Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 145

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Бүүдэнгийн Чинбаатарт холбогдох эрүүгийн “1811016970052” дугаартай, 186/2019/0121/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрханай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Дорноговь аймаг, Сайншанд суманд оршин суудаг гэх боловч тодорхой оршин суух хаяг байхгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 394 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Шарнууд овогт Бүүдэнгийн Чинбаатар /РД:ЙР78090815/,

            Холбогдсон хэргийн талаар:

Б.Ч нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух Н.Нямхишигтийн гэрээс “Самсунг S-7” маркийн гар утас хулгайлж 612.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1. Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Нямхишигийн:..манай нөхөр Баянжаргалтай цуг ажилладаг Б.Ч нь 2018.05.31-ны орой гэрт ирж хоносон юм. Өөрөө жаахан халамцуу ирсэн байсан ба манай хүн нэг шил архи гаргаж хамтдаа хувааж ууж суугаад бүгдээрээ унтаж амарсан. Маргааш нь буюу 2018.06.01-нд эх үрсийн баярын өдөр манай гэрээс явахдаа миний гар утсыг аваад явчихсан байсан. Өглөө эрт босоход Чинбаатар байгаагүй бөгөөд миний гар утсыг авчихсан 0-д сууж байсан гэсэн тэгээд манай нөхрөөс гар утасны кодыг асууж тайлсан байдаг ингээд миний утсаар яриад гэр орноор орж гараад явж байгаад өдөр 12-13 цагийн үед гэрээс явахдаа утас аваад явчихсан байна лээ. Тухайн үед нөхөр бид хоёр амралтын өдөр байсан учраас хоёулаа унтаж байсан юм. Б.Ч манай нөхөртэй цуг барилгын ажил хийдэг байсан учраас гэрээр орж гараад 10 гаран жил болж байгаа, нэг хэсэг бүр манайд амьдардаг байсан юм. Ингээд утас авч явсан талаар өөртэйн утсаар холбогдож хэлэхэд "харин аваад явчихсан байна лээ, архи уугаад халуураад 250.000 төгрөгөөр зарчихсан удахгүй өгнө гэж хэлээд алга болчихсон гэх мэдүүлэг. /хх 17-20/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Баянжаргалын:..Манай найз ч гэж дээ гэрээс гар утас хулгайлаад аваад явсан шүү дээ. Чинбаатартай манай эхнэр бид хоёр 10 гаруй жилийн өмнө барилга дээр ажиллаж байгаад танилцсан. Тэгээд барилгын ажил гарвал бие бие рүүгээ залгаад хүн хэрэгтэй бол хамт очоод ажилладаг. Түүнээс биш тийм сүрхий найз нөхдийн харилцаа холбоо гээд байх зүйлгүй. Хэрэг гарсан үеэс хойш дахиж бид хоёртоо утсаар холбогдоогүй гэх мэдүүлэг. /хх 23-24/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад   гэрч Б.Цоодолын :..  Би Оюу толгой ХХК-д жолооч ажилтай бөгөөд тэндээ 14 хоног байрлаад 7 хоног хотод ирдэг. Баянжаргал бид худ ургийн харилцаа холбоотой бөгөөд 10 жилдээ хамт тоглож өссөн. Ер нь л байнгын харилцаа холбоотой байдаг. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын эхээр хотод ирээд байж байтал Баянжаргал надруу өөрөө мөнгөгүй байна, манай найзын утас ломбарданд хугацаа хэтрээд гэнээ, чи аваад түр барьж байгаа ч гэхээр нь би ч бас утасны хэрэгтэй байсан болохоор тэр утсыг нь ломбарднаас 2018 оны 05 дугаар сарын дундуур 60.000 төгрөг Баянжаргалд өгч явуулаад надад Самсунг эс-6 маркийн дэлгэц нь зураас болсон гар утас өгсөн. Тэгээд надаас ирж авахгүй болохоор нь би 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Оюу толгой руу яваад 2018 оны 06 дгаар сарын эхээр ирээд Баянжаргал надад мөнгөө өгөөд тэр утсыг авсан. Надад хэлэхдээ тэр утасны эзэн гэрт нь ирээд эхнэрийнх нь утсыг хулгайлаад аваад явчихсан гэж байсан. тэр хүнийг нь танихгүй болохоор сайн мэдэхгүй байна. Би 60.000 төгрөг Баянжаргалд өгч явуулаад тэр ломбарднаас Самсунг маркийн гар утас авчирсан ба надаас эргүүлээд авахдаа 80.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг.           /хх 27-28/,   

  Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

      3.1. Хавтас хэргээс улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 15 дугаар хуудас Н.Нямхишигээс гарсан гомдол, 17-20 дугаар хуудас хохирогч Н.Нямхишигийн мэдүүлэг, 17-26 дугаар хуудас гэрч С.Баянжаргалын мэдүүлэг, 27-28 дугаар хуудас гэрч Б.Цоодолын мэдүүлэг, 31 дүгээр хуудас гэрч Л.Батсайханы мэдүүлэг, 32-35 дугаар хуудас хөрөнгийн үнэлгээ, 71-73 дугаар хуудас яллагдагч Б.Чын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух Н.Нямхишигтийн гэрээс “Самсунг S-7” маркийн гар утас хулгайлж 612.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч  Н.Нямхишигийн:..манай нөхөр Баянжаргалтай цуг ажилладаг Б.Ч нь 2018.05.31-ны орой гэрт ирж хоносон юм. Өөрөө жаахан халамцуу ирсэн байсан ба манай хүн нэг шил архи гаргаж хамтдаа хувааж ууж суугаад бүгдээрээ унтаж амарсан. Маргааш нь буюу 2018.06.01-нд эх үрсийн баярын өдөр манай гэрээс явахдаа миний гар утсыг аваад явчихсан байсан. Өглөө эрт босоход Чинбаатар байгаагүй бөгөөд миний гар утсыг авчихсан 0-д сууж байсан гэсэн тэгээд манай нөхрөөс гар утасны кодыг асууж тайлсан байдаг ингээд миний утсаар яриад гэр орноор орж гараад явж байгаад өдөр 12-13 цагийн үед гэрээс явахдаа утас аваад явчихсан байна лээ. Тухайн үед нөхөр бид хоёр амралтын өдөр байсан учраас хоёулаа унтаж байсан юм. Б.Ч манай нөхөртэй цуг барилгын ажил хийдэг байсан учраас гэрээр орж гараад 10 гаран жил болж байгаа, нэг хэсэг бүр манайд амьдардаг байсан юм. Ингээд утас авч явсан талаар өөртэйн утсаар холбогдож хэлэхэд "харин аваад явчихсан байна лээ, архи уугаад халуураад 250.000 төгрөгөөр зарчихсан удахгүй өгнө гэж хэлээд алга болчихсон гэх мэдүүлэг. /хх 17-20/, гэрч С.Баянжаргалын:..Манай найз ч гэж дээ гэрээс гар утас хулгайлаад аваад явсан шүү дээ. Чинбаатартай манай эхнэр бид хоёр 10 гаруй жилийн өмнө барилга дээр ажиллаж байгаад танилцсан. Тэгээд барилгын ажил гарвал бие бие рүүгээ залгаад хүн хэрэгтэй бол хамт очоод ажилладаг. Түүнээс биш тийм сүрхий найз нөхдийн харилцаа холбоо гээд байх зүйлгүй. Хэрэг гарсан үеэс хойш дахиж бид хоёртоо утсаар холбогдоогүй гэх мэдүүлэг. /хх 23-24/, гэрч Б.Цоодолын:....тэгээд 2018 оны 05 дугаар сарын эхээр хотод ирээд байж байтал Баянжаргал надруу өөрөө мөнгөгүй байна, манай найзын утас ломбарданд хугацаа хэтрээд гэнээ, чи аваад түр барьж байгаа ч гэхээр нь би ч бас утасны хэрэгтэй байсан болохоор тэр утсыг нь ломбарднаас 2018 оны 05 дугаар сарын дундуур 60.000 төгрөг Баянжаргалд өгч явуулаад надад Самсунг эс-6 маркийн дэлгэц нь зураас болсон гар утас өгсөн. Тэгээд надаас ирж авахгүй болохоор нь би 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Оюу толгой руу яваад 2018 оны 06 дгаар сарын эхээр ирээд Баянжаргал надад мөнгөө өгөөд тэр утсыг авсан. Надад хэлэхдээ тэр утасны эзэн гэрт нь ирээд эхнэрийнх нь утсыг хулгайлаад аваад явчихсан гэж байсан. тэр хүнийг нь танихгүй болохоор сайн мэдэхгүй байна. Би 60.000 төгрөг Баянжаргалд өгч явуулаад тэр ломбарднаас Самсунг маркийн гар утас авчирсан ба надаас эргүүлээд авахдаа 80.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг  /хх 27-28/, шүүгдэгчийн  шүүх хуралдаанд  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Чыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

              Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Н.Нямхишигт учруулсан 612.000 төгрөгний хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч Б.Чын цагдан хоригдсон 30 хоногийг түүний  эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.      

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Бүүдэнгийн Чинбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чыг  684 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Чт энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын нэг хоногийг 8 цагтай тэнцүү байхаар тооцож эдлэх ялаас 184 цагийн ялыг эдэлсэнд тооцон үлдэх 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг элдүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 3 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын  нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн  баримтаар  хураагдан ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Чт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн  өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ