Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2023/00086

 

2023 10 05 207/МА2023/000

 

 

Б.Х-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Я.Ц-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1...2/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Ц-д холбогдох,

О аймаг Б сумын ... дүгээр баг Х ... хороолол 10-р байр ... тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Я.Ц-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Я.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Я.Ц-д холбогдуулан О аймаг Б сумын ... дүгээр баг Х ... хороолол 10 байр ... тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Х миний бие 2020 оны 01 сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, О аймаг Б сумын ...-р баг Х ... хороолол 10 байр ... тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г-ын С-с худалдан авсан. Улмаар худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэн 2020 оны 01 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн ............. дугаартай гэрчилгээ авсан. Миний бие худалдан авсан байрандаа орох гэтэл Я-ын Ц гэх хүн уг байранд оршин сууж байсан. Манай хадмууд хөдөөнөөс ирсэн байна, Б.С-д байраа худалдаагүй гэх мэт тайлбар хэлж, чөлөөлж өгөхгүй байна. Намайг уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ Г-ын С-ийн нэр дээр байсан. Г.С-э, Я.Ц- нарын хоорондын гэрээ, хэлцлийг мэдэхгүй. Энэ талаар Б.С-с энэ талаар лавлан асуухад Я.Ц- надад байраа худалдсан, суллаж өгөх ёстой гэж хэлсэн. Иймд О аймаг Б сумын ...-р баг Хүрэн булаг ... хороолол 10 байр ... тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Я-ын Цыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Ц- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О аймаг Б сумын ...-р баг Хүрэн булаг ... хороолол 10 байр ... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч, хамтран өмчлөгч Ч.С байдаг. Бид Г.С-э гэдэг хүнд уг байрыг зараагүй. Харин Ц-с 33 000 000 төгрөг зээлж авахдаа барьцаанд тавиулж, барьцааг суллуулахаар эвлэрлээр орж байсан. Г.Ц нь өөрийн эгч Б.С-ий нэр дээр шилжүүлсэн. Х гэгчийн өмнөөс нэг эрэгтэй хүн ирж цагдаагаар хөөж гаргуулна, мөн цахилгаан эрчим хүчийг салгуулж, Э ТӨҮГ-т хандаж ажлаас чинь халуулна гэх зэрэг дарамт шахалт үзүүлж байгаа. Би С-э гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа Ц ирж уулзъя гээд гуйгаад, ажлаас гарахад машиндаа суулган төрийн банк руу авч очиж бэлэн мөнгө өгнө гэж албадан шаардсан. Энэ өдөр түүнийг шүүхээс дуудсан байсан. Ингээд хүчээр тулгалтыг зөвшөөрөөгүй тул маргааш нөгөөдөр нь Х гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байна. С бид хоёрын Ц, С-э нарт холбогдох хэрэг Сум дундын шүүхэд байгаа. Иймд Хаагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1...2/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан О аймаг Б сумын ... дүгээр баг Х ... хороолол 10 байр ... тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Я.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ц-ос улсын тэмдэгтийн хураамжаар 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Ц- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Я.Ц би О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн ......... дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг хянан шийдврлэх тухай хуулинд зааснаар хэргийн оролцогчид тэгш эрхтэй оролцож, мэтгэлцэх эрхээр бүрэн хангагдах ёстой, гэтэл хариуцагчаас анхан шатны шүүхэд удаа дараа нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргасан боловч хангахгүй орхигдуулсан нь шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал худалдах худалдан авах гэрээний харилцаа нь худалдагч эд хөрөнгөө шилжүүлж, худалдан авагч нь мөнгөн төлбөрөө шилжүүлж өгснөөр дуусгавар болох ёстой гэтэл нэхэмжлэгч нар миний орон сууцыг С-с худалдаж авсан баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар баримтыг гаргуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй мөртлөө нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар Ц, С-э нартай төрөл садны холбоотой эсэх, дансны хуулгыг авч мөнгө төгрөг шилжүүлж байсан эсэх, ах дүү төрөл садан хүмүүс хоорондоо хуурамч гэрээ байгуулж намайг орон сууцнаас гаргахаар үгсэн тохиролцсон эсэхийг тогтоолгохоор миний гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Орон сууц худалдаж авахдаа хүмүүс тухайн орон сууцандаа орж үзэж харж оудалдаг, байрны эзэн амьдарч буй хүмүүсээс орон сууцны талаар ярьж судалдаг гэтэл нэхэмжлэгч нар ямар нэгэн байдлаар орон сууцны талаар судалгаа хийхгүйгээр шууд худалдан авч байгаа нь худалдан авах үйлдэл нь хуурамч гэж үзэхээр байна. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нь би байрны ...... сая төгрөгийг компаний данснаас авч өгсөн гэж яриад байхад анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн аваад дансны хуулгыг авсан бол нэхэмжлэгч нар үнэн ярьж байгаа эсэхийг тогтоох цаашилбал нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэхийг тогтоох чухал ач холбогдолтой баримт болох байсан. Иймд О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ......... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.....-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Я.Ц-д холбогдуулан О аймаг Б сум Х баг ...-10-0... тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Я.Ц- зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд хариуцагч Я.Ц- нь маргаан бүхий ...-10-... тоот 1 өрөө байрны өмчлөгч, хамтран өмчлөгч нь С. Я.Ц-, С, Г.Ц нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 33.000.000 төгрөг зээлж авахдаа ...-10-... тоот 18 м.кв 1 өрөө байрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч Я.Ц- Г.Ц нар эвлэрүүлэн зуучлалаар 38.000.000 төгрөг төлөхөөр эвлэрч 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Үүрэг дуусгавар болгох тухай хэлцэл хийж улсын бүртгэлд бүртгүүлж үүрэг дуусгавар болжээ. Хариуцагч Я.Ц-, Ч.С нар эвлэрлийн дагуу заасан хугацаанд мөнгөө төлөөгүй, Г.Ц нь уг байрыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд Я.Ц-ос Г.Цд /2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр/ олгосон итгэмжлэлийн дагуу өөрийн төрсөн эгч Г.С-этэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүний өмчлөлд шилжүүлсэн.

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г.С-э, Б.Х нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж .......000.000 төгрөгөөр худалдаж Б.Х-ийн өмчлөлд шилжсэн.

Б.Х тухайн байрыг худалдаж авсан тул Я.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч Я.Ц- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан тайлбар гаргасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар хариуцагч Я.Ц-ын хууль бус эзэмшлээс ...-10-... тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

Хариуцагч нь Б.Х, Э.Э, С-э нарын хооронд хийгдсэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдан авах гэрээг хуурамчаар хийгдсэн дүр үзүүлсэн хэлцэл болохыг тогтоолгохын тулд эдгээр хүмүүсийн хооронд ах дүү, садан төрлийн холбоотой эсэх, орон сууц худалдан авах гэрээний үндсэн дээр .......000.000 төгрөг төлөгдсөн нэхэмжлэгч, нэхэмжлэгч нар Г.С-с худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан эсэх асуудлыг тодруулахын тулд улсын бүртгэлээс лавлагаа авах, холбогдох банкнуудаас дансны хуулга авах, Б.Х Г.С-с байраа гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан эсэх, маргааны зүйлийг сайн мэдэх гэрч Ч.С, /орон сууц хамтран эзэмшигч/ Г.С-э нарыг гэрчээр оролцуулах талаар шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан байхад шүүх энэ хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу болжээ.

Хариуцагч тал шүүхэд хүсэлт гаргасан нь эдгээр асуудлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой нэхэмжлэлийн шаардлагыг няцаах, худалдах худалдан авах гэрээг хуурамчаар хийсэн болохыг тодруулах цаашид шинээр илэрсэн нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулах ач холбогдолтой гэж маргаж байхад хүсэлтийн дагуу ажиллагаа хийхгүйгээр яагаад хамааралгүй болохыг тодорхой заалгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-г зөрчсөн байна.

Энэхүү нотлох баримт гаргуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримт тул шүүхэд хүсэлт гаргаж шүүх оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэх ёстой.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтүүдээ өмнө нь гаргах боломжгүй, Солонгос улсад явсан гэсэн хүндэтгэх шалтгаантай байсан талаар тайлбарлаж мэдүүлжээ.

Нэгэнт хариуцагч талын шүүхэд гаргаад байгаа хүсэлтийн дагуу хийлгэх ажиллагаа нь маргааны үйл баримтанд ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагыг няцаах, үгүйсгэх болон өөрийн татгалзлаа нотлох чухал нотлох баримт гэж үзэж мэтгэлцэж байхад хүсэлтийг шийдвэрлээгүй нь буруу байна.

2023 оны 05 дугаар сарын 0...-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, дээрх хүсэлтүүдээ анх шүүхэд гаргаж байсныг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан хүсэлт гэж үзэж хэрэгсэхгүй болгож байсан байна.

Иймд хариуцагч талын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 0... дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу ажиллагаа хийж маргааны үйл баримтын талаар хүлээж буй нотлох баримтыг гаргуулсны дараа эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1...2/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Я.Ц-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1... хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

.... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119....., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1... хоног өнгөрснөөс хойш 1... хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У