Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 218

 

           

                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  

                                                 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 30-44 тоотод оршин суух Шартолгой овогт Даржаагийн Юмчмаагийн /РД:АЮ52120501/  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 59-14 тоотод оршин суух Сундуй овогт Пүрвээгийн Мөнхцэцэгт /РД:АЮ90022103/   холбогдох

80000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй  хэргийг  хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Д.Юмчмаа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие зээлийн үйл ажиллагаа явуулдаг.  П.Мөнхцэцэг 50000 төгрөгийг хоногт  0.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн  хоног тутамд  0.5 хувийн алданги  төлөхөөр тохирч  зээл авсан. Гэтэл өнөөг хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул  үндсэн зээл 50000 төгрөг, хүү алданги 30000 төгрөг, нийт 80000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Мөнхцэцэг  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Юмчмаагийн нэхэмжилсэн 80000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх  хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Юмчмаа хариуцагч П.Мөнхцэцэгээс 80000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч П.Мөнхцэцэг  төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь  гуравдагч этгээдийн  эрх ашгийг хөндөөгүй,  хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн  зөвшөөрлийг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Юмчмаагийн нэхэмжлэлийн шаардлага 80000 /наян мянга/ төгрөгийг хариуцагч П.Мөнхцэцэг төлөхөөр  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Д.Юмчмаагийн төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976  тоот данснаас 2275 төгрөг, хариуцагч П.Мөнхцэцэгээс 2275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Юмчмаад  олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

           

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхэд

 

            2015.11.05

 

            Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 675 дугаар захирамжаар Ш.Батсүхээс 123000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү.

 

 

 

 

 

                                  Хүсэлт гаргасан                            С.Оюунбилэг