Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0350

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Уламбаяр

улсын яллагч: Э.Оюунтунгалаг

хохирогч : Н.Г

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: З.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт З Ц холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906004780338 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт З Ц,19  оны 11 дүгээр  сарын 13-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 6,  эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дүүргийн   дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           З.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дүүргийн   дугаар гудамжны  тоотод буюу гэртээ эхнэр Н.Г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч З.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай дүү болох Э найзтайгаа манайд нэг шил архи бариад орж ирсэн. Бид нар ууцгаасан. Дараа нь хоорондоо маргалдсан. Архи ууснаас болж эхнэрийнхээ нүд рүү нь гараараа хоёр удаа цохиж, гэдэс рүү нь нэг өшиглөсөн. Удалгүй цагдаа орж ирсэн. Манай дүүгийн эхнэр цагдаа дуудсан байсан. Одоо өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

          Хохирогч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц утас дуугараад гараад явчихсан байсан. Намайг гэрт байж байхад, Ц дүүгээ дагуулаад, найзтай нь орж ирсэн. Хоёр шил “Эдэн” гэдэг архи авчирч уусан. Ууж дуусчихаад над руу уурлаж, маргалдах гээд байсан. Би тухайн үед унтуулах гээд хэсэг байж байтал намайг гэнэт босч ирээд нүүр рүү цохисон. Тухайн үед би айгаад гадаа гараад хэсэг байж байгаад буцаж ороод унтчихсан байсан. Дараа нь сэрээд хартал нөхөр, дүүтэйгээ, юм яриад сууж байсан. Намайг хараад чи муу ер нь юу юм гээд над руу аяга аваад чулуудсан. Миний нүдний дээд талд оносон. Тэр орой манай эгч ирээд гал түлж, миний нүүр амны цусыг арчиж цэвэрлэсэн гэв.

           Шүүгдэгч  З.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 7-ны урд өдөр өглөө 10.00 цагийн орчимд манай эгчийн хүү Э манай гэрт ирээд бид хоёр цуг нэг шил архи уугаад байж байсан чинь манай эхнэр Гүнсэн нэг хийгээд өгчих гээд гуйгаад байхаар нь өгөөгүй гэрээсээ гарч яваад Бүрнээ гээд залуугийн гэрт ороод уугаад сууж байсан чинь манай эхнэр араас орж ирээд дахиад архи хийгээд өгчих гээд гуйгаад байхаар нь архинаасаа 2 удаа хийж өгсөн. Удаагүй манай эхнэр гэр рүүгээ явсан. Тэгээд үдээс хойш Э бид хоёр манай гэрт очоод Б найз гэх залуу бид нарт нэг шил архи авч өгөхөөр нь бүгдээрээ цуг уусан. Тэгээд би нилээн муудаад эхнэртээ чи архи нэхэж уухаа боль гэж хэлсэн чинь манай эхнэр өөдөөс би хэнээр ч заалгахгүй гээд л орилж хашгичаад над руу дайраад толгой тархи руу гараараа цохиод галын төмрөөр миний хөл рүү цохичихоор нь би уурлаад гараараа түүний баруун нүд рүү нэг удаа цохисон. Гэтэл нүд нь хөхөрчихсөн. Түүнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. Нэг мэдсэн чинь Э эхнэр ороод ирчтхсэн яаж байгаа юм та нар гээд Эг загнаад цагдаа дуудсан гээд байж байсан. Би аяга авч шидсэнийг сайн мэдэхгүй байгаа юм. Би ер нь бол нилээн согтуу байсан гэжээ. /хх-ийн 20/

           Хохирогч Н.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 10.00 цагийн орчимд манай нөхөр Ц хамаатан Э хамт гэрээс гарч явсан. Удаагүй манай нөхөр буцаад гэртээ ганцаараа орж ирсэн. Тэгтэл манай нөхрийн утас руу Эргэж залгаад манай нөхрийг айлд хүрээд ир гэж байна гээд манай нөхөр Ц гэрээсээ дахиад гараад явсан. Би гэртээ гэр орноо цэвэрлээд байж байтал 12.00 цагийн орчимд нөхрөө ирэхгүй болохоор нь очиж дуудья гэж бодоод манай гэрийн урд талын гудамжинд байдаг нэг багшийн гэрт очсон чинь манай нөхөр Ц, Э нэрийг нь мэдэхгүй багш гэж дууддаг хүн болон миний танихгүй нэг хүнтэй дөрвүүлээ нэг шил архи ууж байхаар нь би гэрт нь ороод чамайг би хайгаад энд ирсэн чинь чи байж байна гээд нөхөртөө хэлсэн чинь тэр айлын хүн намайг орж ирээд сандал руу суу гэхээр нь би суугаад надад архи хийж өгөхөөр нь би тэрийг нь уучихаад гарч яваад гэртээ ирээд гэрээ цэвэрлээд байж байсан чинь Ц, Э, М нар гаднаас нэг шил архи бариад орж ирэхээр нь би архинаас нь хамт уусан. Уг архи дуусаад дахиж нэг шил архи авч уугаад бид нар нилээн согтсон байсан. Би зарим зүйлийг мэдээд зарим зүйлийг мэдэхгүй байгаа юм. Намайг хэвтэж байтал Ц хардаад орилоод хашгичаад байсан. Би дуугүй бай чи архи уухаараа байнга ингэж битгий орилж хашгир гэж хэлсэн чинь Ц босч ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохисон чинь миний ухаан санаа алдагдаад тэрхэн зуур юм бодох сөхөөгүй болсон. Тэгээд Ц над руу ширээн дээр байсан стакан аваад шидсэн чинь намайг оноогүй дараа нь Э ширээн дээр байсан рунк аваад над руу шидсэн чинь намайг оноод миний баруун нүд, хөмсөг, дух хэсэгт оноод нилээн их цус гарсан шиг санаж байна. Би тэгээд алуулах юм байна гэж бодоод гэрээсээ гараад хашаан дотроо байж байгаад эргээд гэртээ орж ирээд унтаж байгаад сэртэл цагдаа нар ирчихсэн байсан. Би нөхөртэйгээ амьдраад 20 жил болж байна. Энэ хугацаанд олон удаа зодож байсан гэжээ.  /хх-н 10-16/       

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 7-ны 10.00 цагийн орчимд би Цр ахынд ирсэн. Тэгээд Ц ах бид хоёр гарч Б ахынд ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал Г эгч орж ирэхээр нь та гэртээ байж байгаач хүн дагаад архи хайгаад явдаг юм уу гэхэд ганц хийчих гэхээр нь нэг хундага архи хийж өгсөн. Г эгч гарч яваад удаагүй дахин орж ирэхээр нь дахиад архи хайгаад яваад байгаа юм уу гэж уурлахад Г эгч  гараад явчихсан. Ц ах бид хоёр тэднийд очтол н эгч хоол хийж байсан. Тэгээд Ц ах, Б ах, М ах, Г эгч бид нар 2 шил архи хувааж уугаад би муудаад унтах гээд хэвтэж байтал хүргэн Э ирээд цагдаа дуудсан байх. Би ерөөсөө мэдэхгүй байгаа юм. Ер нь Ц ах, Г эгч хоёр согтхоороо зодоон хийгээд байдаг юм. Би согтсон байсан болохоор зодооны талаар мэдэхгүй байгаа юм. Би Г эгч рүү залгахад урд шөнө Ц намайг зодоод баруун нүд хөхөрч хавдсан, тархи толгой хагалаад хаячихсан гэж хэлсэн гэжээ. /хх-н 17-18/   

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр архи уугаад гэртээ ирэхгүй 2 хоносон. Тэгэхээр нь би нөхрөө хайгаад Цр ахын гэрт очоод үүдээр нь орсон чинь манай нөхөр согтуу унтаж байсан. Ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр Г эгч нүд нь хөхөрчихсөн хөмсөгнөөс нь цус гарчихсан байдалтай байж байсан. Тэгээд би шалан дээр нь гоожсон байсан цусыг цэвэрлээд 5 орчим настай охиныг нь тайвшруулаад нөхөр Эг босгох гэсэн чинь сэрэхгүй байхаар нь нүүр лүү нь алгадсан чинь сэрсэн. Тэгээд би юу хийж байгаа юм гээд бид хоёр жоохон маргалдсан. Нөхрөө гэрлүүгээ явий гэхэд явахгүй гэхээр нь би цагдаа дуудаад Ц, Э хоёрыг өгч явуулсан. Г эгч нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй нус нулимас болчихсон өмдөндөө шээчихсэн хүүхэд нь маш их халуурсан байдалтай байсан. Г эгч надад хэлэхдээ Цр ах чинь намайг зодоод ийм болгочихлоо гэж хэлсэн чинь Ц ах чи зайл гээд нэг хүний нэр хэлээд тэр айлруугаа яваарай гээд байсан. Би юу болсон талаар Г эгчээс асуухад Ц ах чинь намайг зодоод гэж л хэлсэн гэжээ.  /хх-н 23-24/ 

          Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр орой байх 19.00 цагийн орчимд Цр ахын гэрт 6 настай эмэгтэй хүүхдийнхээ хамт орсон чинь Г эгч Ц ах хоёр хоорондоо маргалдаад Ц ах Г эгчийг зодох гээд дайраад Г эгч гэрээ тойроод зугтаад байж байсан. Тэгтэл Ц ах Г эгчийн нүүр лүү нэг удаа гараараа цохисон чинь Г эгчийн нүүрний дух хэсгээс цус гарахаар нь би та нар одоо больцгоо гэж хэлээд гараад явсан. Ц ахын манай хоёр гэр ойрхон юм. Намайг ороход тэр гурав нилээн согтуу Г эгчийн нүд нь хавдчихсан байсан. Удаагүй Цр ах Г эгчийн нүд рүү цохичихсон. Э байсан гэхдээ Г эгчийг зодож цохиогүй гэжээ. /хх-н 25-26/ 

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27-28/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1123 тоот шинжилгээ  Дүгнэлт :

          1.Н.Г биед тархи доргилт духанд шарх, баруун хацар, баруун нүдний зовхи, дух, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 33-34/

          Н.Гн КТГ-т толгойгоо харуулсан баримт /хх-н 29-31/

         З.Цт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 60-61/

          З.Цн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, БЗД-н 13 дугаар хорооны Дүүргийн  тоотод ам бүл 6 уулаа амьдардаг болохыг тодорхойлсон хорооны тодорхойлолт /хх-н 43/

          З.Цт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 55/, прокурорын тогтоол /хх-н 57-58/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 58-59/ зэрэг болно.

          З.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо Дүүргийн   дугаар гудамжны  тоотод буюу гэртээ эхнэр Н.Г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Н.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ц, Э, М нар гаднаас нэг шил архи бариад орж ирэхээр нь би архинаас нь хамт уусан. Уг архи дуусаад дахиж нэг шил архи авч уугаад бид нар нилээн согтсон байсан. Би зарим зүйлийг мэдээд зарим зүйлийг мэдэхгүй байгаа юм. Намайг хэвтэж байтал Цр хардаад орилоод хашгичаад байсан. Би дуугүй бай чи архи уухаараа байнга ингэж битгий орилж хашгир гэж хэлсэн чинь Цр босч ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохисон чинь миний ухаан санаа алдагдаад тэрхэн зуур юм бодох сөхөөгүй болсон. Тэгээд Цр над руу ширээн дээр байсан стакан аваад шидсэн чинь намайг оноогүй дараа нь Эрдэнэбаяр ширээн дээр байсан рунк аваад над руу шидсэн чинь намайг оноод миний баруун нүд, хөмсөг, дух хэсэгт оноод нилээн их цус гарсан шиг санаж байна гэсэн мэдүүлэг /хх-н 10-16/   

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1123 тоот шинжилгээний Дүгнэлтээр   Н.Гн биед тархи доргилт духанд шарх, баруун хацар, баруун нүдний зовхи, дух, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32/  

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ц ах, Б ах, М ах, Гн эгч бид нар 2 шил архи хувааж уугаад би муудаад унтах гээд хэвтэж байтал хүргэн Энхбат ирээд цагдаа дуудсан байх. Би ерөөсөө мэдэхгүй байгаа юм. Ер нь Цр ах, Г эгч хоёр согтхоороо зодоон хийгээд байдаг юм. Би согтсон байсан болохоор зодооны талаар мэдэхгүй байгаа юм. Би Г эгч рүү залгахад урд шөнө Цр намайг зодоод баруун нүд хөхөрч хавдсан, тархи толгой хагалаад хаячихсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг  /хх-н 17-18/  

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр н эгч нүд нь хөхөрчихсөн хөмсөгнөөс нь цус гарчихсан байдалтай байж байсан. Тэгээд би шалан дээр нь гоожсон байсан цусыг цэвэрлээд 5 орчим настай охиныг нь тайвшруулаад нөхөр Эрдэнэбаярыг босгох гэсэн чинь сэрэхгүй байхаар нь нүүр лүү нь алгадсан чинь сэрсэн. Г эгч нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй нус нулимас болчихсон өмдөндөө шээчихсэн хүүхэд нь маш их халуурсан байдалтай байсан. Г эгч надад хэлэхдээ Цр ах чинь намайг зодоод ийм болгочихлоо гэж хэлсэн чинь Цр ах чи зайл гээд нэг хүний нэр хэлээд тэр айлруугаа яваарай гээд байсан гэсэн мэдүүлэг. /хх-н 23-24/ 

          Гэрч Н.Мн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Цр ах Г эгчийг зодох гээд дайраад Гн эгч гэрээ тойроод зугтаад байж байсан. Тэгтэл Ц ах Г эгчийн нүүр лүү нэг удаа гараараа цохисон чинь Г эгчийн нүүрний дух хэсгээс цус гарахаар нь би та нар одоо больцгоо гэж хэлээд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/ 

          Шүүгдэгч  З.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би нилээн муудаад эхнэртээ чи архи нэхэж уухаа боль гэж хэлсэн чинь манай эхнэр өөдөөс би хэнээр ч заалгахгүй гээд л орилж хашгичаад над руу дайраад толгой тархи руу гараараа цохиод галын төмрөөр миний хөл рүү цохичихоор нь би уурлаад гараараа түүний баруун нүд рүү нэг удаа цохисон. Гэтэл нүд нь хөхөрчихсөн. Түүнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. Нэг мэдсэн чинь Э эхнэр ороод ирчихсэн яаж байгаа юм та нар гээд Э загнаад цагдаа дуудсан гээд байж байсан. Би аяга авч шидсэнийг сайн мэдэхгүй байгаа юм. Би ер нь бол нилээн согтуу байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20/ зэрэг болно.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         З.Цт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул З.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Н.Г шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй. 

          З.Цр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно. 

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. А овогт З Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Цг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Цр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. З.Цр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэл гаргаагүй  болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  З.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН