Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: эмэгтэй, 1976 оны 02 сарын 14-нд төрсөн, 40 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Сонины 13 дугаар байрны 01-08 тоотод оршшин суух Чамчиг овогт Баасанжавын Эрдэнэхүүгийн /РД:АО76021401/ нэхэмжлэлтэй

           Хариуцагч: эмэгтэй, 1981 оны 03 сарын 29-нд төрсөн, 35 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 52-03 тоотод оршин суух  Арбаясгалан овогт Өнөртогтохын  Байгальмаад /РД:АЮ81032964  холбогдох

            зээлийн гэрээний үүрэг болох 3325000 төгрөг   гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнэхүү,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Эрдэнэхүү  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Байгальмаа нь 2015 оны 08 сарын 20-ны өдөр  1600000 төгрөгийг 3 хоногийн   хугацаатайгаар зээлж авсан.   Гэтэл өнөөдрийг хүртэл  зээл авсан  төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  Одоо Ө.Байгальмаагаас  1600000 төгрөг,  өөрийн зөвшөөрсөн  хүү 300000 төгрөг,  нийт 1900000 төгрөг, 2015 оны 11 сарын 15-ны өдрөөс  хойшхи  хугацаа хэтэрсэн хоног  тутамд 0.5 хувийн алданги тооцож 1425000 төгрөг, нийт 3325000 төгрөгийг Ө.Байгальмаагаас  гаргуулж өгнө үү.

Ө.Байгальмаа нь манай дүү Энхцэцэгээр дамжуулан надаас 1600000 төгрөгийг зээлсэн. Эхэндээ хүү гэж ярилгүйгээр өгсөн. Тухайн үедээ “таны мөнгийг өгнө” гэж хэлдэг байсан. Би хүүхдийн хувцас зардаг. Тэгээд бараагаа татах гээд мөнгө байхгүй мөнгөө өгөөч гэж хэлэхэд “би банкны зээл хөөцөлдөж байгаа та түрүүлээд явж бай, араас чинь мөнгө хийнэ” гэж хэлсэн боловч өгөөгүй. Ийм явдал 2-3 удаа болсон. Өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байгаа учир би шүүхэд хандсан. Одоо 1900000 төгрөг болон  хүүг нь хуулийн дагуу тооцон гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

          Хариуцагч Ө.Байгальмаа  шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд Б.Эрдэнэхүүгийн 1500000 төгрөгийг өгнө.  Хүү энэ тэрийг өгч чадахгүй. Эхнээсээ ч тэгж тохироогүй байсан. Энхцэцэг “Эрдэнэхүүд мөнгийг нь өгсөн” гээд байсан.  Энхцэцэгт мөнгийг нь өгнө. Нотариатаар батлуулсан  гэрээ  Эрдэнэхүүтэй хийгдсэн болохоор Эрдэнэхүүгийн нэрээр өргөдөл  гаргасан байна.  Хүний мөнгийг  одоо хүртэл өгч чадаагүйдээ  дотроо их гэмшиж  явж  байгаа.  Миний бие 1500000 төгрөгийг өгч хохиролгүй  болгоно гэсэн бодолтой явж байна  гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Эрдэнэхүү нь хариуцагч Ө.Байгальмаад 2015 оны 08 сарын 20-ны өдөр 1600000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбаруудаар  нотлогдож байна.

          Б.Эрдэнэхүү, Ө.Байгальмаа нарын хооронд  зээлийн гэрээ Иргэний хуулийн  196 дугаар зүйлийн 196.1.1-д  зааснаар  байгуулагдсан гэж үзнэ.  Харин Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн  282.3-д зааснаар  зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул  хүү авах эрх нэхэмжлэгч Б.Эрдэнэхүүд  байхгүй байна.

          Хариуцагч Ө.Байгальмаа  зээлээ төлөхгүй байсан тул  нэхэмжлэгч Б.Эрдэнэхүү  хариуцагч  Ө.Байгальмаатай  1600000 төгрөгийг  2015 оны 11 сарын 25-ны дотор төлөх,  хугацаа хэтрүүлсэн хоног тутамд  0.5 хувийн алданги  тооцохоор 2015 оны 11 сарын 23-ны өдөр  гэрээ байгуулсан ба хариуцагч Ө.Байгальмаа  нь нэхэмжлэгч  Б.Эрдэнэхүүд  100000 төгрөгийг 2016 оны 04 сард төлсөн нь гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

          Дээрх гэрээний дагуу  2015 оны 11 сарын 25-ны өдрөөс  2016 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэлх  152 хоногийн алданги  1216000 төгрөг болжээ.

          Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.4-д зааснаар  “анзын нийт  дүн гүйцэтгээгүй  үүргийн үнийн дүнгийн  50 хувиас хэтэрч  болохгүй” тул  хариуцагч  Ө.Байгальмаагийн гүйцэтгээгүй үүрэг болох 1600000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги болох 800000 төгрөг  төлөх үндэслэлтэй байна.

          Иймд үндсэн зээл 1600000 төгрөг, алданги 800000 төгрөг, нийт 2400000 төгрөгөөс нэхэмжлэгчид төлсөн 100000 төгрөгийг хасч, үлдэх 2300000 төгрөгийг  хариуцагч Ө.Байгальмаагаас  гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэхүүд олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас  1025000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

         

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч  Ө.Байгальмаагаас 2300000 /хоёр сая гурван зуун мянга/  төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Б.Эрдэнэхүүд олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 1025000 /нэг сая хорин таван мянга/  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэхүүгийн  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 68150 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Байгальмаагаас улсын тэмдэгтийн хураамжид  51750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэхүүд   олгосугай.

         

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БЯМБАСҮРЭН