Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 38

 

2023          09           19                                     206/МА2023/00038

 

Б.*******гийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2023/00467 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Дөрган сумын ******* ******* ******* оршин суух, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Б.******* нь 1973 онд төрсөн. 1981 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаад 1989 онд 8 дугаар анги төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр МАА-н үйлдвэрлэлд гарч ээж *******ын хамт Ховд аймгийн Дөргөн сумын "Сүхбаатарын зам нэгдэлд мал маллан амьдарч байгаад 1994 онд нутгийн залуу *******тай гэр бүл болж одоог хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт мал маллан амьдарч байна.

Б.******* нь 50 нас хүрч малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, нэгдлийн гишүүний 70 дугаар данс суурийн ахлагчийн нэрээр бичигдсэн зэргээс шалтгаалан тэтгэвэр тогтоолгож чадахгүй болсон. Иймд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандан хүсэлт гаргасан.

Шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн Б.*******г 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дөргөн сумын Таван- Эрдэнэ ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

 

2.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2023/00467 дугаар шийдвэрээр:

2.1  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* *******гийн 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дөргөн сумын Таван- Эрдэнэ ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

2.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу Б.*******гийн хүсэлтийн шаардлагын хүрээнд цугларсан Нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын 1989, 1990 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарт *******, Баянмөнх, Баатарцол нарын нэр дээр цалин хөлс бодогдон олгож байсан байх ба уг баримтуудад хүсэлт гаргагч Б.*******гийн нэр бичигдээгүй,

 Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 716 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******гийн нэр дээрх ХААТР-1 маягтын хуулбарт "Эрхэлдэг ажил гэх хэсэгт" "сурагч" гэж бичигдсэн, Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох хэмжээний нотлох баримт цуглараагүй байна гэжээ.

Хүний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэгддэг. Нотлох баримт хангалттай байдаггүй тул тухайн хүний шүүхэд гарган өгсөн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Б.******* нь 1973 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. 1989 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 16 насанд хүрсэн. 1989 оны 05 дугаар сард 8-р анги төгсөн МХЗЭ-ийн илгээлтээр МАА-н үйлдвэрлэлд гарсан.Социализмын үед буюу төвлөрсөн төлөвлөгөөт Эдийн засгийн үед 15 насанд хүрсэн үеэс хөдөлмөр эрхлэх үүрэгтэй.

Нэгдлийн гишүүний цалин хөлсний 70-р данс суурийн ахлагчийн нэр дээр хөтлөгддөг. 18 насанд хүрсэн суурийн гишүүнд хөдөлмөр өдрийн хөлс тооцогддог.

18 насанд хүрээгүй нэгдлийн гишүүний хөдөлмөрийн хөлс суурийн ахлагчийн нэр дээр тооцогддог байсан. ХААТР-1 маягтыг 16 насанд хүрэх үед хөтөлж, Монгол Улсын иргэний паспорт олгодог байсан. Шүүх тухайн үеийн системийн тогтолцоог судалж үзэлгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтыг үгүйсгэж дүгнэсэн нь хүсэлт гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Иймд хэргийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг  бүхэлд нь хянав.

 

2.Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт  заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан  байх тул шийдвэрийг  хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3. Хүсэлт гаргагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь “******* *******гийн 1989 оны 6 дугаар сарын 01-нээс өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам”  нэгдэлд, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дөргөн сумын “Таван-Эрдэнэ” ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг  шүүхэд  гаргажээ.

 

4 Хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн хүсэлтийн шаардлагаа нотлох зорилгоор ******* *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 639 дугаар лавлагаа, Б.*******гийн 0777000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, Б.*******гийн эцэг Д.******* Нас барсны бүртгэлийн лавлагаа, Б.*******гийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, “Б.******* ажиллаж байсан Дөргөн сумын  Сүхбаатарын зам нэгдэл /Таван-Эрдэнэ ХК/ нь 1991-1994 онд даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно” гэх Нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

5. Шүүх санаачилгаараа Ховд аймгийн Дөргөн суманд үйл ажиллагаа явуулж байсан “Сүхбаатарын зам” нэгдэл нь өөрчлөгдсөн өөрчлөлтийн бүртгэл бүртгэгдээгүй тухай Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Б.*******гийн ХААТР-1, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21, гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 маягтуудын хуулбар,  Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын 1989-1990 оны тушаалаас Батхүү овогтой *******д холбогдох баримт олдоогүй, мөн Дөргөн сумын “Таван-Эрдэнэ” компаний 1991-1995 оны баримтууд тус архивын сан хөмрөгт байхгүй тухай  Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/504 дугаартай албан бичиг, “Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Ховд аймгийн Дөргөн сумын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтыг шүүж үзэхэд ******* *******д холбогдох баримт байхгүй байна” Архивын Ерөнхий Газрын Үндэсний төв архивын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/507 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байх ба  иргэн Г.Цогт-Эрдэнэ, Б.Зуноров нарыг гэрчээр асууж, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт хадгалагдаж байгаа Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1988-19991 оны цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудад үзлэг хийсэн зэрэг ажиллагаа хийж нотлох баримт бүрдүүлжээ.

 

6. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шүүх тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас  харьцуулан дүгнэж “******* *******гийн 1989 оны 6 дугаар сарын 01-нээс өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам”  нэгдэлд, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дөргөн сумын “Таван-Эрдэнэ” ХК-нд малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр хүсэлтийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

7. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь “шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, 18 нас хүрээгүй нэгдлийн гишүүний цалин хөлсийг 70 дугаар дансанд суурийн ахлагчийн нэр дээр хөтөлдөг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

 

7.1 Анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу  Б.*******гийн Ховд аймгийн Дөргөн сумын “Сүхбаатарын зам”  нэгдэл болон Дөргөн сумын “Таван-Эрдэнэ” ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой бүхий л  байх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн болон шүүх санаачилгаараа бүрдүүлсэн бүхий л нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд хүсэлтийн шаардлага, үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн бөгөөд мөн “18 нас хүрээгүй нэгдлийн гишүүний цалин хөлсийг 70 дугаар дансанд суурийн ахлагчийн нэр дээр хөтөлдөг байсан” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

 

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

9. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2023/00467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                             ШҮҮГЧ                                             Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР