Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч, Ү.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ёстгой овогт Ү.Ц холбогдох эрүүгийн “1911005550177” дугаартай, 186/2019/0156/э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эпү тресст” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 19-226 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ү.Ц /РД:ЙГ93093011/,

Холбогдсон хэргийн талаар;

Ү.Цнь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 19-22-Б тоотод байх гэртээ өөрийн эхнэр З.Энхзултай тэнэг гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар түүнийг 3-4 удаа нүүрэн тус газар нь алагдаж биед нь эрүү, хүзүү, баруун, зүүн шуунд цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

 1.1.Шүүгдэгч Ү.Цнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна, прокурорын сонсгосон  ялыг хүлээн зөвшөөрч байна гэм буруу  дээрээ маргаан байхгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч З.Энхзулын:..2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өглөө гэртээ байж байтал манай нөхөр утсаар яриад байсан ба ярьж байхдаа гэнэт гадны нөлөөгүй гэж хэлэхээр нь би нөхөртөө хандаад мэдрэл муутай юмуу гэж хэлтэл манай нөхөр ирээд намайг чи доромжиллоо гээд маргалдсан. Тэгээд орон дээр сууж байхад миний хацарлуу алгадсан, би зөрүүлээд цохитол манай нөхөр миний 2 гарыг хөлөөрөө дарж байгаад миний нүүрлүү алгадсан... миний баруун хацарлуу нэг удаа алгадсан, миний нүүрэн хэсэгт 3-4 удаа атгаж байгаад цохьсон, мөн миний 2 гаран дээр өвдгөөрөө дарж суусан... би анх мэдүүлэг өгөхдөө уурлаад гомдсон байсан болохоор гар хүрч цохидог гээд хэлчихсэн юм яг үнэндээ цохиж зоддог асуудал гардаггүй зүгээр хэрүүл хийдэг юм. Харин сэрээ шидсэн гэх асуудал нь миний эрүүнд хүрээд газарт унасныг нь зоогдсон гээд хэлчихсэн юм. Сэрээ шидсэнээс болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 11-12/,

         2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч М.Мягмарсүрэнгийн:...миний охиныг цохиж зоддог зүйл байхгүй... манай хүргэн хүнтэй зөв боловсон харьцдаг архи дарс уудаггүй. Амьдралын төлөө 2 хүүхэд эхнэрийнхээ төлөө явдаг хүн байгаа юм...манай охин ааштай, уурлахаараа биеэ барьдаггүй цочмог ууртай хүүхэд, өөрийгөө хянах чадваргүй болчихдог гэх мэдүүлэг. /хх-17/,

 2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  №1975 тоот актын:

          1. З.Энхзулын биед эрүү, хүзүү, баруун, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.        

          5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн  дүгнэлт. /хх-19/, 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс Чингэлтэй дүүргийн  цагдаагийн хэлтэст гаргасан  өргөдөл /хх-9/, хохирогч З.Энхзулын мэдүүлэг,  шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн  1975 дугаартай дүгнэлт /хх-19/, шүүгдэгчийн урьд  ял шийтгэгдэж байсан эсэхийг  шалгах хуудас /хх-26/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Ү.Цнь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 19-22-Б тоотод байх гэртээ өөрийн эхнэр З.Энхзултай тэнэг гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар түүнийг 3-4 удаа нүүрэн тус газар нь алагдаж биед нь эрүү, хүзүү, баруун, зүүн шуунд цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч З.Энхзулын:..2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өглөө гэртээ байж байтал манай нөхөр утсаар яриад байсан ба ярьж байхдаа гэнэт гадны нөлөөгүй гэж хэлэхээр нь би нөхөртөө хандаад мэдрэл муутай юмуу гэж хэлтэл манай нөхөр ирээд намайг чи доромжиллоо гээд маргалдсан. Тэгээд орон дээр сууж байхад миний хацарлуу алгадсан, би зөрүүлээд цохитол манай нөхөр миний 2 гарыг хөлөөрөө дарж байгаад миний нүүрлүү алгадсан... миний баруун хацарлуу нэг удаа алгадсан, миний нүүрэн хэсэгт 3-4 удаа атгаж байгаад цохьсон, мөн миний 2 гаран дээр өвдгөөрөө дарж суусан... би анх мэдүүлэг өгөхдөө уурлаад гомдсон байсан болохоор гар хүрч цохидог гээд хэлчихсэн юм яг үнэндээ цохиж зоддог асуудал гардаггүй зүгээр хэрүүл хийдэг юм. Харин сэрээ шидсэн гэх асуудал нь миний эрүүнд хүрээд газарт унасныг нь зоогдсон гээд хэлчихсэн юм. Сэрээ шидсэнээс болж миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 11-12/, гэрч М.Мягмарсүрэнгийн:...миний охиныг цохиж зоддог зүйл байхгүй... манай хүргэн хүнтэй зөв боловсон харьцдаг архи дарс уудаггүй. Амьдралын төлөө 2 хүүхэд эхнэрийнхээ төлөө явдаг хүн байгаа юм...манай охин ааштай, уурлахаараа биеэ барьдаггүй цочмог ууртай хүүхэд, өөрийгөө хянах чадваргүй болчихдог гэх мэдүүлэг. /хх-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  №1975 тоот дүгнэлт, шүүх  хуралдаанд шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж  бэхжүүлсэн бичгийн бусад  нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  Ёстгой овогт Үржинбадамын Цэрэндондогийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000  төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх тухай хүсэлт, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ёстгой овогт Ү.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ү.Ц 450 нэгж буюу 450.000  / дөрвөн зуун тавин/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ү.Ц оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ү.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ү.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын  яллагч, дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ