Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 231

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1962 оны 06 сарын 07-нд төрсөн, 54 настай, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Архужирт нэртэй газар оршин суух Боржигон овогт Бат-Очирын Жавзандуламын /РД:АЯ62060765/  хүсэлттэй

Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд  1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  барилгачнаар, Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувилалд  1983 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байрны үйлчлэгчээр тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Баасанхүү,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Б.Жавзандулам шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Б.Баасанхүү шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Б.Жавзандуламын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд  1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  барилгачнаар, Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувилалд  1983 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байрны үйлчлэгчээр  тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Б.Жавзандулам Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд  1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  барилгачнаар, Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувилалд  1983 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Бат-Очирын  Жавзандуламын 1983 оны 08 сарын 20-ны өдрийн 201100 дугаар хөдөлмөрийн дэвтэр,

          - Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн  тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 11 сарын 04-ний өдрийн нэгдэлжих хөдөлгөөн ялсны  20 жилийн  ойн шагналд хөрөнгө зарцуулах  тухай  61 дүгээр тогтоол /Хавсралтын 95-д Жавзандулам Барилга,  ажилчин/,

          - Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн  тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 12 сарын 29-ний өдрийн хөрөнгө зарлага болгох тухай 81 дүгээр тогтоол /Хавсралтын 16-д Жавзандулам барилгачин/,

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 14-ний өдрийн Бат-Очирын Жавзандуламын тус аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд  1981-1982 онуудад ажиллаж байсан үеийн 175 дугаар цалингийн тодорхойлолт,

          - Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн  тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 сарын 02-ны өдрийн  шагнал олгох тухай  67 дугаар тогтоол /Хавсралтын 14-т Жавзандулам 70 төгрөг/,

          - Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувиллын даргын 1984 оны 07 сарын 26-ны өдрийн илүү цагийн хөлс, олгох зарим ажилчдын  цалинг тогтоох тухай 55 дугаар тушаалд:

          1. Ардын хувьсгалын  63 жилийн ойн баяраар  ажилласан  эмчилгээ  үйлчилгээний доорхи  хүмүүст  илүү цагийн хөлс олгосугай.  Б.Жавзандулам 8 цаг,

          - Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувиллын даргын 1985 оны 08 сарын 27-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 59 дүгээр тушаалд:

          1. ... сувилагч Жавзандуламд  09 сарын 01-нээс  ажлын  21 хоног  удаан жилийн нэмэгдэл  2 хоног  бүгд 23 хоног  тооцож олгосугай.

          - Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувиллын даргын 1986 оны 04 сарын 21-ний өдрийн  ээлжийн амралт олгох тухай 36 дугаар тушаалд:

          1. Үйлчлэгч Б.Жавзандулам ... нарт 1986 оны ээлжийн амралтыг  04 сарын 19-нөөс 05 сарын 13-ныг хүртэл  18 хоногоор  олгосугай.

          - Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувиллын даргын 1987 оны 04 сарын 25-ны өдрийн сувиллын  1987 оны 18-ны өдрийн 4 тоот тушаалыг зөвтгөх тухай 56 дугаар тушаалд:

          1. Нярай хүүхдээ асрах эхчүүд  Жавзандулам ...  нарт тэтгэмжтэй 3 сарын чөлөөг олгосугай.

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 18-ны өдрийн Бат-Очирын Жавзандуламын Шивэрт рашаан сувилалд 1988, 1989, 1992 онуудад ажиллаж байсан үеийн 183 дугаар цалингийн тодорхойлолт,

          - Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувиллын даргын 1990 оны 08 сарын 19-ний өдрийн тэтгэмжтэй чөлөө олгох тухай 59 дүгээр тушаалд:

          2. Б.Жавзандуламд  тэтгэмжтэй чөлөө олгосугай зэрэг болно.

           

          Иймд хүсэлт гаргагч Б.Жавзандуламын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд болон Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувилалд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                   

                                                                       ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Бат-Очирын Жавзандуламын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд  1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  барилгачнаар, Хөдөө аж ахуйн нэгдлийн  холбооны  дээд зөвлөлийн  харьяа  Шивэрт рашаан сувилалд  1983 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байрны үйлчлэгчээр  тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Жавзандуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН