| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0133/э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Ц.Хулан, өсвөр насны шүүгдэгч Г.Т түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Галцог, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны яллагдагчид яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Гантөгсийн Тэлмэнд холбогдох эрүүгийн “1911004030134” дугаартай, 186/2019/0133/э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 9в ангийн сурагч, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалантын 33-5636 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Гантөгсийн Тэлмэн /РД:УЦ04221457/,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Тэлмэн нь /14 нас 11 сар 10 хоног/ 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 65-995 тоотод оршин суух М.Эрдэнэболдтой хамт хоноод гэрээс нь гарахдаа түүний эзэмшлийн “Эйзэр” /acer/ брэндийн Нитро-5 загварын зөөврийн комьпютерийн интернет тоглоом тоглох зорилгоор, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.519.100 /хоёр сая таван зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчээсс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Өсвөр насны шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Эрдэнэболдын:.. манай дүү Мөнхболдын найз нь гэх Тэлмэн гэдэг нэртэй хүүхэд 2019 оны 01 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна хэрэг гарахаас хэд хоногийн өмнө манай дүү Мөнхболдтой цуг манай гэрт ирээд тэр өдрөө орой болсон байна танай гэрт хоноод явъя гэж хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрөөд ганцаараа байгаа юм чинь гэж бодоод хонуулсан юм. Тэгээд хэд хоног манай гэрт хоноод чи гэртээ харь гэж хэлэхээр гуйгаад байдаг байсан болохоор зөвшөөрөөд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой нь гэртээ өөрийн зөөврийн комьютераараа тоглоод гэртээ хоносон юм... тэгээд унтаж байгаад 15 цагийн орчимд босоод харахад манай гэрт Тэлмэн байхгүй унтахдаа том өрөөний ширээн дээр тавьсан зөөврийн компьютер байхгүй байсан... манай гэрээс өөр алдагдсан эд зүйлс байхгүй... надад учирсан хохирлыг Г.Тэлмэнгийн аав Галцог гэдэг хүн ломбарданд нь очиж төлбөрийг нь телж егеөд хэргийг шалгаж байсан байцаагч надад бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг. /хх 19-21/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Пүрэвжаргалын:...тэгээд жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байхдаа нөүтбүүк гаргаж ирж асаагаад дэлгэц дээр байсан тоглоомнуудыг нь үзээд устгаад байсан... тэр хүүхэд надаас нөүтбүүкээ зараад iphone юмуу S-6 утас авах гэж байгаан монтел нөүтбүүк авдаг болов уу гэж надаас асуусан. Би мэдэхгүй утас зардаг газар биздээ гэж хэлээд ер нь наадах компьютер чинь чинийх мөн юмуу? ямар учиртай зарах гэж байгаан гэж асуухад, миний нөүтбүүк итгэхгүй бол манайх энэ дээр байдаг юм... манай аав, ээж хоёр салчихсан ээж надад энэ нөүтбүүкийг 2 сарын өмнө авч өгсөн гэж хэлсэн... тэгээд би зардаг газар бол мэдэхгүй чи наадахаа ломбарданд тавьчихаач гэж хэлэхэд, нөгөө хүүхэд та тэгвэл өөрийн иргэний үнэмлэхээрээ тавиад өгөөч би танд
таксины мөнгө дээрээ 10.000 төгрөг нэмээд өгье гэж хэлсэн. Тэгээд би "Алтан
Заан" ломбарданд ороод тавихад ломбардны хүн хэдийг авах юм гэхэд нөгөе
хүүхэд 150.000 төгрөг авна гэж хэлээд тэр хүүхдийн гарт нь шууд 150.000 төгрөг
өгөөд тэр хүүхэд надад эхэлж 20.000 төгрөг өгөөд дараа нь МУИС-ын автобусны
буудал дээр 10.000 төгрөг нэмж өгөөд таксинаас буусан гэх мэдүүлэг. /хх 10-11/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Галцогийн:...би өөрийн эхнэр болох Ч.Гантөгс бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Миний эхнэр Ч.Гантөгс бид хоёр 2015 онд гэр бүлийн маргаанаас болж салж хоёр талдаа амьдрах болсон. Тэгээд тэрнээс хойш би өөрийн хоёр хүүхдийг харж өсгөж хүмүүжүүлж байна. Тэгээд би өглөө гараад орой гэртээ ордог энэ хугацаанд Г.Тэлмэн нь гэртээ 12 настай дүүгийнхээ хамтаар байдаг. Тэгээд гэртээ хоёулахнаа байдаг болохоор хааяа ээж дээрээ очоод ирэхээрээ мөнгөтэй болж ирээд тэр мөнгөөрөө PC тоглоомын газраар явж тоглоод алга болчихдог тэгээд би орой ирээд PC тоглоомын газруудаар яваад хайхаар хаалгаа онгойлгодоггүй олддоггүй. Тэгээд хүүхэддээ анхаарал хяналт тавих нь суларч муудсан. Мний хуү Г.Тэлмэн нь 2004 онд төрсөн Одоо Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 9в ангийн сурагч байгаа. Тэгээд хичээлийн улирлын амралт эхлээд одоогоор гэртээ дүүгийнхээ хамтаар хоёулахнаа байгаа. Уг нь их сэргэлэн. төлөв томоотой, хүнтэй их нийтэч зан ааштай хүүхэд байгаа. миний хүү Г.Тэлмэн нь урьд өмнө хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаагүй болохоор уруу татаад байхаар хүмүүстэй нийлдэг гэж боддоггүй. Би өөрийн хүү Тэлмэнг зодож дарамтлаад байдаг зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 26-27/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бадамсүрэнгийн:...2015 оны 09 сараас би Г.Тэлмэнгийн ангийг дааж авснаас хойш уг хүүхдийн талаар мэднэ. хүүхдийн хувьд их цайлган, сэргэлэн, хөдөлгөөнтэй, ангийнхантайгаа нийтэч, их эвтэй, хүүхэд дээрэлхээд байхгүй. аав, ээж хоёр нь 4-5 жилийн өмнө салсан бөгөөд аав, ээж хоёрынхоо дунд яваад байдаг учраас хараа хяналт жаахан султай болсон. Аав нь ар гэрээ хоол ундаар тасалчихгүй гээд л өглөө гараад орой ордог, хичээлдээ дундаж тийм их муу биш, ар амьдрал нь жаахан тааруухан. Ганц аав нь ажил хийдэг. аав нь хүүхдийнхээ араас сайн гүйдэг, ээж нь нэг их хүүхдийнхээ араас яваад байдаггүй. Өчигдөр манай ажил дээр аавтайгаа ирээд надад үнэнгээ хэлж дахин хулгай хийхгүй гэж амласан гэх мэдүүлэг. /хх 28-30/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 6 дугаар хуудас гэмт хэргийн талаарх гомдол, 15-16 дугаар хуудас бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, 32-33 дугаар хуудас Дамно ХХК-ийн үнэлгээ, 40 дүгээр хуудас өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэний төрсний гэрчилгээний хуулбар, 10-11 дүгээр хуудас гэрч Д.Пүрэвжаргалын мэдүүлэг, 19-21 дүгээр хуудас хохирогч М.Эрдэнэболорын мэдүүлэг, 37-39 дүгээр хуудас өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан судлах баримтгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэн нь /14 нас 11 сар 10 хоног/ 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 65-995 тоотод оршин суух М.Эрдэнэболдтой хамт хоноод гэрээс нь гарахдаа түүний эзэмшлийн “Эйзэр” /acer/ брэндийн “Нитро-5” загварын зөөврийн комьпютерийг интернет тоглоом тоглох зорилгоор, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.519.100 /хоёр сая таван зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч М.Эрдэнэболдын:.. манай дүү Мөнхболдын найз нь гэх Тэлмэн гэдэг нэртэй хүүхэд 2019 оны 01 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна хэрэг гарахаас хэд хоногийн өмнө манай дүү Мөнхболдтой цуг манай гэрт ирээд тэр өдрөө орой болсон байна танай гэрт хоноод явъя гэж хэлэхээр нь би тухайн үед зөвшөөрөөд ганцаараа байгаа юм чинь гэж бодоод хонуулсан юм. Тэгээд хэд хоног манай гэрт хоноод чи гэртээ харь гэж хэлэхээр гуйгаад байдаг байсан болохоор зөвшөөрөөд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой нь гэртээ өөрийн зөөврийн комьютераараа тоглоод гэртээ хоносон юм... тэгээд унтаж байгаад 15 цагийн орчимд босоод харахад манай гэрт Тэлмэн байхгүй унтахдаа том өрөөний ширээн дээр тавьсан зөөврийн компьютер байхгүй байсан... манай гэрээс өөр алдагдсан эд зүйлс байхгүй... надад учирсан хохирлыг Г.Тэлмэнгийн аав Галцог гэдэг хүн ломбарданд нь очиж төлбөрийг нь телж егеөд хэргийг шалгаж байсан байцаагч надад бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг. /хх 19-21/, гэрч Д.Пүрэвжаргалын:...тэгээд жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байхдаа нөүтбүүк гаргаж ирж асаагаад дэлгэц дээр байсан тоглоомнуудыг нь үзээд устгаад байсан... тэр хүүхэд надаас нөүтбүүкээ зараад iphone юмуу S-6 утас авах гэж байгаан монтел нөүтбүүк авдаг болов уу гэж надаас асуусан. Би мэдэхгүй утас зардаг газар биздээ гэж хэлээд ер нь наадах компьютер чинь чинийх мөн юмуу? ямар учиртай зарах гэж байгаан гэж асуухад, миний нөүтбүүк итгэхгүй бол манайх энэ дээр байдаг юм... манай аав, ээж хоёр салчихсан ээж надад энэ нөүтбүүкийг 2 сарын өмнө авч өгсөн гэж хэлсэн... тэгээд би зардаг газар бол мэдэхгүй чи наадахаа ломбарданд тавьчихаач гэж хэлэхэд, нөгөө хүүхэд та тэгвэл өөрийн иргэний үнэмлэхээрээ тавиад өгөөч би танд
таксины мөнгө дээрээ 10.000 төгрөг нэмээд өгье гэж хэлсэн. Тэгээд би "Алтан
Заан" ломбарданд ороод тавихад ломбардны хүн хэдийг авах юм гэхэд нөгөе
хүүхэд 150.000 төгрөг авна гэж хэлээд тэр хүүхдийн гарт нь шууд 150.000 төгрөг
өгөөд тэр хүүхэд надад эхэлж 20.000 төгрөг өгөөд дараа нь МУИС-ын автобусны
буудал дээр 10.000 төгрөг нэмж өгөөд таксинаас буусан гэх мэдүүлэг. /хх 10-11/, эд зүйлийн үнэлгээ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Тэлмэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Эрдэнэболд нь өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэнгээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй , бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр бичсэн, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Боржигин овогт Гантөгсийн Тэлмэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэнг 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэнд оногдуулсан 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэнд оногдуулсан 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч хянан хүмүүжүүлэх хугацаанд хөдөлмөрлөх, зан үйлээ засах, амьдрах зөв арга барилд сургах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Ц.Галцог болон харьяа дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэн нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Г.Тэлмэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ