Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00252/И |
Дугаар | 223 |
Огноо | 2016-04-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 223
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох
тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Архангай аймгийн “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 3 дугаар 48 айлын орон сууцны 02 тоотод оршин суух Хиад Боржигон овогт Ганболдын Хишигбаярт /РД:АЮ83060977/ холбогдох
дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 138000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ганболдын Хишигбаяр нь “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 05 сарын 21-ний өдрийн тогтоолын 4 дүгээр заалт Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 2003 оны 06 сарын 18-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2 зүйлүүдийг тус тус зөрчиж “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал болох сарын 6000 төгрөгийн хураамжийг 2014 оны 7 сар төлөөгүйгээс 42000 төгрөг, 2015 оны 12 сар төлөөгүйгээс 72000 төгрөг, 2016 оны 04 сар төлөөгүйгээс 24000 төгрөг, нийт 138000 төгрөгийн өртэй байна. Иймд Г.Хишигбаяраас 138000 төгрөгийг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Г.Хишигбаярт холбогдох 138000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Хишигбаяр нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний шүүхэд бичгээр өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Г.Хишигбаярт холбогдох 138000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4790 төгрөгөөс 2395 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 2395 төгрөг, хариуцагч Г.Хишигбаяраас 2395 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН