Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 0296

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Ш.Хосбаяр

шүүгдэгч Б.Б өмгөөлөгч: Х.Баатарбилэг

шүүгдэгч Б.Б өмгөөлөгч: Б.Дашдорж

шүүгдэгч: Б.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт А овогт Б Б, Г овогт Б Б нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806092910018  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Б Б,19  оны  дугаар  сарын -ний  өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  ,  ам  бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  дүгээр баг Т  тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн  дугаар хороо Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Б Б, 19  оны  дүгээр  сарын -ны  өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн  дугаар дамжааны оюутан,  ам  бүл 4, ээж, дүү нарын  хамт Сүхбаатар аймгийн Наран сумын  дүгээр баг  гэх газарт оршин суудаг хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-эхийн  дугаар гудамжнаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар Б.Б зарим хэсгийг өгч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах  зочид буудалд худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан,

          Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдийн хооронд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б авч 2018 оны 11 дүгээр сарын -ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороонд байрлах р зочид буудалд худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 7 дугаар сарын дундуур  байдаг  дэлгүүрийн хажуугаар явж байхдаа айлын хашааны гадна ургасан өвсийг харсан. 2018 оны 11 дүгээр сард зохион байгууллагдсан сагсан бөмбөгийн тэмцээн дээр Б.Б болон нутгийн бусад хүүхдүүдтэй өвсний талаар ярьж байгаад өвс харсан тухайгаа хэлэхэд Б болон бусад хүүхдүүд өвс татаж үзье гэсэн. Намайг тухайн газарт очиж өвсийг түүхэд хатсан байсан. Би гараараа өвснөөс хоёр удаа зулгаасан. Би тухайн өвсийг хоёр хуваасан байсан. Нэг хэсгийг Б өгч үлдсэн хэсгийг машиндаа тавьсан. Би интернетээс тухайн өвсний талаар мэдэж авсан. Би тухайн өвсийг байнга хэрэглэдэггүй, өвсийг тэр өдөр сонирхож түүсэн. Би Сүхбаатар аймгаас ирсэн Б болон бусад хүүхдүүдтэй уулзаж буудалд орсон байх үед цагдаа нар ирж намайг барьсан гэв.

          Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сард Гаалийн ерөнхий газрын зааланд Сүхбаатар аймгийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллагдсан.Уг тэмцээн дээр Б ах ирж бид нар хоорондоо ойр зуурын зүйл ярьж байгаад өвсний талаар ярьж эхлэсэн.Тэр үед Б ах өвс ургасан газрыг харсан гэдгээ хэлсэн.Тэнд байсан хүмүүс бүгд хэрэглэж үзье гэсэн. Б ах Сүхбаатар аймаг явж хэд хононо, ирээд холбогдоё гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа Б ах над руу залгасан. Б ахтай уулзаж бид нар зочид буудалд тухайн өвсийг хэрэглэж байх үед цагдаа нар ирж тэнд байсан хүмүүсийн хувцаст нэгжлэг хийсэн. Миний цүнх болон Б ахын цүнхнээс өвс гарсан. Надад тухайн өвс нэг атгын тал хэмжээтэй байсан. Б ахаас өвс авч биедээ хадгалж хэрэглэсэндээ маш их харамсаж байна. Би өвсийг анх удаа хэрэглэж үзэж байна.Тухайн өвсийг тунгалаг цаасан дээр тавиад доороос нь шатаахад хөх өнгийн утаа гарч байсан. Өвсийг татаж үзэхэд надад ямар ч нөлөө үзүүлээгүй гэв.

          Шүүгдэгч  Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Сүхбаатар аймгийн сагсан бөмбөгийн шигшээд тоглодог байсан ба нутгийн дүү болох Б одоогоос 14 хоногийн өмнө Улаанбаатар хотод болсон Сүхбаатар аймгийн оюутан залуусын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн дээр таарсан. Би Б хар тамхи хэрэглээд байна гэж зарим нэг хүнээс сураг сонсож байсан юм. Тэгээд тухайн үед шалгаж үзэх гээд өөрөөс нь надад өвс байгаа ш дээ авах уу гэтэл авий гэсэн. Тэгээд тэр үед дараа холбогдий гээд салсан. Үүнээс хойш би зун Дарь-Эхэд айл хайж явж байгаад өвс ургасан байсан хэсэг газрыг харсан. Тэгээд уг өвснөөс түүгээд гялгар уутанд хийсэн. Дараа нь би Б уулзаад уг өвсийг өгсөн. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  таарсан. Тэр үед Б, А хамт явж байсан. Би У, Ц нартай хамт явж байсан юм. Бид нар Сансарын шөлөндөө орж хоол идсэн. Дараа нь Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  зочид буудлын  тоот өрөөнд орсон ба Б намайг нойлд дуудсан. Тэгэхээр нь яваад ортол Б мөнгөлөг өнгийн тунгалаг цаас гаргаад дээр нь өвс тавихад бэлдчихсэн байсан. Тэгэхээр нь би Б өөрийнхөө өгсөн өвсийг авч байгаад уг цаасан дээрээ жоохонг хийгээд түүнийгээ шатаасан юм. Тэгтэл утаа их гарсан ба ардаас А, Ц 2 ирж үнэртсэн. Би тэндээсээ шууд хүнтэй уулзах ажилтай байсан учраас У дагуулаад гарсан. У уулзах гээд 2 охин хүлээж байсантай нь уулзуулаад би буцаад Б рүү залгасан чинь цагдаа нар ирж аваад явж байна гэж хэлсэн. Би өмнө нь 4 удаа хэрэглэж байсан. Зүгээр л хэрэглэмээр санагдсан юм гэжээ. /хх-ийн 46/

          Шүүгдэгч  Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагийн орчимд өөрийн найз А хамт Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  дугаар хотхонд байдаг гэрт нь уулзсан. Тэр үед манай нутгийн хуурай ах болох Б миний  дугаарын утас руу  дугаарын утаснаас залгаад уулзий гэж хэлсэн. Ингээд А бид хоёр байрныхаа гадаа Б ахтай уулзсан. Б ах машинтайгаа явж байсан.Түүнтэй хамт У, Ц нар хамт явж байсан. Бид нар уулзаад Сансарын шөлөндөө хоолны газар орсон. Хоолны газраас гараад иртэл Б ах, У хоёр хонох газар байхгүй байна буудал орох уу гэсэн. Тэгээд бид нар Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг р буудалд орсон. Бид нар буудал орохоосоо өмнө дэлгүүр орж пиво, тамхи авсан. Буудлын өрөөнд ороод байж байгаад намайг нойл орсон чинь ардаас Бэ ах ороод ирсэн. Тэгээд байна уу гэхээр нь би байна гэсэн. Улмаар бид хоёр нойлын өрөөнд миний биедээ авч явж байсан хайрцагтай хар тамхи буюу өвсийг мөнгөлөг цаасанд ороож байгаад татсан. Б ах бид хоёр хүний 2, 2 удаа л татсан. Харин ардаас нойлын өрөөнд орж ирсэн А, Ц 2 ээлжлээд бид хоёрын татсан тамхинаас татсан. У орж ирээгүй. Бид нар тамхиа татаж дуусчихаад пиво уугаад сууж байтал Бат-Эрдэнэ ах, Ууганбаяр хоёр хүнтэй уулзаад ирий гээд гарсан. Тэгээд бид 3-ыг сууж байтал цагдаа нар орж ирээд барьж авсан. Бид нар өвс хэрэглэсэн. Уг өвсийг надад Б ах гэрийн гадаа авчирч өгсөн. Би Б ахыг хар тамхи хэрэглэдэг гэдгийг хүнээс сонсож байсан. Тэгээд хэрэглэж үзмээр санагдаад тэмцээнд орж байхдаа өөрөөс нь асуусан чинь байгаа тэгж байгаад аваарай гэж хэлсэн юм. Тэгээд нэг удаа манай гэрийн гадаа ирээд надад өгсөн. Тухайн үед цагаан өнгийн тортой өвс өгсөн ба би тэрийг нь гэртээ халгалж байгаад өнөөдөр гэрээс гарахдаа хайрцаг олж хийгээд аваад гарсан байсан юм. Би өмнө нь нэг удаа оюутан ангийхаа хүүхдээс аваад татаж үзэж байсан. Зүгээр л хэрэглэж үзий гэж бодоод хайрцаганд хийгээд авч явж байсан юм. Тухайн нойлын өрөөнд бол бид 5 хамт татаж хэрэглэсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэжээ. /хх-ийн 50/

          Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: Б.Б шээсэнд тестийг задалж дүрэн 2 минут үр дүнг харахад хэрэглэсэн байна гэжээ. /хх-н 37/

          Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: Б.Б шээсэнд тестийг задалж дүрэн 2 минут үр дүнг харахад хэрэглэсэн байна гэжээ. /хх-н 38/

          2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэлд: Б овогтой Б цагаан өнгийн савтай ногоон өнгийн тагтай савтай нунтаг зүйл хураан авав гэжээ. /хх-н 39/

          2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэлд: Б овогтой Б цагаан өнгийн савтай хар өнгийн тагтай савтай нунтаг /өвс/ зүйл дотор нь мөнгөлөг /мөнгөн/ цаас  хураан авав гэжээ. /хх-н 39/

           Эд зүйл  хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Б.Б хураагдсан ногоон өнгийн тагтай, цагаан өнгийн савтай нунтаг зүйл 30 грамм байсныг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хүлээлгэн өгөв гэжээ. /хх-н 42/

           Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд:        

           Б.Б биед үзлэг хийж хураан авсан №61 дугаарласан, хар өнгийн тагтай, цагаан өнгөтэй, дугуй хэлбэртэй, хуванцар сав дотор хэсэгт бор өнгийн хатсан нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 4.1859 грамм, 2 хэсэг тугалган цаас,

          Б.Б биед үзлэг хийж хураан авсан №62 гэж дугаарласан Grgnberry Extract гэсэн бичиглэлтэй дугуй хэлбэртэй ногоон өнгийн тагтай дөрвөлжин хэлбэртэй цагаан өнгийн хуванцар сав дотор бор өнгийн хатсан нунтаг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.7476 грамм,

          Б Б мэдүүлгийг шалгаж мансууруулах ургамал мэт зүйлийг түүсэн гэх газраас дээжлэн авч шинжилгээнд хүргүүлэхэд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн Код Е1 гэх хаягтай ургамалд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн эд мөрийн баримтаар тооцохоор тогтов гэжээ. /хх-н 43/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44/

          Б.Б, Б.Б нарыг гэрчээр байцаасан тэмдэглэлүүд /хх-н 45-52/

          Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгаас өөрийн танил ах болох Бэ болон түүний найз У нарын хамт хотод ирсэн. Б ахтай хамт ажил хийхээр ирсэн юм. Тэгээд өчигдөр зочид буудалд хоносон ба өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бид 3 гадуур явж байгаад оройн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороололд бид 3 нутгийн залуучууд болох А, Б нартай уулзсан. Б ах Б утсаар ярьж байгаад уулзсан. Бид 5 хамт яваад Сансарын шөлөндөө орж хоол идчихээд тэндээсээ гараад Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анар буудалд орсон. Бид нар буудал орохоосоо өмнө дэлгүүр орж пиво авсан. 203 тоот өрөөнд байж байтал Б нэг хайрцагтай зүйл гаргаж ирээд энэ дотор өвс байгаа бүгдээрээ татаж үзэх үү гэсэн. Тэгээд бид нар зөвшөөрөөд Б мөнгөлөг өнгийн цаас байсан ба түүнийг гаргаж ирээд Б ах, Б хоёр эхлээд нойл орсон ба ардаас нь А бид хоёр орсон. Тэр хоёр мөнгөлөг өнгийн цаасан дээрээ өвсөө тавиад доороос нь асаагуураар шатаагаад утаа гаргаж байсан ба нойлын өрөө маш их утаа болсон. Тэгснээ тэрийгээ өөрсдөө хэрэглэж байсан. А бид хоёрт жоохон өвс тавьж өгөөд үнэртүүлсэн ба утаа гараад байхаар нь би болий гэж хэлээд нойлын өрөөнөөс бөөнөөрөө гарцгаасан. Тэгээд өрөөндөө пиво уугаад сууж байтал Б ах, У хоёр хүнтэй уулзана гээд гарсан. Бид нарыг байж байтал цагдаа нар ороод ирсэн. Өвс татах санааг Б анх гаргасан гэжээ. /хх-н 53-56/

          Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ний орой өөрийн найз Б уулзсан ба Б манай гэрт ирсэн. Бид 3 гэрээс гараад явж байсан чинь Б ах Б рүү яриад уулзий гэсэн. Б өөрийнхөө машинтай явж байсан. Б ахтай У, Ц нар хамт явж байсан. Бид нар Сансарын шөлөндөө орчихоод тэндээсээ Анар буудал руу явсан. Буудалд орохын өмнө дэлгүүр орж пиво авсан. Өрөөнд байж байтал Б нэг хайрцагтай юм гаргаж ирээд энэ дотор өвс байгаа бүгдээрээ татаж үзэх үү гэсэн. Бид нар зөвшөөрсөн. Б мөнгөлөг өнгийн цаастай байсан ба тэрнийгээ гаргаж ирээд Б ах Б 2 эхлээд нойл орсон. Ардаас нь Ц бид хоёр орсон чинь тэр 2 нөгөө өвсөө мөнгөлөг өнгийн цаасан дээр тавиад доороос нь асаагуураар шатаагаад утаа гаргаж байсан ба нойлын өрөө маш их утаа болсон. Тэгээд түүнийгээ өөрсдөө хэрэглэж байсан. Цх бид хоёрт жоохон өвс өгөөд үнэртүүлсэн ба утаа гараад байхаар нь би болий гэж хэлээд нойлын өрөөнөөс гарсан. Буудлын өрөөндөө сууж байтал Б ах, Ур хоёр хүнтэй уулзана гээд гарсан. Удаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Бид нар харилцан зөвшөөрөөд сонирхоод л татсан гэжээ. /хх-н 57-59/

          Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б бид хоёр үеэл  ах дүүс юм. Манай аав Б ээжийх нь ах нь юм. Б бид хоёр төрсөн цагаасаа хойш нэг гэрт байгаа юм. Б 1998 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд  худаг гэх газарт төрсөн. Би мөн адил тэнд төрсөн. Баттүшиг багаасаа их спортлог байсан. Сагсан бөмбөг тоглодог юм. Б аавгүй өссөн. Б өвөө, эмээ дээрээ өссөн юм. Ээж нь Б гэж хүн байдаг юм. Одоо ээж нь хөдөө амьдарч байгаа. Б хүний үгэнд оромтгой,  ямар нэгэн буруу зуршил байхгүй. Хааяа тамхи татдаг байх. Архи уудаггүй юм. Улсын шигшээ багт багтаад гадаад дотоодод их явдаг байсан. Би Б хар тамхи хэрэглэдэг талаар ерөөсөө мэдэхгүй юм байна гэжээ. /хх-н 60-61/

          Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Бй 2008 онд анх танилцаж байсан юм. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд суралцдаг байсан, Б Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Тэмүүлэл цогцолбор сургуульд сурдаг байсан. Б аавыг Г, ээжийг нь Б гэдэг юм. Аав, ээж хоёр нь нутагтай махны ченж хийдэг юм. Б айлын ганц хүүхэд юм.  багаасаа хоол их гоё хийдэг байсан тэгээд одоо Сансарт байрлах нэг караокед тогооч хийдэг юм. Бид хоёр 2016 оноос хойш үерхэж байгаа юм. Бэ тамхи татдаггүй, архи уудаггүй юм. Угаасаа айлын ганц хүүхэд болхоороо янз бүрийн хэрэг түйгт холбогдохоос байнга сэрэмжилж явдаг юм. Хүнд их тусархаг. Би түүний бие болон сэтгэл санаанд янз бүрийн өөрчлөлт гарсан талаар мэдэхгүй байна. Зүгээр л байсан гэжээ. /хх-н 62-63/

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд : Б.Б мэдүүлгийг шалгасан байна./ хх-н 64-65/         

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 66/

          2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. №61 гэж дугаарласан хуванцар савтай өвс ургамал мэт зүйл, 2 хэсэг тугалган цаас, №62 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар савтай өвс ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна  гэжээ. /хх-н 67-69/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 70/

           2019 оны 01 дүгээр  сарын 09-ний өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс  дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /delta- 9 tetrahydro-cannabinol-// нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг гэжээ.  /хх-н 71-72/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай эрүүгийн мөрдөгчийн тогтоол /хх-н 73/

         2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12463 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн А.А /ЛБ98041010/ гэж хаягласан шээс, Бг /ЛЕ98041211/ гэж хаягласан шээс, Б.Ц /РД:ЛБ97122331/ гэж хаягласан шээс, Б.Б /ЛЮ92060910/ гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

Б.Б /ЛЮ92060910/ гэж хаягласан 5 мл хэмжээтэй шээс нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд хүрэлцэхгүй тул тэнцэхгүй байна.

2.3.Шинжилгээнд ирүүлсэн А.А /ЛБ98041010/ гэж хаягласан шээс Б.Б /ЛЕ98041211/ гэж хаягласан шээс, Б.Ц /РД:ЛБ97122331/ гэж хаягласан шээс тус бүрээс  тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / илэрч байна.

Б.Б /ЛЮ92060910/ гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна.

Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно.

Жич:Б.Б /ЛЮ92060910/ гэж хаягласан 5 мл хэмжээтэй шээс нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд хүрэлцэхгүй тул боломжгүй байна гэжээ. хх-н 74-75/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай эрүүгийн мөрдөгчийн тогтоол /хх-н 76/

          2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12730 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.3.Ирүүлсэн дээжүүд нь шижилгээнд тэнцэнэ. Код:Б1 гэж хаягласан гялгар ууттай өвс ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.

Код:А1 гялгар ууттай өвс ургамал мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

2.4.Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлийн гарал үүсэл, төрөл, нэршил зэргийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй гэжээ. хх-н 77-78/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 82/

         Шүүх сэтгэц эмгэг судлалын  218 тоот дүгнэлт:

1.Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Одоо Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.Б.Б нь сэтгэцийн өвчингүй байна.

4.Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.Б.Б мансуурах дон эсвэл манууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. /хх-н 83-84/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 85/

         Шүүх сэтгэц эмгэг судлалын  217 тоот дүгнэлт:

1.Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

           2.Одоо Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

           3.Б.Б  нь сэтгэцийн ямар нэгэн  өвчингүй байна.

4.Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.Б.Б мансуурах дон эсвэл манууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. /хх-н 86-88/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 89-

          Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 106 /, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 121-126/

          Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 107/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 109/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 127-139/

          Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 100/,

          Б. хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 101/,

          Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 90/, прокурорын тогтоол /хх-н 91-92/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 93-94/

          Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 95/, прокурорын тогтоол /хх-н 96-97/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 98-99/ зэрэг болно.

           Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дунд дарь-эхийн  дугаар гудамжнаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүж худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар Б. зарим хэсгийг өгч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Анар зочид буудалд худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн,,, Шүүгдэгч  Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би Б хар тамхи хэрэглээд байна гэж зарим нэг хүнээс сураг сонсож байсан юм. Тэгээд тухайн үед шалгаж үзэх гээд өөрөөс нь надад өвс байгаа ш дээ авах уу гэтэл авий гэсэн. Тэгээд тэр үед дараа холбогдий гээд салсан. Үүнээс хойш би зун Дарь-Эхэд айл хайж явж байгаад өвс ургасан байсан хэсэг газрыг харсан. Тэгээд уг өвснөөс түүгээд гялгар уутанд хийсэн. Дараа нь би Баттүшигтэй уулзаад уг өвсийг өгсөн. Би өрөө урьд нь 4 удаа хэрэглэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/, Б.Б мэдүүлгийг газар дээр нь шалгаж Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунддарь-эхийн 25 дугаар гудамжнаас түүсэн гэх ургамалаас авч шинжилгээнд өгөхөд уг ургамал мэт зүйлээс  дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илрэв. 3. Тетрагидроканнабинол /delta- 9 tetrahydro-cannabinol-// нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг гэсэн шинжээчийн 374 дугаартай дүгнэлт, Б.Б цагаан өнгийн савтай хар өнгийн тагтай савтай нунтаг /өвс/ зүйл дотор нь мөнгөлөг /мөнгөн/ цаас  хураан авав гэжээ./хх-н 39/, энэ зүйлийг шинжилгээнд өгч шинжлүүлэхэд мөн дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ иларсэн болохг тогтоосон шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Буудлын өрөөнд ороод байж байгаад намайг нойл орсон чинь ардаас Б ах ороод ирсэн. Тэгээд байна уу гэхээр нь би байна гэсэн. Улмаар бид хоёр нойлын өрөөнд миний биедээ авч явж байсан хайрцагтай хар тамхи буюу өвсийг мөнгөлөг цаасанд ороож байгаад татсан. Б  ах бид хоёр хүний 2, 2 удаа л татсан. Харин ардаас нойлын өрөөнд орж ирсэн А, Ц 2 ээлжлээд бид хоёрын татсан тамхинаас татсан. Бид нар өвс хэрэглэсэн. Уг өвсийг надад Б ах гэрийн гадаа авчирч өгсөн. Би Б ахыг хар тамхи хэрэглэдэг гэдгийг хүнээс сонсож байсан. Тэгээд хэрэглэж үзмээр санагдаад тэмцээнд орж байхдаа өөрөөс нь асуусан чинь байгаа тэгж байгаад аваарай гэж хэлсэн юм. Тэгээд нэг удаа манай гэрийн гадаа ирээд надад өгсөн. Тухайн үед цагаан өнгийн тортой өвс өгсөн ба би тэрийг нь гэртээ халгалж байгаад өнөөдөр гэрээс гарахдаа хайрцаг олж хийгээд аваад гарсан байсан юм. Би өмнө нь нэг удаа оюутан ангийхаа хүүхдээс аваад татаж үзэж байсан. Зүгээр л хэрэглэж үзий гэж бодоод хайрцаганд хийгээд авч явж байсан юм. Тухайн нойлын өрөөнд бол бид 5 хамт татаж хэрэглэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/ Гэрч Б.Цн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид нар буудал орохоосоо өмнө дэлгүүр орж пиво авсан. 203 тоот өрөөнд байж байтал Б нэг хайрцагтай зүйл гаргаж ирээд энэ дотор өвс байгаа бүгдээрээ татаж үзэх үү гэсэн. Тэгээд бид нар зөвшөөрөөд Бг мөнгөлөг өнгийн цаас байсан ба түүнийг гаргаж ирээд Б ах, Б хоёр эхлээд нойл орсон ба ардаас нь А бид хоёр орсон. Тэр хоёр мөнгөлөг өнгийн цаасан дээрээ өвсөө тавиад доороос нь асаагуураар шатаагаад утаа гаргаж байсан ба нойлын өрөө маш их утаа болсон. Тэгснээ тэрийгээ өөрсдөө хэрэглэж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 53-56/, гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн Өрөөнд байж байтал Б нэг хайрцагтай юм гаргаж ирээд энэ дотор өвс байгаа бүгдээрээ татаж үзэх үү гэсэн. Бид нар зөвшөөрсөн. Б мөнгөлөг өнгийн цаастай байсан ба тэрнийгээ гаргаж ирээд Б ах Б 2 эхлээд нойл орсон. Ардаас нь Ц бид хоёр орсон чинь тэр 2 нөгөө өвсөө мөнгөлөг өнгийн цаасан дээр тавиад доороос нь асаагуураар шатаагаад утаа гаргаж байсан ба нойлын өрөө маш их утаа болсон. Тэгээд түүнийгээ өөрсдөө хэрэглэж байсан. /хх-н 57-59/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдийн хооронд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б авч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах  зочид буудалд худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Буудлын өрөөнд ороод байж байгаад намайг нойл орсон чинь ардаас Б ах ороод ирсэн. Тэгээд байна уу гэхээр нь би байна гэсэн. Улмаар бид хоёр нойлын өрөөнд миний биедээ авч явж байсан хайрцагтай хар тамхи буюу өвсийг мөнгөлөг цаасанд ороож байгаад татсан. Б ах бид хоёр хүний 2, 2 удаа л татсан. Харин ардаас нойлын өрөөнд орж ирсэн А, Ц 2 ээлжлээд бид хоёрын татсан тамхинаас татсан. Бид нар өвс хэрэглэсэн. Уг өвсийг надад Бэ ах гэрийн гадаа авчирч өгсөн. Би Б ахыг хар тамхи хэрэглэдэг гэдгийг хүнээс сонсож байсан. Тэгээд хэрэглэж үзмээр санагдаад тэмцээнд орж байхдаа өөрөөс нь асуусан чинь байгаа тэгж байгаад аваарай гэж хэлсэн юм. Тэгээд нэг удаа манай гэрийн гадаа ирээд надад өгсөн. Тухайн үед цагаан өнгийн тортой өвс өгсөн ба би тэрийг нь гэртээ халгалж байгаад өнөөдөр гэрээс гарахдаа хайрцаг олж хийгээд аваад гарсан байсан юм. Би өмнө нь нэг удаа оюутан ангийхаа хүүхдээс аваад татаж үзэж байсан. Зүгээр л хэрэглэж үзий гэж бодоод хайрцаганд хийгээд авч явж байсан юм. Тухайн нойлын өрөөнд бол бид 5 хамт татаж хэрэглэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/ Гэрч Б.Цн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид нар буудал орохоосоо өмнө дэлгүүр орж пиво авсан. 203 тоот өрөөнд байж байтал Бг нэг хайрцагтай зүйл гаргаж ирээд энэ дотор өвс байгаа бүгдээрээ татаж үзэх үү гэсэн. Тэгээд бид нар зөвшөөрөөд Бг мөнгөлөг өнгийн цаас байсан ба түүнийг гаргаж ирээд Бэ ах, Б хоёр эхлээд нойл орсон ба ардаас нь Ал бид хоёр орсон. Тэр хоёр мөнгөлөг өнгийн цаасан дээрээ өвсөө тавиад доороос нь асаагуураар шатаагаад утаа гаргаж байсан ба нойлын өрөө маш их утаа болсон. Тэгснээ тэрийгээ өөрсдөө хэрэглэж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 53-56/, гэрч А.Амөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн Өрөөнд байж байтал Б нэг хайрцагтай юм гаргаж ирээд энэ дотор өвс байгаа бүгдээрээ татаж үзэх үү гэсэн. Бид нар зөвшөөрсөн. Б мөнгөлөг өнгийн цаастай байсан ба тэрнийгээ гаргаж ирээд Бэ ах Б 2 эхлээд нойл орсон. Ардаас нь Цх бид хоёр орсон чинь тэр 2 нөгөө өвсөө мөнгөлөг өнгийн цаасан дээр тавиад доороос нь асаагуураар шатаагаад утаа гаргаж байсан ба нойлын өрөө маш их утаа болсон. Тэгээд түүнийгээ өөрсдөө хэрэглэж байсан. /хх-н 57-59/ бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Б.Бэ нь уг ургамалыг түүж бэлтгэн, өөртөө хадгалж байгаад Б.Бт өгсөн, Б.Б уг өвс гэх нэршилтэй бодисыг авч хадгалж байгаад р буудалд авчран хэрэглэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Прокуророос Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг  үйлдсэн гэж  үзэж, Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж үзэж зүйлчилж ирүүлсэн нь зөв тохирсон байна. Иймд Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг, Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна шүүх дүгнэв. 

            Б.Бэ, Б.Бг нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Бн биеэс үзлэг хийж 61 дугаараар дугаарлан хураан авсан хар өнгийн тагтай, цагаан өнгөтэй, дугуй хэлбэртэй хуванцар сав дотор нь бор өнгийн хатсан нунтаг ургамал мэт зүйл /цэвэр жин нь 4.1859 грамм/, 2 хэсэг тугалган цаас, Б.Бн биеэс хураан авсан 62 гэж дугаарласан Grgnberry Extract гэсэн бичиглэлтэй дугуй хэлбэртэй ногоон өнгийн тагтай дөрвөлжин хэлбэртэй цагаан өнгийн хуванцар сав дотор бор өнгийн хатсан нунтаг ургамал мэт зүйл  /цэвэр жин нь 1.7476 грамм/, Б.Бн мэдүүлгийг шалгасан газраас дээжлэн авсан ургамал мэт зүйл  /шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулсан/ зэрэг эд мөрийн баримтууд нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

        Шүүх шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.А овогт Бн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг  үйлдсэн,

          Г овогт Бн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Б 2 жилийн хугацаагаа хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг Б.Бт хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Б.Б Б.Бг нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Б биеэс үзлэг хийж 61 дугаараар дугаарлан хураан авсан хар өнгийн тагтай, цагаан өнгөтэй, удгуй хэлбэртэй хуванцар сав дотор нь бор өнгийн хатсан нунтаг ургамал мэт зүйл /цэвэр жин нь 4.1859 грамм/, 2 хэсэг тугалган цаас, Б.Бн биеэс хураан авсан 62 гэж дугаарласан Grgnberry Extract гэсэн бичиглэлтэй дугуй хэлбэртэй ногоон өнгийн тагтай дөрвөлжин хэлбэртэй цагаан өнгийн хуванцар сав дотор бор өнгийн хатсан нунтаг ургамал мэт зүйл  /цэвэр жин нь 1.7476 грамм/, Б.Бйн мэдүүлгийг шалгасан газраас дээжлэн авсан ургамал мэт зүйл/ шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулсан/ зэрэг эд мөрийн баримтууд нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Бэ Б.Бг нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Б.Бд авсан цагдан хорих, Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН