Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагаасаа

                                       татгалзсныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох

                                                                          тухай

 

           Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн “Дэлгэрэх” сууц  өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 3 дугаар 48 айлын орон сууцны 23 тоотод оршин суух Мөнхбаярын Батболдод  холбогдох

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 138000 төгрөг  гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнхбаярын Батболд нь  “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны  Удирдах зөвлөлийн 2014 оны 05 сарын 21-ний өдрийн тогтоолын  4 дүгээр заалт  Монгол Улсын  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн  147.1, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар  2003 оны 06 сарын  18-ны өдрийн Сууц өмчлөгчдийн  холбооны  эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн  эд хөрөнгийн тухай хуулийн  13.2.2 зүйлүүдийг  тус тус зөрчиж “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд  төлөх ёстой  дундын өмчлөлийн  эд хөрөнгийн  засвар үйлчилгээний  зардал болох  сарын 6000 төгрөгийн хураамжийг 2014 оны 7 сар төлөөгүйгээс 42000  төгрөг, 2015 оны 12 сар төлөөгүйгээс 72000 төгрөг,  2016 оны 04 сар төлөөгүйгээс 24000 төгрөг, нийт 138000 төгрөгийн өртэй байна. Иймд Д.Батболдоос 138000 төгрөгийг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч М.Батболдод холбогдох 138000 төгрөг гаргуулах  тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Батболд  нэхэмжлэлийн шаардлагыг  сайн дураар  хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо  гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний шүүхэд бичгээр өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч М.Батболдод  холбогдох 138000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4790 төгрөгөөс  2395 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 2395 төгрөг, хариуцагч М.Батболдоос 2395 төгрөг тус тус  гаргуулж нэхэмжлэгч  “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд   олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

  

 

      ШҮҮГЧ                                        Д.БЯМБАСҮРЭН