| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0036/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/34 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч А.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн *******36000300025 дугаартай, 178/20*******/0036/Э/ индекстэй хэргийг 20******* оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ПО 990921******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт байх иргэн Ш.*******ийн хотноос 2018 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 1 тооны ямааг насанд хүрээгүй Б.тай бүлэглэн хулгайлсан, мөн Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт байх иргэн К.ын хашаанаас 2018 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө насанд хүрээгүй Б.тай бүлэглэн 1 тооны ямаа тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-9-10-р хуудас/
Хохирогч овогт н *******ийн / регистрийн дугаартай, настай, эрэгтэй,тусгай дунд боловсролтой,ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд сумын төвд байх хашаандаа тэжээж байсан өөрийн эзэмшлийн 1 тооны шүдлэн ямаагаа алдсан.Би урд орой нь хашаанд байгаа ямаанууддаа өвс тавьж өгөөд ямаагаа тоолоход уг шүдлэн ямаа байсан.Маргааш өглөө нь сумын төвийн дээд талд стадионы хажууд нэг ямааны толгой байна гэхээр нь манай хүүхэд ямаагаа тоолоход нэг шүдлэн ямаа дутсан.Уг толгойг хүүхдээ явуулаад үзүүлэхэд манай шүдлэн ямааны толгой мөн байсан.Манай шүдлэн хар зүсмийн,зөв чихэндээ урдаасаа ухам им,буруу чихэндээ онь имтэй... гэх мэдүүлэг /хх -12-13-р хуудас/
Гэрч Х.Нурланы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би дэлгүүртээ хүүхдийнхээ хамт зогсож байтал ******* сумын ******* багаас Ховд суманд нүүж ирсэн ******* гэдэг хүний хүүхэд ******* уутанд хийсэн 2 ямааны арьс авчирч тушаасан. Би арьсыг нэгийг нь 20000 төгрөгөөр авсан.Нэг арьс нь арай томхон хар алаг ямааны арьс байсан.Х.******* малтай айлын хүүхэд болохоор хөдөөнөөс ирсэн арьс гэхээр нь сэжиглэлгүй авсан... гэх мэдүүлэг /хх-16-р хуудас/
Ш.*******ийн 2018 онд тоолуулсан малын тодорхойлолт /хх-18-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сургуулийнхаа дотуур байранд байж байтал манай байрны Х.******* гэдэг хүүхэд ирээд “ хоёулаа өнөө орой нэг тийшээ яваад ирье найз охиндоо бэлэг авч өгөх гэсэн чинь мөнгө байдаггүй.Шөнө айлуудаас ямаа хулгайлж арьсыг нь тушааж мөнгө болгоно” гэж хэлсэн.Тэгээд орой нь намайг дагуулж гараад сургуулийн манаач К. гэдэг хүний хашаанд байсан хоёр ямааны нэгийг нь амыг нь дараад хашаанаас нь өргөж гаргасан.Булгийн хойт талд аваачиж гаргаад махыг нь хаячихаад арьсыг нь аваад явсан.Дахиад намайг дагуулж яваад сумын төвд орон сууцанд байдаг Ш.******* гэдэг айлын хашаанд очоод нэг ямааг нь аваад стадионы дээхнэ талд аваачиж гаргаад арьсыг нь авсан.Би ямааны арьсыг хэнд өгч хэдэн төгрөг авч юунд зарцуулсныг мэдэхгүй, маргааш өглөө нь хөдөө гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-22-р хуудас/
Мал үнэлсэн тухай тайланд ... шүдлэн ямаа 1 толгой-50000 төгрөг гэх .../хх-24-р хуудас/
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 03 дугаар сарын 07-нд надад мөнгөний хэрэг гараад ямаа хулгайлахаар болсон.Тэгээд ганцаараа хулгайлж чадахгүй болохоор Ховд сумын сургуулийн дотуур байранд байдаг Б. дээр очоод мөнгө асуухад байхгүй гэхээр нь хамт явж ямаа хулгайлъя, цагдаад баригдвал арыг нь би даая гэж хэлсэн.Тэгээд К.ынхоос 1 ямаа хулгайлж аваад би алаад махыг нь газарт булаад арьсыг нь авсан.Цааш яваад Ш.*******ийн хашаа руу давж ороод хар зүсмийн эр ямааг нь хашаа давуулж Б.ад өгсөн.Бид хоёр ямааг өргөөд цэнгэлдэхийн дээр очоод Б. хөлийг татаж өгөөд би гаргасан.Б. дотуур байр луугаа явсан. Би 2 ямааны арьсаа аваад Нурланд аваачиж өгөөд 40.000 төгрөг авсан ...гэх мэдүүлэг /хх-34-35-р хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрлэ зургийн үзүүлэлт / хх-51-52-р хуудас/
Хохирогч овогт ын ын / регистрийн дугаартай, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сургуулийн манаач ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой хашаандаа 2 тооны ямаа хашиж өвс өгөөд өглөө нь босоод харахад нэг хар алаг бүдүүн ямаа алга болчихсон байсан.Би ямаагаа хайгаад сураглахад тэр шөнө бас нэг айлын ямаа алга болсон гэж байсан.Манай ямаа ноолуур сайн гардаг, өвөлжин тэжээсэн бүдүүн ямаа байсан... гэх мэдүүлэг /хх-55-56-р хуудас/
Гэрч Б.Саулегүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манайх 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой хашаандаа 2 том ямаа, 15 тооны шүдлэн тэжээж байсан. Өдөр болгон өвс тэжээл өгч усалдаг байсан,Орой нь хотондоо тоолж оруулаад өглөө нь өвс тавих гээд ороход нэг тооны хар ямаа байхгүй байсан.Манайх дотуур байранд ойрхон болохоор сургуулийн хүүхдүүд хулгайлсан байж магадгүй... гэх мэдүүлэг /хх-61-р хуудас/
К.ын 2017 онд тоолуулсан малын тодорхойлолт /хх-62-р хуудас/
Мал үнэлсэн тухай тайланд ... 1 тооны эм ямаа-70000 төгрөг гэх .../хх-85-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Дунд–Ус багийн нутаг дэвсгэрт хохирогч К.ын хашаанаас,Ш.*******ийн хотноос тус тус нэг тооны ямаа хулгайлж аваад 2 ямааны арьсаа зарж борлуулсан болох нь хохирогч К., Ш.******* нарын мэдүүлэг, гэрч Х.Нурлан,Б.Саулегүл нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мал үнэлсэн тухай тайлан, хохирогч К., Ш.******* нарын 2017 онд мал тоолуулсан тухай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгч Х.******* нь 2 тооны ямаа хулгайлахдаа насанд хүрээгүй Б.тай бүлэглэн үйлдсэн болох нь Б.ын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.*******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Б. нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 9 сар 29 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл /хх73/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-118/ зэргээр тогтоогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр өсвөр насны яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон 20******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/01 дугаартай “ Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Х.******* нь Мартын 8 буюу эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан найз охиндоо бэлэг авч өгөх, мөнгө олох зорилгоор насанд хүрээгүй Б.тай бүлэглэн 2 тооны ямааг хулгайлан авч арьсыг нь зарж борлуулсан үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.
Шүүгдэгч Х.******* хохирогч Ш.*******, К. нарын 2 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-136/, хохирогч нарт төлөх төлбөргүй болох нь хохирогч К.ын “ хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, хохирогч Ш.*******ийн “хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Анирханы өгсөн...Х.******* нь айлын 4 дэх хүүхэд.2018 онд Ховд сумын дунд сургууль төгссөн.Одоо аав ээжтэйгээ малчин хийдэг.Сайхан сэтгэлтэй,олон найз нөхөдтэй, үг дуу цөөнтэй хүүхэд... гэх мэдүүлэг / хх- 76-р хуудас/
Гэрч Х.Бегжанарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ховд сумын дунд сургуульд сурч байхдаа дотуур байранд амьдардаг байсан.Багш нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг,дотуур байрныхаа найз нөхөд хамт олныхоо дунд нэр хүндтэй хүүхэд байсан.Сагсан бөмбөгөөр хичээллэдэг, үг дуу цөөнтэй, даруухан ажилсаг,нийтэч хүүхэд... гэх мэдүүлэг /хх-77-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 01 жилийн хугацаагаар хорих ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч нь өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт хохирол төлбөр төлсөн, болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5858104848 дугаартай дансанд байрласан 450.000 төгрөг битүүмжилсэн 20******* оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/18 дугаартай Прокурорын тогтоолыг цуцлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д тайлбарласугай.
4.Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5858104848 дугаартай дансанд байрласан 450.000 төгрөг битүүмжилсэн 20******* оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/18 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.
5.Шүүгдэгч Х.*******ыг тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form