Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2017/0001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би ******* нэхэмжлэлтэй ******* аймгийн Засаг дарга, ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдуулан гаргасан “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08/05 дугаар тогтоол, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 542 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.П шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“******* овогтой ******* миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тал болох ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* ******* миний ажилгүй байх хугацааны цалин, тэтгэмжийг хуулийн дагуу олгохоор тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн Засаг дарга *******, ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдуулан гаргасан “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08/05 дугаар тогтоол, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 542 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан ******* ******* аймгийн Засаг дарга, ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдуулан гаргасан “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08/05 дугаар тогтоол, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 542 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ Ц.СУВДМАА