Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2023/00072

 

2023 08 28 207/МА2023/00072

 

 

Ж.Ж-ын нэхэмжлэлтэй,

Д.Д-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-т холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8.335.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.Д-ын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ж-, хариуцагч Д.Д-, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэгч Ж.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Гл баг Ч-ын 7-р гудамжинд Д нь архи өгсөнгүй гэх шалтгаанаар миний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан. Дээд талдаа 3 шүд унасан, доод эрүүнд 2 шүд хөдөлгөөнтэй унах гэж байна. Ясанд суулгадаг шүд хийлгэхэд өртөг өндөр учир шүдээ хийлгэж чадахгүй байна. Ясанд суулгадаг буюу имплант нь 1 ширхэг шүд хийлгэхэд 2 000 000 төгрөгөөс 2 500 000 төгрөгний үнэтэй байна. Имплант суулгах 3 шүд нийт 6 900 00 төгрөг 2 шүд PTF бүрээс нийт 1 400 000 төгрөг болж, зураг авахуулсаны үнэ 35 000 төгрөг гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Ж- гэх хүнтэй маргаан үүсгэсний уламаас дээд зүүн 1,2 дугаар шүд унасныг О аймгийн Шүүх эмнэлгийн дүгнэлт шинжилгээрээг тогтоон шинжилсэн билээ. Иймд Ж.Ж- гэх хүнд О аймгийн шүүх эмнэлгээс тогтоон гаргаж өгсөн 2 шүдний хохирлыг барагдуулна. Миний бие нь О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Д-аас 4.635.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдсөн болохыг дурьдаж хариуцагч Д.Д-аас 89.110 төгрөг гаргуулж төрийн санд оруулж, шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Миний бие Ж.Ж-ын 2 шүд унасан эмчилгээний зардал болох 4.635.000 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч байна. Учир нь Э дент эмнэлгийн шүдний тариф 300.000 төгрөг, 800.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 1.200.000 төгрөг, 1.600.000 төгрөг, 2.000.000 төгрөг гэж байх тул зах зээлийн дундаж үнэлгээ болох 1 шүдийг 1.000.000 төгрөгөөр тооцож, хохирлын хэмжээг 2.000.000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ж- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Архи өгсөнгүй гэх шалтгаанаар түрүүлж цохиж хэд хэдэн шүдийг унагаж, хөдөлгөж хохироосон. Гоо сайханыг зохих хэмжээгээр алдагдуулчихаад гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй мөн шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлын мөнгөн дүн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон 4.635.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа бол анх гаргасан 8.335.000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна. Ёсгүй авир гаргаж хүн хохироосон гэдгээ ухамсарлахгүй, зөвхөн өөрийгөө бодож байгаад гомдолтой байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Б.Х, Г.Н-нар нь хариуцагч Ц.М-аас зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.М- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Ц.М- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан үндэслэлээ: Зээлсэн мөнгөө өөрийн найз О.Ү-аар дамжуулан Б.Хад өгч дуусгасан гэсэн тайлбарт үндэслэн татгалзсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Г.Н-ийн ХХ банкны 466006245 тоот данснаас хариуцагч Ц.М-ын Хаан банкны 5090........... тоот дансанд 600.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Хын ХХ банкны 407212261 дугаартай данснаас Ц.М-ын Хаан банкны 5090........... дугаар данс руу 600.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 300.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Хын Хаан банкны 5217026466 дугаартай данснаас Ц.М-ын Хаан банкны 5090........... тоот дансанд 2.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Ц.М-ын найз О.Ү-аар дамжуулан Б.Хад зээлсэн мөнгөө бүрэн төлсөн гэх татгалзал тайлбар нь банкны дансны хуулгаар /Ц.М-ын данснаас О.Ү-ийн данс руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн баримт/ тогтоогдож байхад О.Ү-аас тодруулж эцэслэн шийдвэрлээгүй, мөн хариуцагч Ц.М-ын О.Ү-аар дамжуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч Б.Х, Г.Н-нарт давхардуулан төлөх нөхцөл байдал үүсч эрх ашиг нь зөрчигдөх боломжтой байсныг шүүх анхаараагүй, О.Ү- гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хариуцагч Ц.М-ын хүсэлтийг гуравдагч этгээдийн эрх ашиг нь зөрчигдөөгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. дахь заалтыг зөрчсөн байна. Гуравдагч этгээдийг өөрийнх нь болон хэргийн оролцогчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох бөгөөд О.Ү-аас зээл төлөгдсөн эсэхийг тодруулж шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолтой тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ц.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.... дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг

 

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д.Д-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.000 төгрөгийг

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ Л.А

ШҮҮГЧ С.У