Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баруун хуацай овогт Магсаржавын Бүрэнжаргалд холбогдох эрүүгийн “1911003720147” дугаартай, 186/2019/0140/э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 26-1696 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Баруун хуайцай овогт Магсаржавын Бүрэнжаргал /РД:ЖВ90022217/,

 Холбогдсон хэргийн талаар;

 

          М.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сондор” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа толгой руу цохилоо гэх шалтгаанаар О.Отгонцэцэгийн  нүүрэн тус газарт аягаар цохиж  биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун  тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

 1.1. Шүүгдэгч М.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Отгонцэцэгийн:....Бүрэнжаргал ирээд нөгөө хэдэд агсан согтуу тавиад байсан. би 00-ийн өрөөнөөс гараад Бүрэнжаргалд хандан "чи одоо яагаад байгаа юм бэ" гэж хэлтэл чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд зүүн талын хацар луу нэг удаа алагдсан. Батаа гэх залуу нь Бүрэнжаргалд хандан эмэгтэй хүнд гар хүрээд байх юм гэж хэлтэл Бүрэнжаргал манай найз охин Баярчимэгийг мөн алгадаад авсан. Бүрэнжаргал тэгснээ ширээн дээр байсан шилэн аягыг аваад надруу шууд шидсэн. Уг аяга нь миний зүүн хөмсөгний дээд хэсэгт онож язарсан бөгөөд цус их гарсан. Би тэр залуучуудтай танилцахдаа өөрийгөө Сарнай гэж танилцуулсан гэх мэдүүлэг. /хх-11/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Алтангэрэлийн:..2019 оны 01 дүгээр сарын 17-ны оройн 21 цагийн үед найзууд болох Алтангэрэл, Бүрэнжаргал нартай хамт 17-р автобусны буудал дээр уулзалдсан юм. Тэгээд Бүрэнжаргал, Алтангэрэл, Бат-Амгалан бид дөрөв уулзалдаад Сондор нэртэй зочид буудалд орж архи уусан. Бат-Амгалан хоёр ажлаас бууж ирсэн байсан болохоор буудалд ороод эхний ээлжинд толгой, хүзүүгээ угаасан. Тэгээд тэр буудалдаа 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Архи уучихаад бааранд орж бүжиглэхээр болоод Алтангэрэл, Бат-Амгалан бид гурав орсон, харин Бүрэнжаргал өрөөндөө унтаад үлдсэн. Бааранд ороод хүн тус бүрийн нэг шил Нийслэл нэртэй пиво уусан. Тэгэж байхдаа гурван хүүхэнтэй танилцаад буудал руу орж танилцангаа, уухаар орсон Буудлын өрөөнд ороод Бурэнжаргал, Алтангэрэл, Бат-Амгалан бид дөрөв болон нөгөө гурван хүүхэний хамт 0.5 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Бүрэнжаргал шөнийн 02 цагийн үед тамхинд явчихаад ирье гээд гараад явсан, шөнийн 04 цагийн үед буцаад орж ирсэн. Тамхинд явлаа гэж гараад харьчихаад ирсэн гэж хэлж байсан. Нөгөө гурван эмэгтэй болохоор өөрсдөндөө архи хийгээд л уугаад байсан. Би ядраад байсан болохоор орлуу ороод унтаад өгсөн. Унтаж байгаад нэг сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. Сэрээд юу болсон талаар тодруулахад Бүрэнжаргал нэг хүүхэн лүү нь аяга шидээд хөмсөг хэсгийг язалсан гэж байсан. Цагдаа ах нар нөгөө хүүхэнг гэмтлийн эмнэлэг орж эмчлуүл гээд бид нарыг явуулсан, харин Бүрэнжаргалыг буудлын ресешпн өреөгөө цэвэрлүүлнэ гээд аваад үлдсэн. Цагдаа нар уулзалдаад өргөдлөө өгөөрэй гэж хэлээд явсан. Бат-Амгалан бид хоёр нөгөө хүүхэнг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж хөмсөг хэсэгт нь оёдол тавиулаад буцаад Сондор нэртэй буудалдаа ирсэн. Тэгэхэд Бурэнжаргал унтаж байхад нь сэрээгээд нөгөө хуүхэнтэй уулзуулсан. Бүрэнжаргал тэр эмэгтэйгээс бараг евдөг сөгдөөд уучлалт гуйсан ба тэр хүүхэн "зүгээр" гэж хэлээд хоорондоо эвлэрээд салцгаасан. Нөгөө эмэгтэйтэй цуг явж байсан хоёр эмэгтэй нь бид нарыг гэмтлийн эмнэлэг явахад салаад явцгаасан. Бид нарын хувьд их архи уугаагүй байсан болохоор бага зэргийн халаалттай байсан. Болсон үйл явдлын талаар мэдэж байсан. Харин нөгөө гурван эмэгтэй нилээн согтуу байсан бөгөөд хоорондоо маргалдаж, буудлын өрөөнд агсан согтуу тавиад байсан гэх мэдүүлэг. /хх 16-17/,  

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1519 тоот актын:

          1.2. О.Отгонцэцэгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл

тогтоогдлоо.

         3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөелөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт./хх-19/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч:...шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 7-11 дүгээр хуудас хохирогч О.Отгонцэцэгийн мэдүүлэг, 16-17 дугаар хуудас гэрч Ц.Алтангэрэлийн мэдүүлэг, 12-13, 27-28 дугаар хуудас яллагдагч М.Бүрэнжаргалын мэдүүлэг, 19 дүгээр хуудас №1519 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч М.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сондор” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа толгой руу цохилоо гэх шалтгаанаар О.Отгонцэцэгийн  нүүрэн тус газарт аягаар цохиж  биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун  тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч О.Отгонцэцэгийн:....Бүрэнжаргал ирээд нөгөө хэдэд агсан согтуу тавиад байсан. би 00-ийн өрөөнөөс гараад Бүрэнжаргалд хандан "чи одоо яагаад байгаа юм бэ" гэж хэлтэл чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд зүүн талын хацар луу нэг удаа алагдсан. Батаа гэх залуу нь Бүрэнжаргалд хандан эмэгтэй хүнд гар хүрээд байх юм гэж хэлтэл Бүрэнжаргал манай найз охин Баярчимэгийг мөн алгадаад авсан. Бүрэнжаргал тэгснээ ширээн дээр байсан шилэн аягыг аваад надруу шууд шидсэн. Уг аяга нь миний зүүн хөмсөгний дээд хэсэгт онож язарсан бөгөөд цус их гарсан. Би тэр залуучуудтай танилцахдаа өөрийгөө Сарнай гэж танилцуулсан гэх мэдүүлэг. /хх-11/,  гэрч Ц.Алтангэрэлийн:..би ядраад байсан болохоор орлуу ороод унтаад өгсөн. Унтаж байгаад нэг сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. Сэрээд юу болсон талаар тодруулахад Бүрэнжаргал нэг хүүхэн лүү нь аяга шидээд хөмсөг хэсгийг язалсан гэж байсан. Цагдаа ах нар нөгөө хүүхэнг гэмтлийн эмнэлэг орж эмчлуүл гээд бид нарыг явуулсан, харин Бүрэнжаргалыг буудлын ресешпн өреөгөө цэвэрлүүлнэ гээд аваад үлдсэн. Цагдаа нар уулзалдаад өргөдлөө өгөөрэй гэж хэлээд явсан. Бат-Амгалан бид хоёр нөгөө хүүхэнг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж хөмсөг хэсэгт нь оёдол тавиулаад буцаад Сондор нэртэй буудалдаа ирсэн. Тэгэхэд Бурэнжаргал унтаж байхад нь сэрээгээд нөгөө хуүхэнтэй уулзуулсан. Бүрэнжаргал тэр эмэгтэйгээс бараг евдөг сөгдөөд уучлалт гуйсан ба тэр хүүхэн "зүгээр" гэж хэлээд хоорондоо эвлэрээд салцгаасан. Нөгөө эмэгтэйтэй цуг явж байсан хоёр эмэгтэй нь бид нарыг гэмтлийн эмнэлэг явахад салаад явцгаасан. Бид нарын хувьд их архи уугаагүй байсан болохоор бага зэргийн халаалттай байсан. Болсон үйл явдлын талаар мэдэж байсан. Харин нөгөө гурван эмэгтэй нилээн согтуу байсан бөгөөд хоорондоо маргалдаж, буудлын өрөөнд агсан согтуу тавиад байсан гэх мэдүүлэг. /хх 16-17/,   шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1519 тоот дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг  болон  хавтаст хэрэгт цуглуулж  бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Баруун хуацай овогт Магсаржавын Бүрэнжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000  төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх тухай хүсэлт, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баруун хуацай овогт Магсаржавын Бүрэнжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Бүрэнжаргалыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Бнь  торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхөө илэрийлсэнийг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч М.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бүрэнжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ