| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Арвинбуянгийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 201/2017/00003/Э |
| Дугаар | 2017/ДШМ/07 |
| Огноо | 2017-01-25 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 096.2.5, |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2017/ДШМ/07
*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Дэнсмаа, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,
Прокурор Ч.Мөнхзул,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа,
Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Батболд нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдсан гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 21107257 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 2 дугаар баг Дэнжийн ******* тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө "Дорнод НАА" ХХК-д дуудлагын засварчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******.
Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1988 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн ******* тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө "Дорнод НАА" ХХК-д усны тоолуурын засварчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, регистрийн дугаартай, овогт ын .
Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 02 сарын 20-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод оршин суух, хэрэгт татагдахын өмнө "Дорнод НАА" ХХК-д засварчин ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 сарын 18-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, биеэр 2 сар 17 хоногийн ялыг эдлэн тус шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 13 хоногийн хорих ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын /сонсгол/ 50 хувийн групптэй, регистрийн дугаартай, овогт ын .
******* нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно *******, ******* нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч йг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан,
******* нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно *******, ******* нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч йг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан,
******* нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно *******, ******* нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч йг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор: шүүгдэгч ******* овогт *******гийн *******, овогт ын , овогт Энхболдын нарыг танхайн сэдэлтээр, бүлэглэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг 4 /дөрөв/ жил 09 /ес/ сар, *******ийг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар, *******ийг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ялтан *******, ******* ******* нарт тус бүрт оногдуулсан 4 жил 9 сарын хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг тус бүр 2 /хоёр/ жил 9 /ес/ сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1-д заасныг баримтлан ялтан *******ийн 2015 оны 8 сарын 18-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын биеэр эдэлсэн 2 сар 17 хоногийн ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 9 сарын хорих ялд багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар ялтан ******* *******, ******* нарт оногдуулсан тус бүрийн 2 жил 09 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан *******ын 2016 оны 10 сарын 11-ний өдрөөс 10 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, ялтан *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй, ялтан *******ийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, ялтан *******, ******* нар нь шүүхийн шатанд хохирогч д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол /эмчилгээний зардал/-д 500000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн рентгэн зургийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс 80000 төгрөгийн үнэлгээ бүхий LG маркийн " FL-100" гар утас, ялтан *******ийн эзэмшлээс 100000 төгрөгийн үнэлгээ бүхий "Samsung NOTE 1" маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 12-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай, ялтан *******ийн регистрийн дугаартай, ялтан *******ийн регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 11 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар надад 2 жил 9 сарын хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би *******, нартай бүлэглэн хохирогч Болд-Эрдэнийг танхайн сэдэлтээр зодож биед нь хүнд гэмтэл учруулаагүй юм. Учир нь энэ хэргийг би ганцаараа үйлдсэн. ...Иймд хохирогч Болд-Эрдэнийн биед учирсан гэмтэлд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү. Мөн тухайн хэрэг болох үед байсан Болд-Эрдэнийн 2 найзыг мөн бид нартай хамт явсан Отгонбаяр гэх хүмүүсээс мэдүүлэг авахуулах талаар энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж намайг батлан даалтад гаргаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: ...Уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж ...дахин шинжээчийн дүгнэлт гаргасны эцэст эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж гомдол гаргав. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Намайг энэ хэрэгт оролцоогүй болохыг бүгд ... хэлсэн. Тэр үед би согтсон унтчихсан байсан. ..Иймд би зодоонд оролцоогүй тул үнэн мөнийг олж өгнө үү, буруутай гэж шийтгэдсэн гомдолтой байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: ... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс ... ял шийтгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно *******, ******* нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч йг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан, ******* нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно *******, ******* нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч йг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан, ******* нь согтуугаар 2011 оны 05 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг "Хэрлэн" голын хойно *******, ******* нартай бүлэглэн, танхайн сэдэлтээр хохирогч йг зодож, бие махбодид нь "баруун уушиг унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл" буюу хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч йн “...би тамхи татаад дуулаад явж байтал хөшөөний хажууд 3 залуу сууж байснаа нэг залуу миний татаж байсан тамхийг гуйхаар нь мөдхөн хошуу гуйх нь дээ гэхэд дөхөж ирээд шууд нүүр лүү хамарт цохитол дотор манараад ухаан алдсан нэг мэдэхэд нөгөө залуугийн хөлнөөс нь зуурчихсан хэвтэж байсан, тэгээд би хөлийг нь тавьтал нөгөө залуучууд яваад өгсөн...“ гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, гэрч ийн “...Болд-Эрдэнийг дуулаад явж байтал ******* гэх залуу нь чи яагаад дуулаад байгаа юм гэхэд чамд хамаагүй гэхэд ******* нь хүрч ирээд Болд-Эрдэнийн хамар луу гараараа цохьтол хамарнаас нь цус гараад доошоо суугаад хамт явсан 2 залуу нь хүрч ирэхээр нь нэгнийх нь хөлнөөс зуураад хэвттэл гурвуулаа нийлээд дээрээс нь өшиглөж зодсон тэгээд болиод явахаар нь босож ирээд хажуудаа зогсож байсан нөгөөх гурван залуутай хамт явсан хүүхний цүнхний оосорноос татаад нэгийг чинь бариад үлдэнэ гэтэл нөгөө хүүхэн нь яа гар маажчихлаа гэтэл ******* болон хамт явсан 2 залуу нь ирээд ******* нь Болд-Эрдэнийг түлхэж унагаад мөн өшиглөж зодсон... “ гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 324 тоот актын "йн биед баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, баруун 6-р хавирганы далд хугарал, баруун уушги унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх баруун уушги унаж цээжний хөндийд хий шингэн хурсан гэмтэл нь амь биед аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэг, 6-р хавирганы далд хугарал болон баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруул дахь шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /1-р хавтас 19-20/, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
*******, *******, ******* нарын гэм буруу нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон учраас С.Энхбаатар, Д.Батсайхан гэх хүмүүсийг гэрчээр асуух зайлшгүй шаардлага байхгүй байна.
Түүнчлэн хавтаст хэргийн 187 дугаар хуудсанд авагдсан баримт нь хохирогч йн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх ноцтой шалтгаан болохгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээс үзвэл гэмтлийн улмаас цээжний хөндийд хий шингэн хурсан нь амь биед аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Иймд ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гэрч нарыг байцаалгах, шинжээч томилуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
******* нь энэ тогтоол гарахаас өмнө Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд биеэр 2 сар 17 хоногийн ялыг эдэлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамрагдан өршөөгджээ. Өмнөх тогтоолоор *******т оногдуулсан хорих ял бүрэн хэмжээгээр өршөөгдсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан ялыг багтаах буюу нэмж нэгтгэх тухай ойлголт байхгүй бөгөөд харин 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар түүний өмнөх тогтоолоор эдэлсэн 2 сар 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар ялтан *******ын цагдан хоригдсон 11 хоног, ялтан *******ийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор биечлэн эдэлсэн 2 сар 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, ялтан *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
А.ЭНХБААТАР