хийсэн. Би өөрийнхөө ....... улсын дугаартай автомашинаа Ч.Ж ахад өгч, тэр надад машинаа өгч мөн 500.000 төгрөгийг бэлэн өгч, дараа 300.000 төгрөг өгөхөөр тохирсон юм. Ч.Ж ах бид хоёрын наймаа хүчин төгөлдөр, тэр надад 300.000 төгрөгийг өгчих юм бол надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх 53-54 дүгээр хуудас/

Гэрч Т.Г мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай аавын талын ах дүү нар нийлж Баян-Өндөр сумын Шивээт гэх уулыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тахисан юм. Тэгчихээд Булган аймгийн Рашаант явах замаараа Бүрд суманд айлаар орчихоод цааш явахаар явж байхад Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг   “Цахиуртын хөндийн эх” гэх газарт Ч.Ж нь хэд хоногийн өмнө худалдаж авсан машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож манай ах дүүгийн  нэг хүүхэд нас барсан харамсалтай явдал  гарлаа. Ч.Ж машиндаа 7-уулаа явсан, 2 том хүн 5 хүүхэд явсан. Ч.Ж-ийн 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд,   талийгаач   хүүхэд, эрэгтэй 13-14 орчим насны хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэй нэг хүүхэд, 5 настай эрэгтэй хүүхэд зэрэг машинд зорчиж явсан. Ч.Ж-ийн араас явж байгаад буруу замаар орчихвий гэж бодоод арын машинаа хүлээгээд тэр машинтай хүмүүстэй нийлээд зөв замдаа нийлээд явж байтал зам дээр Ч.Ж машинтайгаа онхолдсон байсан. Машин зүүн хажуугаараа уначихсан, хүмүүс нь машинаасаа гарчихсан байсан ба дотор нь жолоочтойгоо нийлээд 7 хүнээс нэг нь буюу талийгаач машинаас гараагүй байсан. Би хажуугаараа хэвтэж байгаа машины дээр гараад хартал талийгаач жолоочийн арын суудал дээр суусан юм шиг байрлалтай байсан. Хэргийн газарт намайг арын машинаасаа арай түрүүлээд ирсэн байхад ард явсан машин удалгүй хэрэг болсон газарт ирж зогссон. Тэгээд арын машины хүмүүстэй нийлж байгаад талийгаачийг дээш нь татаж гаргаад машины хажууд газарт хэвтүүлсэн. Талийгаачийг гаргахад ёолоод орилоод байсан, хаана өвдөж зовиурлаж байгаагаа хэлээгүй. Тэгэхэр нь түргэн тусламж дуудъя гээд хэргийн газартай хамгийн ойрхон байх нэг айлд очиж Баян-Өндөр сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмнэлгийнхэн ирэхэд талийгаач унасныхаа дараах биеийн байдал ямар байсан түүн шигээ байсан. Баян-Өндөр сумын нэг эмчтэй Өвөрхангай аймгийн төв рүү сүлжээнд гарч дуудлага өгчихөөд буцаад хэргийн газарт очиход талийгаач амьсгал хураасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 55-56 дугаар хуудас/                                                                                            

Гэрч Р.Г  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай аавын талын ах дүү нар нийлээд Баян-Өндөр сумын “Шивээт” гэх уулыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тахисан юм. Тэгээд Булган аймгийн Рашаант явах замаараа Бүрд суманд айлаар орчихоод цааш явж байхад Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг  “Цахиуртын хөндийн эх” гэх газарт Ч.Ж маань автомашинтайгаа замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож манай ах дүүгийн нэг хүүхэд нас барсан. Тэр үед би Ч.Ж, Г нарын машины ард явсан юм. Намайг хэргийн газарт очиход үйл явдал болоод дуусчихсан, машинаас хумүүс нь гарчихсан, харин талийгаач машинд байсныг татаж гаргаж байсан. Татаж гаргахад туслалцсан. Зам тээврийн осол, хэрэг ямар шалтгааны улмаас гарсныг мэдэхгүй, хэргийн газар нүдээр хараад байж байгаагүй учир сайн мэдээлэл алга байна...” гэсэн мэдүүлэг /хх 57-58 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 74 дугаартай: “...Талийгаачийн биед үүссэн биеийн гадна хэсэгт үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн хэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, элэгний урагдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна. Талийгаачид эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаач Б.А нь хэвлийн хөндийн хурц цус алдсны улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх 66-68 дугаар хуудас/

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 9675 дугаартай: “... Б.О-ийн биед дунд чөмөгний доод булууны доод ёвронд бяцарсан хэлтэрхийт, баруун шаант ясны дээд булууны гадна үений гадаргууд зөрчсөн хугарал, хамар ясны хугарал таславчны мурийлт, хамар духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох   журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 106-107 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн  ахмад  Б.Алтансүхийн 2018-03-02-ны өдрийн 08 дугаартай: “.......... улсын   дугаартай Бенз   МЛ-320   маркийн   автомашин   жолоодож явсан Ч.Ж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Ч.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3б, 9.2 дахь заалт “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино”, “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн  хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын  3.1   дэх заалт “дугуйн хээний  гүн  нь  газар тулах хэсгээр суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, тролейбусанд 2 мм, мотоцилкл, мопед  0.8 мм-ээс бага болсон”-ыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /х 95 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-5 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-19 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Ж-ийн урьд ял шийтгэгдсэн эсэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 180-181 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ч.Ж-ийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх 167-178 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Ж нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цахиуртын хөндийн эх гэх газарт өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай Бенз МЛ-320 загварын тээврийн хэрэгслийг жолоодон  явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн  үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.1 дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл мопедонд 0.8 мм-ээс бага болсон гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.А-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бид нар нутгийн овоо тахисан. Тэрний орой өөрийн нөхөр Ч.Ж-ийн эмээгийн гэрт очихоор автомашинтайгаа явж байгаад ийм асуудал болсон. Миний нөхөр Ч.Ж автомашиныг жолоодсон. Жолоочийн хажуугийн суудал дээр би өөрийнхөө бага охин А-ын хамт суусан. Харин автомашины арын суудал дээр талийгаач хүү А өөрийн хүү Ж, дүү Э, дүү М нар сууж явсан. Миний нөхрийн жолоодож явсан автомашин нь манай нөхрийн автомашин байгаа юм. Тухайн автомашиныг нөхөр бид хоёр хүнээс худалдаж аваад удаагүй байсн болохоор тээврийн хэрэгслийн нэрийг нь шилжүүлж чадаагүй байсан. Талийгаач хүү миний арын суудал дээр буюу автомашины баруун хойд талын суудал дээр сууж явсан. Ослын дараа Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэд хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэрний дараа гэрийн эмчилгээ хийж байна. Ослын улмаас миний биеийн баруун хөл гэмтсэн. Надад гомдол, санал байхгүй болохоор эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 47-48 дугаар хуудас/, хууль ёсны төлөөлөгч Л.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний хүү Б.А- 2002 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, миний гурав дахь хий орой зам тээврийн осол болсон, Ч.Ж-ийн унаж явсан автомашин ойчсон талаар утсаар сонссон. Тухайн газарт Баян-Өндөр сумаас гараад яваад очтол осол болчихсон талийгаач хүүг автомашины гадна газарт хэвтүүлчихсэн байсан. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын эмч очиж эмчилгээ хийсэн байсан. Зам тээврийн осол аваар ямар шалтгаан нөхцлийн улмаас гарсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Дүү Ч.Ж-өөс нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 50-51 дүгээр хуудас/, гэрч Т.Г мөрдөн байцаалтад өгсөн “...Манай аавын талын ах дүү нар нийлж Баян-Өндөр сумын Шивээт гэх уулыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тахисан юм. Тэгчихээд Булган аймгийн Рашаант явах замаараа Бүрд суманд айлаар орчихоод цааш явахаар явж байхад Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг   “Цахиуртын хөндийн эх” гэх газарт Ч.Ж нь хэд хоногийн өмнө худалдаж авсан машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож манай ах дүүгийн  нэг хүүхэд нас барсан харамсалтай явдал  гарлаа. Ч.Ж машиндаа 7-уулаа явсан, 2 том хүн 5 хүүхэд явсан. Ч.Жийн 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд,   талийгаач   хүүхэд, эрэгтэй 13-14 орчим насны хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэй нэг хүүхэд, 5 настай эрэгтэй хүүхэд зэрэг машинд зорчиж явсан. Ч.Ж-ийн араас явж байгаад буруу замаар орчихвий гэж бодоод арын машинаа хүлээгээд тэр машинтай хүмүүстэй нийлээд зөв замдаа нийлээд явж байтал зам дээр Ч.Ж машинтайгаа онхолдсон байсан.  Машин зүүн хажуугаараа уначихсан, хүмүүс нь машинаасаа гарчихсан байсан ба дотор нь жолоочтойгоо нийлээд 7 хүнээс нэг нь буюу талийгаач машинаас гараагүй байсан. Би хажуугаараа хэвтэж байгаа машины дээр гараад хартал талийгаач жолоочийн арын суудал дээр суусан юм шиг байрлалтай байсан. Хэргийн газарт намайг арын машинаасаа арай түрүүлээд ирсэн байхад ард явсан машин удалгүй хэрэг болсон газарт ирж зогссон. Тэгээд арын машины хүмүүстэй нийлж байгаад талийгаачийг дээш нь татаж гаргаад машины хажууд газарт хэвтүүлсэн. Талийгаачийг гаргахад ёолоод орилоод байсан, хаана өвдөж зовиурлаж байгаагаа хэлээгүй. Тэгэхэр нь түргэн тусламж дуудъя гээд хэргийн газартай хамгийн ойрхон байх нэг айлд очиж Баян-Өндөр сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмнэлгийнхэн ирэхэд талийгаач унасныхаа дараах биеийн байдал ямар байсан түүн шигээ байсан. Баян-Өндөр сумын нэг эмчтэй Өвөрхангай аймгийн төв рүү сүлжээнд гарч дуудлага өгчихөөд буцаад хэргийн газарт очиход талийгаач амьсгал хураасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 55-56 дугаар хуудас/,  Гэрч Р.Гийн “...Манай аавын талын ах дүү нар нийлээд Баян-Өндөр сумын “Шивээт” гэх уулыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тахисан юм. Тэгээд Булган аймгийн Рашаант явах замаараа Бүрд суманд айлаар орчихоод цааш явж байхад Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг  “Цахиуртын хөндийн эх” гэх газарт Ч.Ж маань автомашинтайгаа замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож манай ах дүүгийн нэг хүүхэд нас барсан. Тэр үед би Ч.Ж, Г нарын машины ард явсан юм. Намайг хэргийн газарт очиход үйл явдал болоод дуусчихсан, машинаас хумүүс нь гарчихсан, харин талийгаач машинд байсныг татаж гаргаж байсан. Татаж гаргахад туслалцсан. Зам тээврийн осол, хэрэг ямар шалтгааны улмаас гарсныг мэдэхгүй, хэргийн газар нүдээр хараад байж байгаагүй учир сайн мэдээлэл алга байна...” гэсэн мэдүүлэг /хх 57-58 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн: “...Талийгаачийн биед үүссэн биеийн гадна хэсэгт үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн хэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, элэгний урагдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна. Талийгаачид эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаач Б.А нь хэвлийн хөндийн хурц цус алдсаны улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх 66-68 дугаар хуудас/, Шүүх эмнэлэгийн шинжээчийн 9675 дугаартай: “... Б.О-ийн биед дунд чөмөгний доод булууны доод ёвронд бяцарсан хэлтэрхийт, баруун шаант ясны дээд булууны гадна үений гадаргууд зөрчсөн хугарал, хамар ясны хугарал таславчны мурийлт, хамар духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох   журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн 74 дугаартай дүгнэлт /хх 106-107 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн  ахмад  Б.Алтансүхийн 2018-03-02-ны өдрийн “.......... улсын   дугаартай Бенз   МЛ-320   маркийн   автомашин   жолоодож явсан Ч.Ж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Ч.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3б, 9.2 дахь заалт “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино”, “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн  хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын  3.1   дэх заалт “дугуйн хээний  гүн  нь  газар тулах хэсгээр суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, тролейбусанд 2 мм, мотоцилкл, мопед  0.8 мм-ээс бага болсон”-ыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн 08 дугаартай дүгнэлт /х 95 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-5 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-19 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20-27 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Иймд шүүгдэгч Ч.Ж-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ч.Жийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Ж-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хорио тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг,

 Шүүгдэгч Ч.Ж нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

Шүүгдэгч Ч.Ж-ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Ц.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Ц.Ж-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Ж-ийн “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Ж-т буцаан олгож тус тус шийдвэрлэсэн болохыг дурдав.

Шүүгдэгч Ц.Ж-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч С.Э нарт шүүхээс албан ёсоор утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй гэсэн тул оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн Ч-гийг Ж-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц овгийн Ч-гийг Ж-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил, 1 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хорио тавигдаагүй, хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч С.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Ж-ийн “В” ангиллын №859443 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Бат-Отгонд даалгаж, №01785633 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Ж-т буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХ-АМГАЛАН