| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/00128/э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хуацай овогт Дугаржавын Золжаргалд холбогдох эрүүгийн “1911003060115” дугаартай, 186/2019/00128/э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бишрэлт ресторанд бармен ажилтай, Ам бүл 3, эцэг, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангайн 23-508 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хуацай овогт Дугаржавын Золжаргал /РД:ЖЕ99101611/,
Холбогдсон хэргийн талаар;
Д.Знь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зочин бууз хоолны газарт М.Бат-Оршихийг зодож, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Д.Знь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Бат-Оршихын:....2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн ажил болох "Зочин бууз"-д ажил үүргээ гүйцэтгэж байхад 05 цагийн үед гаднаас үл таних 2 согтуу залуу нилээн согтуу байдалтай орж ирсэн. Манай байгууллага согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн боловч гарахгүй байхаар нь цамцтай залуугийн гарнаас татаад гар гэтэл гарахгүй байхаар нь 2 гарыг нь хойно нь хөшиж байгаад гадаа гаргасан. Тэгсэн ойролцоогоор нэг цагийн дараа цамцтай залуу ганцаараа орж ирээд чи түрүүнд намайг яахаараа хөөж гаргадаг юм гээд хэрүүл хийж байснаа зүүн хөлний гуя руу 3 удаа өшиглөөд нэг удаа зүүн хацар луу алгадчихаар нь тэр залууд дахиж цохиулахгүй гээд гарнаас нь барьж аваад барьцалдаад ноцолдсон тэгтэл миний нүүрлүү 2-3 удаа цохиход миний үүдэн 2 шүд хугарсан, энэ үед манай бармен ирээд салгасан. Миний унасан гэх үүдэн 2 шүд бол хиймэл шүд байсан гэх мэдүүлэг. /хх 8-9/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Х.Энхманлайгийн:...03-04 цагийн үед гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэр үед манай хамгаалагч манай байгууллага согтуу хүнд үйлчлэхгүй гээд срочикон цамцтай явсан залуугийн 2 гарыг нь ард нь хөшчихсөн, гар гээд гаргасан, тэгээд тэр залуу яваад өгсөн, удалгүй тэр залуу 30-40 минутийн дараа буцаж ирээд манай хамгаалагчийг чамайг бодоод харьж чадсангүй. Чи намайг ариун цэврийн өрөөнд юу гэж хэлснээ энэ хүмүүст хэл дээ гээд хэрүүл маргаан өдөөд баруун гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд нэг алгадах шиг болсон. Би текэн дээр ажлаа хийж байсан болохоор сайн анзаарч хараагүй, тэгээд хоорондоо барьцалдаж аваад газар уначихсан, хамгаалагч доор нь орчихсон, нөгөө залуу дээр нь гарчихсан, нэг нэгийгээ заамдаад барьчихсан байхаар нь гүйж очоод салгасан. Газар уначихаад хэн хэнийгээ хаана нь цохисонг анзаарч хараагүй, учир нь текний ардаас харагдаагүй. Манай хамгаалагч залуугийн нүд хөмсөг орчмоор хавдартай, үүдэн 2 шүд нь уначихсан гээд амаа бариад байсан гэх мэдүүлэг./хх 12-13/,
2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1390 тоот актын:
1. М.Бат-Оршихийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт. /хх-22/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, яллах дүгнэлтэнд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Знь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зочин бууз” хоолны газарт М.Бат-Оршихийг зодож, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Бат-Оршихын:....2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн ажил болох "Зочин бууз"-д ажил үүргээ гүйцэтгэж байхад 05 цагийн үед гаднаас үл таних 2 согтуу залуу нилээн согтуу байдалтай орж ирсэн. Манай байгууллага согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн боловч гарахгүй байхаар нь цамцтай залуугийн гарнаас татаад гар гэтэл гарахгүй байхаар нь 2 гарыг нь хойно нь хөшиж байгаад гадаа гаргасан. Тэгсэн ойролцоогоор нэг цагийн дараа цамцтай залуу ганцаараа орж ирээд чи түрүүнд намайг яахаараа хөөж гаргадаг юм гээд хэрүүл хийж байснаа зүүн хөлний гуя руу 3 удаа өшиглөөд нэг удаа зүүн хацар луу алгадчихаар нь тэр залууд дахиж цохиулахгүй гээд гарнаас нь барьж аваад барьцалдаад ноцолдсон тэгтэл миний нүүрлүү 2-3 удаа цохиход миний үүдэн 2 шүд хугарсан, энэ үед манай бармен ирээд салгасан. Миний унасан гэх үүдэн 2 шүд бол хиймэл шүд байсан гэх мэдүүлэг. /хх 8-9/, гэрч Х.Энхманлайгийн:...03-04 цагийн үед гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэр үед манай хамгаалагч манай байгууллага согтуу хүнд үйлчлэхгүй гээд срочикон цамцтай явсан залуугийн 2 гарыг нь ард нь хөшчихсөн, гар гээд гаргасан, тэгээд тэр залуу яваад өгсөн, удалгүй тэр залуу 30-40 минутийн дараа буцаж ирээд манай хамгаалагчийг чамайг бодоод харьж чадсангүй. Чи намайг ариун цэврийн өрөөнд юу гэж хэлснээ энэ хүмүүст хэл дээ гээд хэрүүл маргаан өдөөд баруун гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд нэг алгадах шиг болсон. Би текэн дээр ажлаа хийж байсан болохоор сайн анзаарч хараагүй, тэгээд хоорондоо барьцалдаж аваад газар уначихсан, хамгаалагч доор нь орчихсон, нөгөө залуу дээр нь гарчихсан, нэг нэгийгээ заамдаад барьчихсан байхаар нь гүйж очоод салгасан. Газар уначихаад хэн хэнийгээ хаана нь цохисонг анзаарч хараагүй, учир нь текний ардаас харагдаагүй. Манай хамгаалагч залуугийн нүд хөмсөг орчмоор хавдартай, үүдэн 2 шүд нь уначихсан гээд амаа бариад байсан гэх мэдүүлэг./хх 12-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1390 тоот дүгнэлт, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Золжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Бат-Орших нь шүүгдэгч Д.Золжаргалаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг өөрийн 1 /нэг сарын/ хугацаанд төлөх хүсэлт болон улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг өөрийн хүсэлтээр 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хуацай овогт Дугаржавын Золжаргалыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Золжаргалыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Золжаргалд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд / 1 сарын / төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Знь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Знь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Золжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ