Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00244/И |
Дугаар | 219 |
Огноо | 2016-04-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1966 оны 04 сарын 24-нд төрсөн, 50 настай, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачин нэртэй газар оршин суух Чилэг овогт Бухаарын Загдаагийн /РД:АД66042405/ хүсэлттэй
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Загдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Загдаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оноос 1993 оныг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Загдаа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 01 сарын 30-ны өдрийн төлчдийн семинар зөвлөлгөөнд оролцсон нийт төлчдөд гарын бэлэг олгох тухай 15 дугаар тогтоол /Хавсралтын 26-д Загдаа Азарга бригад, аяга, чихэр/,
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 06-ны өдрийн шагнал олгох тухай 27 дугаар тогтоол /Хавсралтын 69-д Загдаа бетон 1/,
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 11 сарын 01-ний өдрийн 71 дүгээр тогтоол /Хавсралтын 10-д Загдаа нийгэм хонь 580, ямаа 70, амь хонь 60, ямаа 3, бүгд 713, ажилласан цаг 1 цаг 20 минут/,
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн өмч хувьчлалын материалд Загдаа зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Б.Загдаагийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чилэг овогт Бухаарын Загдаагийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Загдаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН