Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 215

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

                                                

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 53 настай, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух Боржигин овогт Навганы Жагардамбын /РД:АЖ62061111/ хүсэлттэй

Архангай аймгийн Нийтийн  аж ахуй  үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний  комбинатад 1978 оны 11 сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд химийн цэвэрлэгээний машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Э.Энхцэцэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  нар оролцов.

                                                                 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Н.Жагардамба шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Э.Энхцэцэг  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Жагардамба нь Архангай аймгийн Нийтийн  аж ахуй  үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний  комбинатын хими цэвэрлэгээний  тасагт  1978 оны 11 сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан. Иймд Н.Жагардамбын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Н.Жагардамба Архангай аймгийн Нийтийн  аж ахуй  үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний  комбинатад 1978 оны 11 сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд химийн цэвэрлэгээний машинистаар ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Архангай аймгийн Нийтийн  аж ахуй  үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний  комбинатын даргын 1978 оны 12 сарын 23-ны өдрийн  ажилд томилох тухай 200  дугаар тушаалд:

          1. Магван овогтой Жагардамбыг  химийн цэвэрлэгээний машинистаар  1978 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн томилон авч ажиллуулсугай.

          2. М.Жагардамбад 450 төгрөгийн төсөвт цалин олгохыг  ахлах нягтлан бодогч  Г.Томбандид зөвшөөрсүгэй.

          - Архангай аймгийн Нийтийн  аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын  1991 оны 12 сарын 31-ний өдрийн ажилчид шилжүүлэх тухай 378 дугаар тушаал /Хавсралтын 22-т М.Жагардамба химийн цэвэрлэгээний машинист/ зэрэг болно.

           Иймд хүсэлт гаргагч Н.Жагардамбын Архангай аймгийн Нийтийн  аж ахуй  үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний  комбинатад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

   

       ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Навганы  Жагардамбын Архангай аймгийн Нийтийн  аж ахуй  үйлчилгээний газрын харьяа Ахуйн үйлчилгээний  комбинатад 1978 оны 11 сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд химийн цэвэрлэгээний машинистаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Жагардамбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    

                         

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН