Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0348

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Уламбаяр

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Х.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Х Ч холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906006030374 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Х Ч,19  оны 6 дугаар  сарын 06-ны  өдөр Дорнот аймгийн Чойбалсан суманд  төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн  дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй,  түрээслэж ажиллуулдаг, ам  бүл 3,  хүүхдүүдийн хамт  Хан-Уул дүүргийн  дугаар хороо дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           Х.Ч  нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын малгайн тасагт Ц.З цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч Х.Чг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйлгүй гэв.

           Шүүгдэгч  Х.Чг  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цагийн орчим тарах гээд хүмүүс бараагаа хурааж байх үеэр Ц.З нь ойр хавийн наймаачидтай архи уугаад байсан. Тэгээд ууж байгаад над дээр ирээд хоёулаа хамт явж архи ууя, шинэ жилээ тэмдэглэе би нэг хэсэг гарахгүй амрах болохоор өнөөдөр хамт явья гэхээр нь би явахгүй архи уухгүй ханиад томуутай байна хөдөө хүүхэд рүүгээ явна гэтэл чи муу хэнтэй нь уугаад хэнтэй нь уудаггүй юм бэ пизда минь гээд эхэлсэн. Тэгээд би аргадаад барааг нь хурааж өгөөд өөрийн бараанаас нэг малгай хүнд зарж байтал чи зараад би зарж болдоггүй юм уу гээд миний хурааж өгсөн барааг дахиад дэлгээд тавьчихсан. Тэгээд би өчнөөн аргадаад байхад үнэхээр хэл амаар доромжлоод болохгүй байсан ба намайг мангасдаад дархаар нь би за чи өөрөө эхэлж өдөөд байна шүү гэж хэлээд цагдаад өгнө гэж байгаад за яршигдаа гэж бодоод болиод сууж байсан чинь дахиад доромжлоод байхаар нь би за ер нь бушуухан бараагаа хураагаад явья гэж бодоод өлгүүрээр бараануудаа авахыг нь аваад байж байтал араас намайг зулгаагаад татхаар нь би өлгүүр барьж байсан гар хойшоо савагдаад Зоягийн толгой руу цохигдчихсон. Түүнээс би цохий гэж цохиогүй модон өлгүүр барьчихсан юмаа авч байхад араас гэнэт татаад хойшоо унах гээд савахдаа толгой руу нь цохьчихсон  юм. Өглөө наймаачид ирээд архи өгөхөд нь би нэг л татсан гэжээ. /хх-ийн 13/

           Хохирогч Ц.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдрийн өглөө 10.00 цагт Нарантуул зах дээр ирэхэд Чг ирсэн байсан. Чг бараагаа гаргаад зогсож байсан ба өнөөдөр хүүгийн төрсөн өдөр өчигдөр уусан гэж хэлсэн. Тэгээд халамцуу байхаар нь би бараагаа гаргачихаад нэг шил юм аваад өгье гэж хэлээд 20.000 төгрөгөөр Эдин архи авчруулаад би 2 хундага уусан. Чэг мөн уусан. Тэгээд тэр хавийн хүмүүст өгөөд дуусгасан. Бараагаа зараад өдөржин байж байгаад орой нь 17.00 цагийн орчим бараагаа хураангуутаа Чт орой ганц цаг каракодхуу гэхэд явахгүй гэж байна гэж хэлээд Чг миний цээж орчимд түлхсэн. Би бараа тавьдаг ширээ налаад хойшоо савахад малгай авдаг төмөр гараараа малгайгаа буулгаж байсан тэр гараараа миний толгой тус газар цохиод авсан. Миний толгой манараад би толгойгоо барьтал хавдчихсан байсан. Тэгээд би Чг бариад автал чи байж бай би бараагаа хураая гэж хэлсэн ба тэгж байснаа алга болчихсон. Тэгэхээр нь би Нарантуул захын цагдаа дээр очсон. Миний хувьд гомдолтой байна гэжээ.   /хх-н 14-19/       

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 700 тоот шинжилгээ /хх-н 24/

          1.Ц.Зн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 24/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 25-26/

          Ц.Зн КТГ-т толгойгоо харуулсан баримт, гэрэл зураг /хх-н 29-31/

         Х.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31-32/

          Х.Чн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас/ хх-н 40 /,

          Х.Чт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 33/, прокурорын тогтоол /хх-н 34-35/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-38/ зэрэг болно.

          Д Х.Чг  нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах асагт Ц.З хамт архи ууя гэж хэлэхэд нь архи уухгүй гэж хэлсэнээс болж өөдөөс нь хэл амаар доромжилж маргалдах явцдаа модон өлгүүрээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 700 тоот шинжилгээгээр Ц.Зн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоогджээ. /хх-н 24/, хохирогч Ц.Зн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Чт орой ганц цаг каракодхуу гэхэд явахгүй гэж байна гэж хэлээд Чулуунцэцэг миний цээж орчимд түлхсэн. Би бараа тавьдаг ширээ налаад хойшоо савахад малгай авдаг төмөр гараараа малгайгаа буулгаж байсан тэр гараараа миний толгой тус газар цохиод авсан. Миний толгой манараад би толгойгоо барьтал хавдчихсан байсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Ч өгсөн ... би за ер нь бушуухан бараагаа хураагаад явья гэж бодоод өлгүүрээр бараануудаа авахыг нь аваад байж байтал араас намайг зулгаагаад татхаар нь би өлгүүр барьж байсан гар хойшоо савагдаад Зн толгой руу цохигдчихсон. Түүнээс би цохий гэж цохиогүй модон өлгүүр барьчихсан юмаа авч байхад араас гэнэт татаад хойшоо унах гээд савахдаа толгой руу нь цохьчихсон  юм гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Х.Чт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. Иймд   Х.Чйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна  гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.З нь толгойн КТГ-д харуулсаны 120.000 төгрөг гаргаж өгсөн ба өөрийн мэдүүлэгтээ эмчилгээнд нийт 200.000 гаруй мянган төгрөг зарцуулсан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгчээс 200.000 төгрөг шүүхийн дансанд хийсэн байна.

Хохирогч Ц.З нь 2.0 сая төгрөг нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд гаргаж өгөөгүй болно.

 Х.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно. 

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Х овогт Х Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ч нь торгох ялын 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Ч  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Х.Ч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Ч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Х.Ч   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                          ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН