Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 239

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1963 оны 06 сарын 15-нд төрсөн, 52 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 15-01 тоотод оршин суух Адуучин овогт Долгорын Алтантуяагийн /РД:АИ63061507/  хүсэлттэй

Архангай аймгийн Цэнхэр сумын  Социализмын зам нэгдэлд 1980 оны 07 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Алтанчимэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Д.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон  түүний төлөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ... Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн  Д.Алтантуяагийн Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1980 оны 07 сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчин, төлчнөөр  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Д.Алтантуяа Архангай аймгийн Цэнхэр сумын  Социализмын зам нэгдэлд 1980 оны 07 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Долгорын Алтантуяагийн Хөдөө аж ахуйн  нэгдлийн  гишүүний 1981 оны 03 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

          - Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн  зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1982 оны 07 сарын 08-ны өдрийн социалист уралдааны  болзол  дүгнэх тухай 54 дүгээр тогтоол /Хавсралтад: Д.Алтантуяа төллүүлсэн малын тоо 140, бойжуулсан төл 142, хувь  101, олгох шагнал 150 төгрөг/,

          - Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн  зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1983 оны 06 сарын 28-ны өдрийн социалист уралдааны болзол дүгнэх тухай 53 дугаар тогтоол /Хавсралтын 14-т Долгорын Алтантуяа Буйлан бригад, төллөсөн эх мал 120, бойжиж буй төл 120, хувь 100, олгох шагнал 120 төгрөг/ зэрэг болно.

           

         

           Иймд хүсэлт гаргагч Д.Алтантуяагийн Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                   

                                                                 ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Адуучин овогт Долгорын Алтантуяагийн  Архангай аймгийн Цэнхэр сумын  Социализмын зам нэгдэлд 1980 оны 07 сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Алтантуяагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН