Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 237

 

           

                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  

                                                 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Архангай аймаг дахь Цагдаагийн газрын   нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 59-14 тоотод оршин суух  Шаз овогт  Үнэнбатын Аюушд /РД:ЖИ86022713/   холбогдох

баривчлах байрны зардал 85400 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй  хэргийг  хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Архангай аймаг дахь Цагдаагийн газар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү.Аюуш нь 2016 оны 03 сарын 16-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 18 тоот шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр  зүйлээр 7 хоног, мөн хуулийн 302-д зааснаар 7 хоног, нийт 14 хоног баривчлагдсан бөгөөд баривчлагдсан  хугацааны шууд зардал болох  14 хоногийн 85400 төгрөгийг төлөөгүй тул  уг зардлыг  зохих журмын  дагуу  төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.Аюуш  шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Цагдаагийн газрын  нэхэмжилсэн баривчлагдсан хугацааны  шууд зардал болох 14 хоногийн  85400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх  хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Архангай аймаг дахь Цагдаагийн газар хариуцагч Ү.Аюушаас баривчлах байрны зардал  85400 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ү.Аюуш төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь  гуравдагч этгээдийн  эрх ашгийг хөндөөгүй,  хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн  зөвшөөрлийг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Архангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 85400 /наян таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хариуцагч Ү.Аюуш төлөхөөр  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр  зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  хариуцагч Ү.Аюушаас 2275 төгрөг  гаргуулан  орон нутгийн орлогод  олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

      

    ШҮҮГЧ                                           Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

           

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхэд

 

            2015.11.05

 

            Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 675 дугаар захирамжаар Ш.Батсүхээс 123000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү.

 

 

 

 

 

                                  Хүсэлт гаргасан                            С.Оюунбилэг