Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00202/И |
Дугаар | 224 |
Огноо | 2016-04-20 |
Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 224
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух Гэцэл овогт Занасэдийн Чимэдбальдирын /РД:АЮ83061803/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух Баянхан овогт Гомбосүрэнгийн Марушд /РД:АЮ56030105/ холбогдох
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29 дүгээр гудамжны 04 тоот хаягт байршилтай 64 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З.Чимэдбальдир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29 дүгээр гудамжны 04 тоотод байршилтай 64 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг. Энэхүү эзэмшил үл хөдлөх эд хөрөнгөд минь байрлаж байгаа хариуцагч Г.Марушийг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл суллаж өгөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29 дүгээр гудамжны 04 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийг минь албадан суллуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Маруш шүүхэд гаргасан тайлбартаа: ... Өндөр настай намайг энэ хүмүүс хэл амаар доромжилж, удаа дараа дарамталж гэр оронд орж ирж байх суухын аргагүй байдалд байхад миний бага хүү Пүрэвдоржид хүндээр санагдаж эхийнхээ эрүүл мэнд сэтгэл санаанд санаа зовж гал голомт болох хашаа байшин, газраа зах зээлийн үнээс маш доогуур үнээр буюу хашаа байшингаа 1500000 төгрөг, газраа 1000000 төгрөгөөр үнэлэн гэрээ хийж шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа учир хашаа байшингаа суллаж өгөхийг зөвшөөрөхгүй байна. Хэрэв миний хашаа байшинг авахыг хүсч байгаа бол миний хуучин хашаа байшинг газрын хамт зах зээлийн үнээр 30000000 /гучин сая/ төгрөгөөр үнэлж байна. Энэ хүмүүс зөрүү мөнгө болох 15000000 төгрөгийг надад өгвөл би хашаа байшингаа өгч болох юм гэжээ.
Нэхэмжлэгч З.Чимэдбальдир, хариуцагч Г.Маруш нар 2016 оны 04 сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч З.Чимэдбальдир, хариуцагч Г.Маруш нарын хоёр талын зөвшөөрлийн үндсэн дээр нэхэмжлэгчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг 30 хоногийн дотор хариуцагч нь нэхэмжлэгчид суллаж өгөхөөр энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.
Шүүх эвлэрлийн гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.Чимэдбальдир хариуцагч Г.Марушаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29 дүгээр гудамжны 04 тоот хаягт байршилтай 64 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилсэн ба хариуцагч Г.Маруш 30 хоногийн дотор тус үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч З.Чимэдбальдирын нэхэмжлэлийн шаардлага Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 29 дүгээр гудамжны 04 тоот хаягт байршилтай 64 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Г.Маруш 30 хоногийн дотор чөлөөлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч З.Чимэдбальдирын төлсөн 54950 төгрөгөөс 27475 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976 тоот данснаас 27475 төгрөг, хариуцагч Г.Марушаас 27475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Чимэдбальдирт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн
анхан шатны шүүхэд
2015.11.05
Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 675 дугаар захирамжаар Ш.Батсүхээс 123000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү.
Хүсэлт гаргасан С.Оюунбилэг