| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0237/Э |
| Дугаар | 285 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Ч.Алтансүх,
шүүгдэгч У.У /өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.У-т холбогдох эрүүгийн 1806 0826 10205 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн У.У, 1986 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтэй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 1-1830 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан,
Шүүгдэгч У.У нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 119-44 тоотод оршин суух иргэн Н.Адъяасүрэнгийн гэрт хамт архи ууж байхдаа буюу Н.Адъяасүрэнг согтуурсан байх үед нь Хаан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар картнаас нь 1.511.600 төгрөгийг авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч У.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.
Хохирогч Б.Адъяасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ найз Ууганбаяр, Анхбаяр, Сүхээ, Доржоо нарын хамт 2 шил 0.75 гр архи хувааж уугаад байж байтал Доржоо, У бид 3 байтал У нь бид хоёрын гар утас болон картыг аваад гарсан байсан удалгүй буцаж орж ирэхээр нь гар утас, картаа авсан тэгсэн чинь дахиад гар утас болон картыг авч гараад буцаж орж ирсэн. Тэгсэнээ Доржоо ахын гар утсыг өгсөн би гар утсаа картаа аваад картаа цонхон дээр байсан эмийн сангийн доор нуусан удалгүй Ууганбаяр хурдан гараад явсан. Маргааш нь карт алга болсон байхаар нь Доржоо ах У цонхон дээрээс нэг юм шүүрээд аваад гараад яваад өгсөн гэж хэлсэн тэрнээс хойш миний данснаас нийт 1.511.600 төгрөг увуулж цувуулж авсан дансны хуулган дээр байгаа. Доржоо ахад бас намайг карт авсныг харсан гэж хэлэхийн бол ална шүү гэж сүрдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 8/ ,
Гэрч Д.Алтансувд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...хамт архи ууж байсан хүнийхээ картнаас мөнгө авчихсан гэж сонссон...” гэв. /хх-ийн 44/,
Гэрч Д.Доржхорол мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Адъяасүрэн өөрийнхөө Хаан банкны виза картыг гал тогооны шүүгээний дээр тавьсан байхад Ууганбаяр олж аваад гарсан байсан. Тэгсэн ээ буцаж орж ирээд Адъяасүрэнгийн картыг өгсөн. Тэр үед Адъяасүрэн картаа аваад цонхны тавцан дээр байсан эмийн сангийн хайрцагны дор нууж орхисон. Тэгээд архи уугаад юм яриад сууж байтал Ууганбаяр цонхны тавцан дээрээс 1 юм аваад гарахаар нь би Адъяасүрэнд Ууганбаяр нэг юм аваад гарчихлаа гэж хэлэхэд Адъяасүрэн картаа аваад цонхны тавцан дээр байсан эмийн сангийн хайрцагны дор байсан виза картаа үзэхэд байхгүй болсон байсан. Гэтэл Ууганбаяр буцаж орж ирээгүй тэр чигээрээ явчихсан...” гэв. /хх-ийн 46/,
Дансны хуулга /хх-ийн 14-16/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч У.У нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 119-44 тоотод оршин суух иргэн Н.Адъяасүрэнгийн гэрт хамт архи ууж байхдаа буюу Н.Адъяасүрэнг согтуурсан байх үед нь Хаан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар картнаас нь 1.511.600 төгрөгийг авсан болох нь
Хохирогч Б.Адъяасүрэнгийн: “...Доржоо, У бид 3 байтал Ууганбаяр нь бид хоёрын гар утас болон картыг аваад гарсан байсан удалгүй буцаж орж ирэхээр нь гар утас, картаа авсан тэгсэн чинь дахиад гар утас болон картыг авч гараад буцаж орж ирсэн. Маргааш нь карт алга болсон байхаар нь Доржоо ах У цонхон дээрээс нэг юм шүүрээд аваад гараад яваад өгсөн гэж хэлсэн тэрнээс хойш миний данснаас нийт 1.511.600 төгрөг увуулж цувуулж авсан дансны хуулган дээр байгаа. Доржоо ахад бас намайг карт авсныг харсан гэж хэлэхийн бол ална шүү гэж сүрдүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Доржхоролын: “...Адъяасүрэн картаа аваад цонхны тавцан дээр байсан эмийн сангийн хайрцагны дор нууж орхисон. Тэгээд архи уугаад юм яриад сууж байтал У цонхны тавцан дээрээс 1 юм аваад гарахаар нь би Адъяасүрэнд У нэг юм аваад гарчихлаа гэж хэлэхэд ...цонхны тавцан дээр байсан эмийн сангийн хайрцагны дор байсан виза картаа үзэхэд байхгүй болсон байсан. Гэтэл Ууганбаяр буцаж орж ирээгүй тэр чигээрээ явчихсан...” гэсэн мэдүүлэг, дансны хуулга болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч У.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч У.У бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.У нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул гэм буруутай этгээдээс нийт 1.511.600 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Адъяасүрэнд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч У.У-т ял хөнгөрүүлэх болон хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар У.У-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар У.У-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, У.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар У.У-аас нийт 1.511.600 /нэг сая таван зуун арван нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Адъяасүрэнд олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР