Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг   шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дашдаваагийн Батбаатарт  холбогдох эрүүгийн “1811028680068” дугаартай, 186/2019/0132/э индекстэй хэргийг  2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагоны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 36 дугаар гудамжны 8 тоотод оршин сууж байгаа, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овгийн Дашдаваагийн Батбаатар /РД:Ц370122070/,

Холбогдсон хэргийн талаар:

Д.Батбаатар нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18:30 -19:00  цагийн хооронд 92-59 УБИ улсын дугаартай Т.Приус-10 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байх үедээ тус машинаар үйлчлүүлсэн Б.Хүрэлбаатарыг Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Отгонзаяа хүнсний дэлгүүрийн гадаа  хүргэж өгөх  үедээ машинд нь “Самсунг эс-8” загварын гар утсаа үлдээсэнийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.240.000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:     Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.  Шүүгдэгч Д.Батбаатар нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хүрэлбаатарын:...би тухайн үед халамцуу байсан болохоор тухайн болсон зүйлийн талаар тодорхой сайн санахгүй байна. Би өөрийн гар утсаа машинд гээсэн байж магадгүй. Учир нь хэрэв би өөрөө гар утсаа өгсөн бол кодыг нь гаргаж өгсөн байх ёстой миний утас 7880 гэсэн кодтой байсан. Би уг машинд гар утсаа үлдээгээд буух үедээ хамт ямар нэгэн зүйл үлдээгээгүй. Зөвхөн шар утсаа үлдээгээд буусан. Би бас уг машинд төлбөр хөлс өгөөгүй гэх мэдүүлэг. /хх-15/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Даваажаргалын:...2018 оны 10 дугаар сарын 20-ны үед байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Гар утасны хэрэгтэй болчихоод дүү Төгсжаргалын 1 дүгээр хорооллын "Хар хорин" захын ойролцоо ажиллуулж байгаа "Баялаг хиил" гэх барьцаалдуулан зээлдүүлэх газар дээр утас үзээд байж байтал 40-45 насны эрэгтэй  хүн орж ирээд Самсунг эс 8 загварын гар утас 600,000 төгрөгөөр зарах гэж байна авах уу гэж орж ирсэн. Надад утасны хэрэг гарсан учраас ямар утас вэ харъя гэхэд одоо байхгүй ломбарданд 540,000 төгрөгөөр тавьсан байгаа очиж үзээд авч болно гэхээр нь за явъя гэтэл машинтай явж байгаа гээд Приусэнд тэр ах эгч 2 суугаад Хүнсний 4 дүгэзр дэлгүүрийн гадаа уулзахаар болж явсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн Чингэлтэй явдаг, автобусны буудлын эсрэг талын эмийн сантай ломбарданд тавьсан байсан. Тэгээд бид 3 орж утас үзтэл самсунг эс 8 загварын гар утас хар өнгийн ямар нэгэн сэв зураас байхгүй байхаар нь 540,000 төгрөгийг 5070259319 дугаарын дансаар шилжүүлээд бэлэн 60,000 төгрөгийг тэр ах эгч 2-т  өгсөн. Тэгээд тэр ах эгч 2 яваад өгсөн. Уг утсаа 2018 оны 10 дугаар сарын 26-ны орчим Тэди дээр очоод гадаа утас авна гэж зогсож байсан хүмүүст 800,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг. /хх 18-19/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Ундрахгэрэлийн "2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед өөрийн ажлаас тараад байж байсан чинь миний хамтран амьдрагч Батбаатар миний нэр дээр байдаг цайвар ногоон өнгийн 92-59 УБИ дугаартай Т.Приус-10 маркийн машинтай ажил дээр ирээд намайг авсан. Бид 2 харих замдаа халтуур хийх санаатай 32-н шинэ замаар явж байтал 30 орчим насны дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн гар өргөхөөр нь аваад явсан. Тэр хүн халамцуу архи үнэртүүлсэн байсан ба Хайлаастын эцэс орно гээд суусан. Тэр хүн машинд суугаад явж байхдаа би шоронд олон жил сууж байгаад гарч ирсэн, энэ нийгэмд амьдармааргүй байна, амьдрах хог байна, шорондоо буцаад орно гэх зэрэг сонин сонин юм ярьж байснаа гэнэт өнөөдөр архи уунаа гэж хэлээд Хайлаастын эцсийн тэнд байх нэг хүнсний дэлгүүрийн гадаа энд машинаа зогсоо би архи авна уунаа гэж орилох шахам хэлээд буугаад явсан. Тэр хүн гарч ирэхгүй удаад байхаар нь Батбаатар машиныхаа сигналыг дарж байснаа гэнэт би очиж харчихаад ирье гэж хэлээд бууж яваад хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд за ер нь явъя энэ эвгүй гар байх шиг байна одоо энэ архиа уугаад хэл ам хийж магадгүй шорон оронд орж байсан хүн яачихаж ч магадгүй юм байна шүү гэхээр нь би нээрээ тийм байх шүү гэж хэлээд бид тэндээс машинтайгаа хөдлөөд явсан. Бид 2 тэр хүнээс таксины мөнгөө авалгүй гэртээ харихаар явж байгаад замдаа долоон буудлын эцсээс нэг хүн аваад 32-н хажууд буулгаад дараагаар нь цагаан байрны хажуу талаас нэг хүн аваад хороололд хүргэж өгөөд гэртээ харьсан. Маргааш нь Батбаатар надад өчигдөр машинд нэг хүн гар утсаа унагаасан юм шиг байна гэж хэлээд хар өнгийн сүүлийн үеийн гар утас үзүүлж байсан. Би тэр үед нь юун утас юм хүний гар утас өгеөч дараа нь бөөн асуудал болох юм бол еөрөө хариуцлагаа хүлээгээрэй гэхэд Батбаатар за тэгээд байж байгаад хүн нь нэхэх юм бол өгнө дөө гэж хэлээд машины урд хайрцганд байлгаад байсан. Нэг хоер хоногийн дараа Батбаатар тэр гар утсыг асааж өөрийн 80722070 дугаарын сим картаа хийж шалгаж үзээд зүгээр утас байна ломбарданд тавьж үзье хэдээр авах бол гэж хэлээд 2018 оны 10 сарын 11-ний едөр байх Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн замын эсрэг талд нэг ломбарданд тавихад 500,000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэр ломбарданд Батбаатар уг гар утсыг 500,000 төгрөгт миний бичиг баримтаар тавьчихаад мөнгөөр нь Батбаатар өөртөө өмд, цамц авч өмсөөд үлдсэн мөнгийг нь үрээд дуусгасан. Тэр өдрөөс хойш ломбарданд тавьсан утасны хугацаа дуусах дехөөд уг гар утсыг ломбарднаас авах менгө бид хоёрт байхгүй байсан учир Батбаатар тэр rap утсыг хүнд зарчихвал яасан юм бэ гэхээр нь би мэдэхгуй ээ гэсэн чинь манай нөхөр тэгье гээд Хархорин захын тэр хавийн нэг ломбарданд ороод танихгүй хүнтэй уулзаж байгаад тэр хүнд гар утсыг ломбарднаас 600,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг./хх 20-21/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 15 дугаар  хуудас хохирогч Б.Хүрэлбаатарын мэдүүлэг, 18-19 дүгээр хуудас гэрч Б.Даваажаргалын мэдүүлэг, 20-21 дүгээр хуудас гэрч Н.Ундрахгэрэлийн мэдүүлэг, 26 дугаар хуудас “Дамно” ХХК-ийн үнэлгээ, 33 дугаар хуудас яллагдагч Д.Батбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

    Шүүгдэгч: Гэм буруу дээр маргахгүй байр суурьтай оролцож, хавтаст хэргээс судлах баримтгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

            Шүүгдэгч Д.Батбаатар нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн               18:30-19:00  цагийн хооронд 92-59 УБИ улсын дугаартай Т.Приус-10 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байх үедээ тус машинаар үйлчлүүлсэн Б.Хүрэлбаатарыг Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Отгонзаяа хүнсний дэлгүүрийн гадаа  хүргэж өгөх  үедээ машинд нь “Самсунг эс-8” загварын гар утсаа үлдээсэнийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.240.000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хохирогч Б.Хүрэлбаатарын:...би тухайн үед халамцуу байсан болохоор тухайн болсон зүйлийн талаар тодорхой сайн санахгүй байна. Би өөрийн гар утсаа машинд гээсэн байж магадгүй. Учир нь хэрэв би өөрөө гар утсаа өгсөн бол кодыг нь гаргаж өгсөн байх ёстой миний утас 7880 гэсэн кодтой байсан. Би уг машинд гар утсаа үлдээгээд буух үедээ хамт ямар нэгэн зүйл үлдээгээгүй. Зөвхөн шар утсаа үлдээгээд буусан. Би бас уг машинд төлбөр хөлс өгөөгүй гэх мэдүүлэг. /хх-15/, гэрч Б.Даваажаргалын:...2018 оны 10 дугаар сарын 20-ны үед байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Гар утасны хэрэгтэй болчихоод дүү Төгсжаргалын 1 дүгээр хорооллын "Хар хорин" захын ойролцоо ажиллуулж байгаа "Баялаг хиил" гэх барьцаалдуулан зээлдүүлэх газар дээр утас үзээд байж байтал 40-45 насны эрэгтэй  хүн орж ирээд Самсунг эс 8 загварын гар утас 600,000 төгрөгөөр зарах гэж байна авах уу гэж орж ирсэн. Надад утасны хэрэг гарсан учраас ямар утас вэ харъя гэхэд одоо байхгүй ломбарданд 540,000 төгрөгөөр тавьсан байгаа очиж үзээд авч болно гэхээр нь за явъя гэтэл машинтай явж байгаа гээд Приусэнд тэр ах эгч 2 суугаад Хүнсний 4 дүгэзр дэлгүүрийн гадаа уулзахаар болж явсан. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн Чингэлтэй явдаг, автобусны буудлын эсрэг талын эмийн сантай ломбарданд тавьсан байсан. Тэгээд бид 3 орж утас үзтэл самсунг эс 8 загварын гар утас хар өнгийн ямар нэгэн сэв зураас байхгүй байхаар нь 540,000 төгрөгийг 5070259319 дугаарын дансаар шилжүүлээд бэлэн 60,000 төгрөгийг тэр ах эгч 2-т  өгсөн. Тэгээд тэр ах эгч 2 яваад өгсөн. Уг утсаа 2018 оны 10 дугаар сарын 26-ны орчим Тэди дээр очоод гадаа утас авна гэж зогсож байсан хүмүүст 800,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг. /хх 18/, гэрч Н.Ундрахгэрэлийн:...маргааш нь Батбаатар надад өчигдөр машинд нэг хүн гар утсаа унагаасан юм шиг байна гэж хэлээд хар өнгийн сүүлийн үеийн гар утас үзүүлж байсан. Би тэр үед нь юун утас юм хүний гар утас өгеөч дараа нь бөөн асуудал болох юм бол еөрөө хариуцлагаа хүлээгээрэй гэхэд Батбаатар за тэгээд байж байгаад хүн нь нэхэх юм бол өгнө дөө гэж хэлээд машины урд хайрцганд байлгаад байсан. Нэг хоер хоногийн дараа Батбаатар тэр гар утсыг асааж өөрийн 80722070 дугаарын сим картаа хийж шалгаж үзээд зүгээр утас байна ломбарданд тавьж үзье хэдээр авах бол гэж хэлээд 2018 оны 10 сарын 11-ний едөр байх Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн замын эсрэг талд нэг ломбарданд тавихад 500,000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэр ломбарданд Батбаатар уг гар утсыг 500,000 төгрөгт миний бичиг баримтаар тавьчихаад мөнгөөр нь Батбаатар өөртөө өмд, цамц авч өмсөөд үлдсэн мөнгийг нь үрээд дуусгасан. Тэр өдрөөс хойш ломбарданд тавьсан утасны хугацаа дуусах дехөөд уг гар утсыг ломбарднаас авах менгө бид хоёрт байхгүй байсан учир Батбаатар тэр rap утсыг хүнд зарчихвал яасан юм бэ гэхээр нь би мэдэхгуй ээ гэсэн чинь манай нөхөр тэгье гээд Хархорин захын тэр хавийн нэг ломбарданд ороод танихгүй хүнтэй уулзаж байгаад тэр хүнд гар утсыг ломбарднаас 600,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг./хх 20-21/, эд зүйлийн үнэлгээ  болон бичгийн бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Батбаатарыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Б.Хүрэлбаатар нь шүүгдэгч Д.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн  баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Батбаатар нь улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн  гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзсэн  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Батбаатарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Боржигон овогт Дашдаваагийн Батбаатарыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Батбаатарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Батбаатарт оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Батбаатар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын  яллагч, дээд  шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ