Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 188

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                    

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1960 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт оршин суух Монгол овогт Жанцансамбуугийн Эрдэнэтуяагийн /РД:АР60030820/   хүсэлттэй

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд  1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар, 1987 оны 06 сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацаанд  ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.Дэнсмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  нар оролцов.

                                                                 

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Ж.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Ч.Дэнсмаа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Эрдэнэтуяа нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын  Хөдөлмөрч нэгдэлд  1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг  хүртэлх хуацаанд малчин,  ногоочноор ажиллаж байсан. Иймд Ж.Эрдэнэтуяагийн дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ж.Эрдэнэтуяа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд  1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар, 1987 оны 06 сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацаанд  ногоочноор тус тус  ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Жанцансамбуугийн Эрдэнэтуяагийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний  1981-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр,

          - Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Алтан гадас” одонт  Хөдөлмөр нэгдлийн даргын  1987 оны 11 сарын 15-ны өдрийн ажилд томилох тухай 93 дугаар тушаал /Хавсралтын 7-д Жанцансамбуугийн Эрдэнэтуяа малчнаар ажиллаж байсан, ногоочноор томилсон/,

          - Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөр  нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 11 сарын 10-ны өдөр шагнасан баярын бичиг,

          - Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдлийн  өмч хувьчлалын материалын 2093-т Жанцансамбуугийн Эрдэнэтуяа зэрэг болно.

           Иймд хүсэлт гаргагч Ж.Эрдэнэтуяагийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Жанцансамбуугийн Эрдэнэтуяагийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэлд  1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар, 1987 оны 06 сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацаанд  ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Эрдэнэтуяагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   

                         

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН