Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2023/00083

 

 

Л.ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/01044 дүгээр шийдвэртэй,

         Нэхэмжлэгч Л.ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Гуравдагч этгээд *******, ******* нарын “өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах” тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд *******, нэхэмжлэгч ******* болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
            ...өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэсэн заалтыг ноцтой зөрчин уг хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Пүрэвжав нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсан байх бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон байна.

Уг гэрчилгээг өвлөх эрх бүхий 4 хүн нас барсан гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд эрхээсээ татгалзсан гэх 7 хүний нэрсийн дунд  талийгаач гэх хүний нэр байгаа нь уг гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавар зэргийг илт зөрчсөн үйлдэл болсон. Өвлөх эрхийн гэрчилгээг хугацаанаас нь өмнө олгох ганцхан нөхцөл байх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өмчлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно. *******т олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээний тухайнд  дээрх нөхцөл байдал хамаарахгүй байна.

Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгч тус бүр Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэсэн нь ойлгомжгүй учир нь уг өвийг нэг хүнд буюу *******т өвлүүлсэн гэх атлаа өвлөгч тус бүр гэсэн. Иймд хууль зөрчиж олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга:

...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Пүрэвжавын Ганзориг нь компанийн 50 хувийн хувьцаа хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасан. Өвлөх хүсэлтийг үндэслээд нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх заавар, иргэний хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтыг шалгасан. Бичиг баримтыг шалгахад талийгаач , нар нь 1963 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрлэсэн. ын хэдэн хүүхэд төрүүлсэн эсэх лавлагаа дээр 11 хүүхэд төрүүлсэн гэж байсан. 11 хүүхдээс 4 хүүхэд нь нас барсан. Тухайн нас барсан хүмүүсийн нас барсны гэрчилгээг авсан. Үлдсэн хууль ёсны өвлөгч нар нь 7 хүүхэд байсан. 7 хүүхдээс *******тоо аавын хувьцаа хөрөнгийг өвлүүлье гэсэн өвлөх хүсэлтээсээ татгалзсан өргөдлүүдийг хавсаргасан байсан. Тухайн баримтуудыг үндэслээд иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу *******т өвлөх эрхийн гэрчилгээг холбогдох хуулийн дагуу гаргаж олгосон.

Миний бие *******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тус үйлдлийг хуулийн дагуу хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь нотариатч хууль болон үйлдэл хийх зааврын ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний аав 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. ХХК-ийн 50 хувийн хувьцааг *******т өвлүүлсэн. ******* ******* нарын гаргаж өгсөн компанийн тамгатай баримтыг хуурамч гэж үзэж байна. *******, ******* нарын өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

...Өвөө нь өөрийн эзэмшиж байсан компанийг өөрийн ач нартаа үлдээх хүслээ бичиж үлдээсэн байх бөгөөд ******* өөрт нь өгөх тухай нэг ч бичиг байхгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг бидэнд мэдэгдэлгүй өөрийгөө өвлөгч гэж үзээд хууль бусаар авсан гэж үзэж байна. Миний бие *******, ******* нар өвөөгийн захиас бичигт бичсэнээр хууль ёсны өвлөгчид болохыг тогтоолгох шаардлагатай байна.

 Иймд нотариатч *******гийн гэрчилсэн 93 дугаар тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн бие даасан шаардлага гаргасан гэжээ.

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3, 531 дүгээр зүйлийн 531.2, 531.3-т тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

... нотариатчийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээтэй хамааралгүй шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Шүүх талийгаачийн бичвэрийг гэрээслэл гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 523 дугаар зүйлд заасан гэрээслэлийн хэлбэр, агуулгыг зөрчөөгүй байх ёстой. Шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус нотлох баримт нь өвлөх эрхийн гэрчилгээг олгох үед байгаагүй.

Гэрээслэл болон гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч олгохдоо Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3, 523 дугаар зүйлийн 523.2, Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйл, үйлдэл эрхлэн хийх зааврын 6-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн бичиг нь хуулийн шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх дараах үндэслэлүүд байна: Үүнд

1. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсан, 2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д өвлөх эрхтэй этгээдийг заасан, 3. ******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар тэргүүн ээлжинд өв залгамжлах эрхтэй этгээд болох нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед тодорхой байсан, 4. Өвлөх эрхийн гэрчилгээ авахад Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан өв залгамжлагч болох ******* нь мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д заасан этгээд болох *******, ******* нарт мэдэгдэх үүргийг хууль ёсны өв залгамжлагч болох нотариатын хэн алинд нь хуулиар хүлээлгээгүй, 5. Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.3-т заасан хуулийн зохицуулалт байсаар байхад дээрх захиас гэх баримт нь хуулийн шаардлага хангасан гэрээслэл мөн эсэх талаар дүгнэлт өгөөгүй атлаа уг баримт байгаа эсэхийг шалгаагүй гэж анхан шатны шүүх нотариатын үйлдлийг үндэслэлгүйгээр буруутгасан, 6. Бие даасан шаардлагад дурдагдсан өвөөгийн захиас бичиг гэх албан бичгийн тамга нь эхэлж дарагдаж, дараа нь текст нь хэвлэгдсэн болох нь ШШҮТ-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1419 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Дээрх үйл баримтын талаар шүүх шийдвэртээ дүгнэлт хийгээгүй нь шүүх нотлох баримтыг үнэлээгүй гэж үзнэ, 7. Нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд *******, ******* нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндөж байгаа талаар дүгнэлт өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ын давж заалдах гомдлыг дэмжихгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч *******гийн хариу тайлбарыг дэмжиж байна гэжээ.

            9. Нэхэмжлэгч *******эс давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлыг дэмжихгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ын давж заалдах гомдлыг дэмжихгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн хариу тайлбарыг дэмжиж байна гэжээ.

            10. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нарын өмгөөлөгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ын давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн  үндэслэлгүй байна. ...Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу хийгдээгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь бусад өвлөгч нар байгаа эсэх, гэрээслэл, хэлцэл байгаа эсэхийг тогтоох боломжийг зориуд хаасан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус болсон.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн  үндэслэлгүй байна. ...Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.11-т заасныг өвлөх эрхийн гэрчилгээ авах, олгох үедээ хэн аль нь тодруулсан байх нь мэдэгдэх үүрэг юм. Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврын дагуу хийгдээгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь бусад өвлөгч нар байгаа эсэх, гэрээслэл, хэлцэл байгаа эсэхийг тогтоох боломжийг зориуд хаасан үйлдэл. Иймд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаас хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус болсон байна.

Талийгаач ын хүсэл зоригийн илэрхийлэл болсон уг дугтуйтай захиа, тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж үлдээсэн захиас нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1419 дугар шинжээчийн дүгнэлт ыг өөрөө бичсэн болохыг тогтоосон. Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохоор хэн ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хууль ёсны өвлөгч нар байсаар байхад Иргэний хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын тус тус зөрчиж нэг талд давуу байдлыг олгосныг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            ...бид эцэг эхээс ах дүү арван нэгүүлээ төрсөн. Одоо амьд сэрүүн нь 5 хүн байна. Манай ах дүү нар өвлөх эрхээсээ татгалзаж ******* надад өвлөх эрхээ шилжүүлэн өгсөн. Аавын минь та нарын ноён нуруу ******* болно шүү гэж захисан учраас ах дүү нар надад өвлөх эрхийг шилжүүлж цаашид бид хамтран аавынхаа үүсгэн байгуулсан компанийн үйл ажиллагааг авч явахаар хоорондоо тохиролцсон. Аав маань сүүлийн гурван сар өвдөж асаргаанд орсон ч өөрийн гэртээ байж үр хүүхдүүдээрээ асруулж байсан.

Сүүлийн хэдэн сар ******* болон ач хүү *******, ач охин ******* нар компанийн 50 хувийг өг гэж дарамтлан аавыг сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан. Энэ байдлаас болж аав хувьцаагаа *******т шилжүүлэх санаагаа хэд хэдэн удаа хэлсэн боловч шилжүүлж амжаагүй нас барсан. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон бичвэрийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

            2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай “Моностойн нуруу ХХК-ийн хувьцаа эзэмших эрх олгосон өвлөх эрхийн гэрчилгээг” хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

           3. Хариуцагч ******* нь ... “******” ХХК-д оруулсан хөрөнгийн 50 хувийн эзэмших эрхийг хууль ёсны өвлөгч хүү *******т өвлөх эрхтэйг гэрчилж, бүртгэлийн -т бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлийг хуулийн дагуу хийсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа нотариатч нь хууль болон үйлдэл хийх зааврын ямар заалтыг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй, тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар /1 дүгээр хавтас хх148-149 тал/-ыг гаргаж маргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******, ******* нараас ...Өвөө нь өөрийн эзэмшиж байсан “********” ХХК-ийг ач нартаа үлдээх тухай бичиж үлдээсэн, хүү *******т өгөх тухай нэг ч бичиг байхгүй. Гуравдагч этгээд *******, ******* нар хууль ёсны өвлөгчид болохыг тогтоолгож, Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******гийн гэрчилсэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан байна. 

            5. Анхан шатны шүүх,  гэрээслэл гэх баримт байгаа эсэхийг нотариатч лавтай баримтаар тогтоогоогүй атлаа өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа олгох ёстой байсан хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэн Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэргээс судлан үзвэл:

6. Хэрэгт авагдсан баримтаар өвлүүлэгч, талийгч нь тай 1962 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж тэдний дундаас , *******, , , , , ******* гэх 7 хүүхэд, Х., Х., Х., нарын 4 хүүхэд нь гэр бүл болохоос өмнө төрсөн эх аар овоглодог, нийт 11 хүүхэд төрүүлсэн, нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. 

ын “*********” ХХК-ийн 16,936,600 төгрөгийн хөрөнгийг ******* нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр авсан ба 2020 оны 12 дугаар сарын 15-18-ны өдрийн хооронд *******, , П., , П., П. нар нь өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтээ гаргаж өгсөн байна.

7. Өвлүүлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нас барсан байх бөгөөд  энэ өдрөөс  өв нээгдэж, ******* 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан нь хэрэгт авагдсан нас барсны болон өвлөх эрхийн дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь дүгнэлтээс үзэхэд “өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа олгох ёстой байсан хуулийн шаардлагыг хангаагүй” гэх дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул дараах нэмэлт дүгнэлтийг хийх нь зүйтэй байна. Үүнд:

 Нотариатч нь  Нотариатын тухай  хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо үндэслэх баримт бичгүүд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар” зэрэгт заасан үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэлгүй өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж үзэхээр байна.

Тухайлбал:

Өвлөгч *******ийн  2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******д гаргасан  “өвлөх эрхийн гэрчилгээ хүсэх тухай” хүсэлт /1 дүгээр хх-ийн 45/-д өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилээс өмнө авч байгаа хүндэтгэн үзэх шалтгаанаа бүрэн тусгасан эсэхийг анхаараагүй,

Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.11-т заасны дагуу  өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт болон өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт, өөрөөр хэлбэл өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй,

1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан “*********” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Төгсзориг овогтой Хуланг сонгосныг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг анхаарч үзээгүй зэрэг болно.

Иймээс талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргээр хариуцагч талын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/01044 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 

“Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3, 531 дүгээр зүйлийн 531.2, 531.3-т тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” гэснийг,

“Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч *******гийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН                                          

                                            ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА       

                                                                                                   Л.АМАРСАНАА