Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 129

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Малчины Батболдод холбогдох эрүүгийн “1811018960021” дугаартай, 186/2019/0106/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33-558/6 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар, 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогтой Малчины Батболд /РД:МК75111411/,      

            Холбогдсон хэргийн талаар:

М.Бнь 2018 оны 06 дугаар сарын 23-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 1 дүгээр гудамжны 9 тоотод Д.Хишигсүрэнгийн гэрт хонох үедээ хохирогч М.Долгорсүрэнгийн “Самсунг эс-4” загварын гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 488.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1. Шүүгдэгч М.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн  шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Надад  нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Долгорсүрэнгийн:... Даваахүүгийн гэрт очиход манай ээжийн хамаатны танил залуу М.Бшоронгоос гарч ирсэн бөгөөд гэрийнхээ ойролцоо хөлсний байранд суулгаж өглөө гэж хэлсэн...би өөрийн хамаатан, нутгийн хоёр хүнтэй 15-ийн “Аяз” нэртэй караокед дуу дуулж байхад надруу утсаар залгаад би танайд ирчихсэн, та хаана байгаа  юм бэ  гэж асуусан. Тэгээд би өөрийнхөө байгаа газрыг зааж өгсөн. Бид нартай караокед хамт орсон. Караокед ороод бид нар пиво авч вип өрөөнд орсон. Би тооцоогоо хийх үед хаан банкны виза картны нууц кодыг зөөгчийн дэргэд 7672 гэж хэлэхэд манай хамт явсан нутгийн дүү та утасныхаа сүүлийн 4 оронтой тоогоор хийчихсэн байна шүү дээ гэж хэлсэн...Хишигсүрэнгийн гэрлүү явах үед хамт явсан. Тэдний гэрт очоод нэг шил архи уучихаад хамт унтацгаасан. Харин өглөө үүрээр би засах гээд гарахад манай хамаатны дүү Зоригт бид хоёрын цүнх байшингийн үүдэнд тавьчихсан байсан. Би гэрлүүгээ цүнхээ авч ороод л нөгөө Баттулга хаана байна гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн....би өөрийнхөө цүнхийг уудлаад үзэхэд миний карт байхгүй байсан. 19001917 дугаар луу залгаж картанд байгаа мөнгөө шүүлгэж үзэхэд миний картанд байсан бүх мөнгийг авчихсан байсан гэх мэдүүлэг /хх 16-17/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад   гэрч М.Долгорсүрэнгийн:.. Өчигдөр 20 цагийн үед манай бэр Даваахүү /80710201/-ийн холын хамаатан миний танил Батболд гэдэг эрэгтэй надруу 88311114 гэсэн дугаараас  яриад Доолоо эгчээ дүү нь ядарч явж байна аа, дүүдээ туслаач гэж хэлсэн. Тухайн үед би найзуудтайгаа архи уугаад байж байсан тэгээд жаахан халсан байсан учир тэр эрэгтэйд туслая гэж бодоод чи хүрээд ир гэж хэлсэн. Би түүний өөрийн байсан караокед дуудаж уулзсан. Хамт сууж байгаад хонох газар байхгүй гэхэд нь гэртээ хонуулахаар болсон. Караокед байх үедээ би тооцоогоо банкны картаараа хийсэн. Тэр үед манаи найз Долгорсүрэн чи чинь картныхаа кодыг 7672 гээд утасны дугаарын сүүлийн оронгоо л хийчихсэн байна гэж ярьж байсан. Энэ үед Батболд сонссон юм шиг байна. Шөнө манай гэрт  манай найз хоёр эмэгтэй, Батболд бид 4 очсон. Мөн нутгйин дүү Зоригоог дуудсан. Тэгээд шөнө унтацгаасан. Би хоёр найз, Зоригоо болон Батболдод газраар ор засаж өгөөд өөрөө орон дээрээ унтсан. Би унтахдаа гар цүнхээ толгойныхоо ойролцоо тавиад унтсан. Өглөө 05 цаг 30 минутанд сэрэхэд Батболд байхгүй гараад явчихсан байсан тухайн үед би бие засах гээд гарсан байх гээд бодчихоод орж ирэхгүй болохоор нь Батболд хаашаа  явсан юм бэ гэж асуухад мэдэх хүн байгаагүй. Тэгээд хамт хоносон Зоригоо/99241849/ гэдэг эмэгтэй дүү миний цүнх алга болчихсон байна гэж хэлсэн. Би гар цүнхээ үзэхэд тавьсан газарт байхгүй байсан. Манай хоёр найз цүнхнээ хөнжил дотроо хийгээд унтсан байсан. Гэрээсээ гараад харахад Зоригоо бид хоёрын цүнхийг байшингийн үүдэн дээр орхисон байсан. Зоригоо гэдэг дүүгийн цүнхнээс 30000 төгрөг, миний цүнхнээс Хаан банкны карт, гар утас алга болсон байсан. миний картны пин кодыг мэдсэн учир аваад явсан байсан. Миний гар утас Солонгос улсаас хүүхэд явуулсан, бор шаргал өнгийн андройд гар утас байсан. хүүхэд явуулж байсан учир би марк, загварыг нь мэдэхгүй байна. Би Хаан банк руу утасдаад лавлахад миний картнаас 392800 төгрөг авчихсан байна лээ. Миний картанд 400000 төгрөг байсан юм. Банкны лавлахаас асуухад 7200 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Батболд нь Сэлэнгэ аймгийн харъяатай, Малчины Батболд гэдэг эрэгтэй байдаг. Манай бэр Даваахүүгийн ээжийн эгчийнх нь хүүхэд байгаа юм. 2017 оны 07-р сард шоронгоос суллагдсан, хулгайн хэргээр шоронд 25 жил сууж байгаад гарч ирсэн гэсэн. Би түүнийг 25 жил шоронд явсан учир ядарч явхад нь туслая, хэн дахин шоронд орохыг хүсэх билээ гэж бодоод туслахад итгэлийг ашиглан хулгай хийгээд явсан байна. Энэ хүн тодорхой оршин суух хаяг байхгүй, манайд байхдаа би зусланд байшин барьж байгаа л гэж байсан. Яг аль зусланд байшин барьж байгааг нь мэдэхгүй. Өчигдөр надруу 80710201 дугаараас утсаар ярьсан. Энэ хүнийг олж өгч миний хохирлыг барагдуулж өгнө  үү гэх мэдүүлэг. /хх-18/,

 

  2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад   гэрч  Ц.Даваахүүгийн:..М.Бнь 2017 оны 07 дугаар сард өршөөлийн хуулиар суллагдсан юм. Би шоронд байхад нь 2 удаа эргэж очин уулзаж байсан. М.Бшоронгоос гарч ирээд, орох оронгүй, бичиг баримтгүй гэхээр нь би өөрийн хаяган дээрээ иргэний үнэмлэх авч өгсөн, мөн усан сангийн ойролцоо нийтийн байранд өрөө хөлслүүлж суулгасан юм. Уг нийтийн байранд 2 cap гаруй байж байгаад, 2018 оны 10 дугаар сараас эхлэн намайг айлган, сүрдүүлж, заналхийлж дарамталж эхэлсэн юм. Тэгээд хаагуур юу хийж явсан талаар мэдэхгүй, уг хүнийг анх тусад нь гарахад сав суулга. бусад эд зүйлсээр маш олон удаа тусалсан. Түүнээс хойш уулзаагүй, харин манай гэрийн гадуур ирэхдээ цонх нүдэж, шатаана гэх мэтээр элдэв янзын айлгах үйлдэл хийж үзүүлж байгаад явдаг байсан. 2017 оны 11 сараас хойш надаас холбоо тасарсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Хамгийн сүүлд уг хүнийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд хайж ирээд надтай уулзаж, уг хүний талаар асууж лавлах зорилгоор түүнтэй 88311114 дугаарын утасруу нь залгаж холбогдоход би өөрөө маш ихээр ядарч явна, та нартай уулзах нүүр алга, мөн намайг цагдаа нар хайж байгаа, цагдаад барьж өгөх гээд байгаа юмуу гэж хэлсэн. Яах гээд ингэж хулгай хийгээд яваад байгаа юм бэ гэж асуухад, өөрийн эрхгүй авчих юм, Долгорсүрэн эгчээс гэсэн  чи мөнгийн хулгайлаад авсан юм байлаа шүү дээ гэхэд, харин тиймээ гэж хэлсэн. Уг залуу эцэг эхээс гурвуулаа, нэг эмэгтэй дүү Хасчимэг гэх охин Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд амьдардаг, 88273937 найз Хишигээ гэх найз нөхөд нь байгаа. Би өөрийн найз нөхөд хамаатан садан хүнийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-20/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Хишигсүрэнгийн:..би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад манай найз Долгорсүрэн, түүний дүү Зоригтхүү нар манай гэрт ирсэн юм. Бид нар гэртээ байж байгаад 15-ийн автобусны буудал байх караокед орох гээд явж байх Долгорсүрэнгийн утасруу танил Батболд гэх залуу яриад караокед хамт орсон юм. Тэндээ сууж байгаад би түрүүлээд гэрлүүгээ харьсан, харин Долгорсүрэн, Зоригт Батболд нар нь миний араас нэг шил архи аваад гэрт орж ирсэн. Тэр архинаас нь уугаагүй, харин нөгөө хэд уг архийг ууж дуусаад манай гэрт унтаж амарцгаасан. Би 6 дугаар сарын 24-ний өглөөний 05 цагийн орчимд бие засах гээд гэрээсээ гарах гэсэн чинь манай гэрийн үүдэнд Долгорсүрэн болон Зоригтхүү нарын цүнх гэрийн гадаа байсан. Тэгээд би цүнхийг нь нөгөө 2-т оруулж өгчихөөд "нөгөө залууг асуухад, залуу гэрт байхгүй байсан" харин тэр залуу манай найз Долгорсүрэнгийн хаан банкны карт, гар утас зэргийг нь аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд манай гэрт байж байгаад тэр залуугийн араас гараад явсан гэх мэдүүлэг. /хх-23/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад   гэрч Л.Зоригтхүүгийн:...би 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумаас Улаанбаатар хотод ирээд охин Даваасүрэнгийнхээ гэрт байж байгаад эгч Долгорсүрэнгийн гэрт ирсэн юм. Манай гэрт цай унд уучихаад нутгийн найз Хишигсүрэнтэй очиж уулзая гэж хэлээд би эгчийн хамт Хишигсүрэн эгчийн гэрт очсон юм. Тэдний гэрт хоол унд идчихээд караокед ороё гэж ярилцаад 15-ийн автобусны буудал дээр байх Аяз караоке бааранд орохоор явж байхад манай эгч Долгорсүрэнтэй түүний танил залуу утсаар ярьж байгаад караокед ирсэн юм. Бид нар караокед хүний 4 пиво уугаад тэндээ сууж байгаад тэндээс гараад найз Хишигсүрэнгийн гэрт очихоор ярилцаад Долгорсүрэн, эгч Батболд 3 замаасаа 1 шил архи аваад Хишигсүрэнгийн гэрт очоод уг архийг хувааж уугаад унтаж амарцгаасан юм. Өглөө 05 цаг өнгөрч байхад Хишигсүрэн найз миний цүнх эгч Долгорсүрэнгийн цүнх гадаа үүдэн дээр байна гэж хэлээд оруулж ирэхэд миний цүнхнээс 30000 төгрөг, Долгорсүрэн эгчийн цүнхнээс хаан банкны карт, самсунг загварын гар утас нь байхгүй болсон байсан Тэгээд би Долгорсүрэн эгчийн хамт цагдаагийн хэлтэс ирж хамт байж байгаад өргөдөл гаргаж өгсөн юм. Миний хувьд 30000 төгрөг алдагдсан ямар нэгэн гомдол санал байхгүй эгч Долгорсүрэн надад 30000 төгрөг өгсөн юм. Учир нь Батболд гэх залууг Долгорсүрэн эгч таньдаг гэж байсан. Тэр залуугаас уг мөнгөө би өөрөө авчихна гэж хэлсэн. Би цагдаад ямар нэгэн гомдол гаргаагүй гэх мэдүүлэг. /хх-24/,

  Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 16-17 дугаар хуудас хохирогч М.Долгорсүрэнгийн мэдүүлэг, 25-26 дугаар хуудас Долгорсүрэнгийн хаан банкны хуулга, 29-30 дугаар хуудас Дамно ХХК-ийн үнэлгээ, 23 дугаар хуудас гэрч П.Хишигсүрэнгийн мэдүүлэг, 24 дүгээр хуудас гэрч Зоригтхүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч М М.Бнь 2018 оны 06 дугаар сарын 23-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 1 дүгээр гудамжны 9 тоотод Д.Хишигсүрэнгийн гэрт хонох үедээ хохирогч М.Долгорсүрэнгийн “Самсунг эс-4” загварын гар утас, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 488.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Долгорсүрэнгийн:...тэдний гэрт очоод нэг шил архи уучихаад хамт унтацгаасан. Харин өглөө үүрээр би засах гээд гарахад манай хамаатны дүү Зоригт бид хоёрын цүнх байшингийн үүдэнд тавьчихсан байсан. Би гэрлүүгээ цүнхээ авч ороод л нөгөө Баттулга хаана байна гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн....би өөрийнхөө цүнхийг уудлаад үзэхэд миний карт байхгүй байсан. 19001917 дугаар луу залгаж картанд байгаа мөнгөө шүүлгэж үзэхэд миний картанд байсан бүх мөнгийг авчихсан байсан гэх мэдүүлэг /хх 16-17/,  гэрч М.Долгорсүрэнгийн:...тэр үед манаи найз Долгорсүрэн чи чинь картныхаа кодыг 7672 гээд утасны дугаарын сүүлийн оронгоо л хийчихсэн байна гэж ярьж байсан. Энэ үед Батболд сонссон юм шиг байна. Шөнө манай гэрт  манай найз хоёр эмэгтэй, Батболд бид 4 очсон. Мөн нутгйин дүү Зоригоог дуудсан. Тэгээд шөнө унтацгаасан. Би хоёр найз, Зоригоо болон Батболдод газраар ор засаж өгөөд өөрөө орон дээрээ унтсан. Би унтахдаа гар цүнхээ толгойныхоо ойролцоо тавиад унтсан. Өглөө 05 цаг 30 минутанд сэрэхэд Батболд байхгүй гараад явчихсан байсан тухайн үед би бие засах гээд гарсан байх гээд бодчихоод орж ирэхгүй болохоор нь Батболд хаашаа  явсан юм бэ гэж асуухад мэдэх хүн байгаагүй. Тэгээд хамт хоносон Зоригоо/99241849/ гэдэг эмэгтэй дүү миний цүнх алга болчихсон байна гэж хэлсэн. Би гар цүнхээ үзэхэд тавьсан газарт байхгүй байсан.....миний гар утас Солонгос улсаас хүүхэд явуулсан, бор шаргал өнгийн андройд гар утас байсан. хүүхэд явуулж байсан учир би марк, загварыг нь мэдэхгүй байна. Би Хаан банк руу утасдаад лавлахад миний картнаас 392800 төгрөг авчихсан байна лээ. Миний картанд 400000 төгрөг байсан юм…..Батболд нь Сэлэнгэ аймгийн харъяатай, Малчины Батболд гэдэг эрэгтэй байдаг. Манай бэр Даваахүүгийн ээжийн эгчийнх нь хүүхэд байгаа юм. 2017 оны 07-р сард шоронгоос суллагдсан, хулгайн хэргээр шоронд 25 жил сууж байгаад гарч ирсэн гэсэн. Би түүнийг 25 жил шоронд явсан учир ядарч явахад нь туслая, хэн дахин шоронд орохыг хүсэх билээ гэж бодоод туслахад итгэлийг ашиглан хулгай хийгээд явсан байна. Энэ хүн тодорхой оршин суух хаяг байхгүй, манайд байхдаа би зусланд байшин барьж байгаа л гэж байсан. Яг аль зусланд байшин барьж байгааг нь мэдэхгүй. Өчигдөр надруу 80710201 дугаараас утсаар ярьсан. Энэ хүнийг олж өгч миний хохирлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-18/, гэрч  Ц.Даваахүүгийн:..би түүнтэй 88311114 дугаарын утасруу нь залгаж холбогдоход би өөрөө маш ихээр ядарч явна, та нартай уулзах нүүр алга, мөн намайг цагдаа нар хайж байгаа, цагдаад барьж өгөх гээд байгаа юмуу гэж хэлсэн. Яах гээд ингэж хулгай хийгээд яваад байгаа юм бэ гэж асуухад, өөрийн эрхгүй авчих юм, Долгорсүрэн эгчээс гэсэн  чи мөнгийн хулгайлаад авсан юм байлаа шүү дээ гэхэд, харин тиймээ гэж хэлсэн. Уг залуу эцэг эхээс гурвуулаа, нэг эмэгтэй дүү Хасчимэг гэх охин Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд амьдардаг, 88273937 найз Хишигээ гэх найз нөхөд нь байгаа. Би өөрийн найз нөхөд хамаатан садан хүнийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-20/, гэрч Д.Хишигсүрэнгийн:..тэр архинаас нь уугаагүй, харин нөгөө хэд уг архийг ууж дуусаад манай гэрт унтаж амарцгаасан. Би 6 дугаар сарын 24-ний өглөөний 05 цагийн орчимд бие засах гээд гэрээсээ гарах гэсэн чинь манай гэрийн үүдэнд Долгорсүрэн болон Зоригтхүү нарын цүнх гэрийн гадаа байсан. Тэгээд би цүнхийг нь нөгөө 2-т оруулж өгчихөөд "нөгөө залууг асуухад, залуу гэрт байхгүй байсан" харин тэр залуу манай найз Долгорсүрэнгийн хаан банкны карт, гар утас зэргийг нь аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд манай гэрт байж байгаад тэр залуугийн араас гараад явсан гэх мэдүүлэг. /хх-23/, гэрч Л.Зоригтхүүгийн:...Долгорсүрэн, эгч Батболд 3 замаасаа 1 шил архи аваад Хишигсүрэнгийн гэрт очоод уг архийг хувааж уугаад унтаж амарцгаасан юм. Өглөө 05 цаг өнгөрч байхад Хишигсүрэн найз миний цүнх эгч Долгорсүрэнгийн цүнх гадаа үүдэн дээр байна гэж хэлээд оруулж ирэхэд миний цүнхнээс 30000 төгрөг, Долгорсүрэн эгчийн цүнхнээс хаан банкны карт, самсунг загварын гар утас нь байхгүй болсон байсан Тэгээд би Долгорсүрэн эгчийн хамт цагдаагийн хэлтэс ирж хамт байж байгаад өргөдөл гаргаж өгсөн юм. Миний хувьд 30000 төгрөг алдагдсан ямар нэгэн гомдол санал байхгүй эгч Долгорсүрэн надад 30000 төгрөг өгсөн юм. Учир нь Батболд гэх залууг Долгорсүрэн эгч таньдаг гэж байсан. Тэр залуугаас уг мөнгөө би өөрөө авчихна гэж хэлсэн. Би цагдаад ямар нэгэн гомдол гаргаагүй гэх мэдүүлэг. /хх-24/, шүүгдэгчийн  шүүх хуралдаанд  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Батболдыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч М.Долгорсүрэн нь хохиролд 488.000 төгрөг нэхэмжилсэнийг  шүүгдэгч төлж барагдуулаагүй, харин гэмт хэргийн  улмаас учруулсан  хохирлоо төлж барагдуулахаа  илэрхийлж байгааг шүүх дурьдаж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

 

Иймд  шүүгдэгч  М.Батболдоос 488.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Долгорсүрэнд  олгож,  хэрэгт битүүмжилсэн болон эд  мөрийн баримтаар хураагдаж  ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож  шийдвэрлэлээ.       

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Малчины Батболдыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Батболдыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Батболдод оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  шүүгдэгч М.Батболддоос 488.000 /дөрвөн зуун наяан найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Долгорсүрэнд  олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Батболдын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батболдод  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,  эдлэх ялыг 2019 оны 02 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ