Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                                            зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн Засаг даргын тамгын газрын байранд байрлах “Дэлгэрэх” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 2-48 айлын орон сууцны 7 тоотод оршин суух Дашлхүмбийн Нэмэхжаргалд холбогдох

78 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Шагдарсүмбэрэл, хариуцагч Д.Нэмэхжаргал, нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.   

        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дашлхүмбэ овогтой Нэмэхжаргал нь “Дэлгэрэх” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2015 оны 12-р сарын 1-ний өдрийн тогтоолын 5-р заалт Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 1-р заалт, 148-р зүйлийн 3-р заалт 2003 оны 6-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж, “Дэлгэрэх” СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн хураамжийг 2015 оны 11 сар төлөөгүйгээс 66 000 төгрөг, 2016 оны 2 сар төлөөгүйгээс 12 000 төгрөг нийт 78 000 төгрөгийн өртэй байна. Иймд тус мөнгийг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Нэмэхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага болох 78 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ нь 78 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Д.Нэмэхжаргалд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Дэлгэрэх” СӨХ-ны 78 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Нэмэхжаргал зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нэмэхжаргалаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Зохигч энэ захирамжид  давж  заалдах,  хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ