| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0105/э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч С.Э, хохирогч Ш.Булганхангай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Соод овогт Сайханаагийн Эрхэмбаярт холбогдох эрүүгийн “1811023990006” дугаартай, 186/2019/0105/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Жүр-Үр” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн-Ард-Аюушийн 25-08-156 тоотод оршин суух бүртгэлтэй, Соод овогт Сайханаагийн Эрхэмбаяр /РД:УХ96121231/,
Холбогдсон хэргийн талаар:
С.Э нь 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Тайгер” нэртэй баарны гадна танил Ш.Булганхангайтай маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хамрын ясны хугарал, дух, зүүн чамархай, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би Булганхангайг машин бариад өг гэж хэлэхэд үгүй гээд маргасан, би Булганхангайг зодож биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2.Хохирогч Ш.Булганхангай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би баарны гадаа дуудлага авах гээд зогсож байхад Эрхэмбаяр хүрч ирээд намайг алгадсан. Надтай машин бариад өг гэж хэлээгүй. Бид хоёр камернаас урагш гаръя гээд нэг цохисон. Эрхэмбаярын нэг найз намайг зодоод явсан. би нэг ахыгаа дуудаад гэмтэл эмнэлэгт очиж үзүүлсэн гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Булганхангайн:..миний бие дуудлагын жолоочийн ажил хийдэг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 20-21 -нд шилжих шөнө 04 цагийн орчим "Доргио" баарны үүдэнд дуудлага аваад ирээд утсаар нь залгахад болохгүй байсан ба оператор луугаа залгаад өөр нэг дуудлага өгсөн хүний утасны дугаарыг нь аваад яриад алхаж байтал миний хажууд байсан машинаас урд нь мөн дуудлагын жолоочоор ажиллаж байсан Эбэ гэх залуу хөөе Төгөлдөрөө гээд дуудсан. Намайг ер нь танил хүмүүс Төгөлдөр гэж дууддаг юм. Эбэ нь намайг дуудахаар нь хартал чи намайг хүндэлсэнгүй, ахаа гэдэггүй юм уу гээд намайг зүүн шанаа орчим цохиод хавсраад газарт унагаасан ба би босч ирээд маргалдсан. Тэгээд урагшаа яваад зодолдъё гэсэн ба "Доргио" баарны хаалганаас урагшаа яваад зогсоол орчимд очоод надруу хүрээд ирэхээр нь би гэдэс рүү нь хөлөөрөө жийхэд намайг шанаа руу цохихоор нь зөрүүлээд цохитол оноогүй юм. Тэгтэл миний хамар луу цохиход миний хамар эвгүй болоод хамраас цус гараад доошоо суучихсан. Тэр үед миний зүүн талаас Эбээ өшиглөөд байсан ба баруун талаас Эбээтэй хамт явсан найз нь мөн хэд хэдэн удаа ешигпөсөн. Тэгэж байгаад болиод би босч ирээд дахин маргалдсан ба би ах Хүдэрсайханыг дуудахад хүрч ирсэн. Тэр үед Эбээ яваад өгсөн байсан юм. Ийм зүйл болсон. Би тэгээд гэмтэл дээр очоод хамраа үзүүлээд явж байтал Эбээ нь тэнд хөлөө үзүүлээд явж байсан. Нанзаддорж гэж нэг ах Эбээг өөр газар зодоон хийгээд хөлөө гэмтээсэн гэж сонссон гэх мэдүүлэг. /хх 11-12/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Отгонбаярын:...би 2018 оны 08 дугаар сарын 20-ны орой найз Эрхэмбаярын хамт түүн ахын машинтай нь халтууранд явсан. Тэгээд шөнө нь хоёулаа бааранд ороод архи ууцгаасан. Тэндээсээ гараад Чингэлтэй дүүргийн Барилгачидын талбай дээр байд "Tiger" нэртэй бааранд орсон. Тэнд ороод пиво ууж байснаа санаж байгаа бөгөөд түүнээс гараад юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан баарнаас гараад машинд суугаад дуудлагын жолоочоор бариулаад явж байснаа санаж байгаа. Ийм зүйл болсон. Би Төгөлдөр буюу Булганхангайг танина. Урд нь хамт дуудлагын жолоо хийж байсан. Тухайн өдөр Төгөлдөртэй тааралдсан талаараа санахгүй байна. Би зодоон цохион болсныг санахгүй байна, би хүн зодож цохих чадалгүй, согтчихсон байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-16/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10299 тоот актын:
1. Ш.Булганхангайгийн биед хамрын ясны хугарал, дух, зүүн чамархай, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэсэн дүгнэлт. /хх-17/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:...шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 11-12 дугаар хуудас хохирогч Булганхангайгийн мэдүүлэг, №10299 тоот шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
Хохирогч: Би төлбөрийн чадваргүй учраас хамрын зураг авахуулах гэхээр мөнгөний боломжгүй байна. Шүүх хуралдаанд шинээр эмнэлэгт үзүүлсэн баримт гаргаж байна гэв.
Шүүгдэгч: Судлах баримтгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Тайгер” нэртэй баарны гадна танил Ш.Булганхангайтай маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хамрын ясны хугарал, дух, зүүн чамархай, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Булганхангайн:..миний бие дуудлагын жолоочийн ажил хийдэг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 20-21 -нд шилжих шөнө 04 цагийн орчим "Доргио" баарны үүдэнд дуудлага аваад ирээд утсаар нь залгахад болохгүй байсан ба оператор луугаа залгаад өөр нэг дуудлага өгсөн хүний утасны дугаарыг нь аваад яриад алхаж байтал миний хажууд байсан машинаас урд нь мөн дуудлагын жолоочоор ажиллаж байсан Эбэ гэх залуу хөөе Төгөлдөрөө гээд дуудсан. Намайг ер нь танил хүмүүс Төгөлдөр гэж дууддаг юм. Эбэ нь намайг дуудахаар нь хартал чи намайг хүндэлсэнгүй, ахаа гэдэггүй юм уу гээд намайг зүүн шанаа орчим цохиод хавсраад газарт унагаасан ба би босч ирээд маргалдсан. Тэгээд урагшаа яваад зодолдъё гэсэн ба "Доргио" баарны хаалганаас урагшаа яваад зогсоол орчимд очоод надруу хүрээд ирэхээр нь би гэдэс рүү нь хөлөөрөө жийхэд намайг шанаа руу цохихоор нь зөрүүлээд цохитол оноогүй юм. Тэгтэл миний хамар луу цохиход миний хамар эвгүй болоод хамраас цус гараад доошоо суучихсан. Тэр үед миний зүүн талаас Эбээ өшиглөөд байсан ба баруун талаас Эбээтэй хамт явсан найз нь мөн хэд хэдэн удаа ешигпөсөн. Тэгэж байгаад болиод би босч ирээд дахин маргалдсан ба би ах Хүдэрсайханыг дуудахад хүрч ирсэн. Тэр үед Эбээ яваад өгсөн байсан юм. Ийм зүйл болсон. Би тэгээд гэмтэл дээр очоод хамраа үзүүлээд явж байтал Эбээ нь тэнд хөлөө үзүүлээд явж байсан. Нанзаддорж гэж нэг ах Эбээг өөр газар зодоон хийгээд хөлөө гэмтээсэн гэж сонссон гэх мэдүүлэг. /хх 11-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10299 тоот дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ш.Булганхангай нь шүүх хуралдаанд шинээр 60.000 төгрөгийн баримтыг гаргаж өгч байгааг шүүх хүлээн авч нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэн шүүгдэгч С.Эаас 60.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Соод овогт Сайханаагийн Эрхэмбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Эыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч С.Эаас 60.000 /жаран мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Булганхангайд олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Ш.Булганхангай нь нотлох баримтаа бүрдүүлж цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ