| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0149/э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваанямын Мөнхдаваад холбогдох эрүүгийн “1811028640060” дугаартай, 186/2019/0149/э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 02-ны едөр Улаанбаатар хотод төрсөн 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 03-45 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Даваанямын Мөнхдаваа /РД:ХВ84050212/,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Мнь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 00 цаг 41 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсэр Баянбүрдийн тойрог орчимд эрүүлжүүлэх байранд хүргэгдэхээр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 93-96 УНХ улсын дугаартай Тоёото Ландкруйзер 70 маркийн автомашинд зорчин явахдаа баруун хойд талын цонхны шилийг хөлөөрөө жийж хууль бусаар гэмтээсний улмаас 380.000 төгрөг буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Д.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Болдсайханы:... би 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр саатуулах байрны холбоочин цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр өдрийн орой 21 цагийн үед ар гэртээ агсам согтуу тавьсан гэх шалтгаанаар тус цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн. Мөнхдаваа гэгчийг саатуулахаар хэлтсийн цагдаа жолооч, ахлагч Анхбаярын хамт аваад жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний 93-36 УНХ улсын дугаартай Тоёота ландкруйзер 70 маркын автомашины хамгийн арын суудал дээр суулгаад явж байтал Чингэлтэй дүүргийн 6-р хороо Баянбүрдийн автобусны буудал орчим Мөнхдаваа нь намайг эрүүлжүүлэх рүү авч явж байгаа юм уу гээд машины баруун талын хойд хэсгийн цонхыг хөлөөрөө өшиглөж хагалсан ба Дэнжийн 1000-ийн нэгдсэн албадан саатуулах төвд түр саатуулсан. Уг автомашины хойд талын шил тэр чигтээ хагарсан. Цагдаагийн ерөнхий газрын авто баазаас манай жижүүрийн машиныг үүрэг гүйцэтгэхэд бүрэн бус гээд гаргахгүй байсан учраас би 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдер Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто сервис нэртэй газар 500.000 төгрөг өөрөөсөө гаргаж шилийг солиулсан. Нэхэмжлэлийг хавтас хэрэгт хавсаргуулсан байгаа. Мөнхдаваа нилээд согтуу байсан, драйгераар үлээлгэхэд чадваргүй байсан тул үлээлгээгүй гэх мэдүүлэг. /хх-18/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Анхбаярын:...2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би бүрэлдэхүүний жолоочоор гарч байсан. Мөнхдаваа гэгчийг хэлтэс дээрээс аваад саатуулах байр луу хүргэж өгөхөөр Э.Болдсайханы хамт албаны 93-36 УНХ улсын дугаартай машинд суулгаад явсан юм. Машинд суулгаад явахдаа Мөнхдавааг машины ард суулгасан. Урд сандал дээр нь ахлах ахлагч Э.Болдсайхан суусан юм. Мөнхдавааг машинд суулгаад Баянбүрдийн урд тойрог өнгөрч байхад "намайг хаашаа авч яваа юм бэ гэрлүүгээ харихгүй юмуу " гэж хэлээд хөлөөрөө цонхны шил рүү жийж жолоочийн эсрэг талын цонхыг хагалсан юм. Э.Болдсайхан Мөнхдавааг барьж аваад саатуулах байранд хүргэж өгсөн. Мөнхдаваагийн согтолт нь нилээд байсан гэх мэдүүлэг. /хх-23/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1.Хавтас хэргээс улсын яллагч: цагдаагийн илтгэх хуудас, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15/, эд зүйлийн үнэлгээ зэргийг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Мнь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 00 цаг 41 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсэр Баянбүрдийн тойрог орчимд эрүүлжүүлэх байранд хүргэгдэхээр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 93-96 УНХ улсын дугаартай Тоёото Ландкруйзер 70 маркийн автомашинд зорчин явахдаа баруун хойд талын цонхны шилийг хөлөөрөө жийж хууль бусаар гэмтээсний улмаас 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Болдсайханы:... би 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр саатуулах байрны холбоочин цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр өдрийн орой 21 цагийн үед ар гэртээ агсам согтуу тавьсан гэх шалтгаанаар тус цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн. Мөнхдаваа гэгчийг саатуулахаар хэлтсийн цагдаа жолооч, ахлагч Анхбаярын хамт аваад жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний 93-36 УНХ улсын дугаартай Тоёота ландкруйзер 70 маркын автомашины хамгийн арын суудал дээр суулгаад явж байтал Чингэлтэй дүүргийн 6-р хороо Баянбүрдийн автобусны буудал орчим Мөнхдаваа нь намайг эрүүлжүүлэх рүү авч явж байгаа юм уу гээд машины баруун талын хойд хэсгийн цонхыг хөлөөрөө өшиглөж хагалсан ба Дэнжийн 1000-ийн нэгдсэн албадан саатуулах төвд түр саатуулсан. Уг автомашины хойд талын шил тэр чигтээ хагарсан. Цагдаагийн ерөнхий газрын авто баазаас манай жижүүрийн машиныг үүрэг гүйцэтгэхэд бүрэн бус гээд гаргахгүй байсан учраас би 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдер Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто сервис нэртэй газар 500.000 төгрөг өөрөөсөө гаргаж шилийг солиулсан. Нэхэмжлэлийг хавтас хэрэгт хавсаргуулсан байгаа. Мөнхдаваа нилээд согтуу байсан, драйгераар үлээлгэхэд чадваргүй байсан тул үлээлгээгүй гэх мэдүүлэг. /хх-18/, гэрч Н.Анхбаярын:...2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би бүрэлдэхүүний жолоочоор гарч байсан. Мөнхдаваа гэгчийг хэлтэс дээрээс аваад саатуулах байр луу хүргэж өгөхөөр Э.Болдсайханы хамт албаны 93-36 УНХ улсын дугаартай машинд суулгаад явсан юм. Машинд суулгаад явахдаа Мөнхдавааг машины ард суулгасан. Урд сандал дээр нь ахлах ахлагч Э.Болдсайхан суусан юм. Мөнхдавааг машинд суулгаад Баянбүрдийн урд тойрог өнгөрч байхад "намайг хаашаа авч яваа юм бэ гэрлүүгээ харихгүй юмуу " гэж хэлээд хөлөөрөө цонхны шил рүү жийж жолоочийн эсрэг талын цонхыг хагалсан юм. Э.Болдсайхан Мөнхдавааг барьж аваад саатуулах байранд хүргэж өгсөн. Мөнхдаваагийн согтолт нь нилээд байсан гэх мэдүүлэг. /хх-23/, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Мөнхдавааг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Болдсайхан нь шүүгдэгч Д.Мөнхдаваагаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж шийдвэрлэх зүйтэй байна гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даваанямын Мөнхдавааг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхдавааг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхдаваад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Мнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхдаваад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ