Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 272

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1966 оны 03 сарын 31-нд төрсөн, 50 настай, Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн  Хөх хошуу нэртэй газар оршин суух Боржигон овогт Шаравдоржийн  Байгалмаагийн /РД:АС66033108/  хүсэлттэй

Архангай  аймгийн  С.М.Немойн  нэрэмжит  нэгдсэн эмнэлэгт  1984 оны 02 сарын 20-ны өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлтгэгчээр, тус аймгийн Хашаат сумын  Их-Эхлэлт нэгдэлд  1985 оны 09 сарын 01-ний өдрөөс  1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Байгалмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  нар оролцов.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч Ш.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгт  1984 оны 02 сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлтгэгчээр, тус аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс  1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар тус тус ажиллаж байсан. Иймд дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүхээс тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ш.Байгалмаа Архангай  аймгийн  С.М.Немойн  нэрэмжит  нэгдсэн эмнэлэгт  1984 оны 02 сарын 20-ны өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлтгэгчээр,  тус аймгийн Хашаат сумын  Их-Эхлэлт нэгдэлд  1985 оны 09 сарын 01-ний өдрөөс  1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар тус тус  ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит  нэгдсэн эмнэлгийн  даргын 1984 оны 02 сарын 21-ний өдрийн ажилд түр томилох тухай 32 дугаар тушаалд:

          2. Гал зуухны бэлтгэгч  Нарангэрэл нь эмнэлэгт хэвтсэн тул  Байгалмааг  02 сарын 20-ноос эхлэн бэлтгэгчээр  түр ажиллуулсугай.

          - Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт  нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын  1986 оны 10 сарын 21-ний өдрийн  болзол дүгнэж шагнал олгох тухай  28 дугаар тогтоол /Хавсралтын 4-т Ш.Байгалмаа Цайдам бригад, үнээний төрөл монгол, үнээний тоо 15, бүгд саасан сүү 1082.5, 1 үнээнээс 72.1, 1 үнээнээс өдөрт 4.8, 3 дугаар байр, олгох шагнал 40 төгрөг/,

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 сарын 14-ний өдрийн Шаравдоржийн Байгалмаагийн тус аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд  1987-1988 онуудад саальчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 110  дугаар  тодорхойлолт,

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2011 оны 05 сарын 04-ний өдрийн 180 дугаар магадлагаанд:

          Аймгийн Өмч хувьчлалын комиссын  1993 оны материалд: Хашаат сумын Баян компанийн  их хувьчлалын  баталгаажуулсан  хөрөнгийн тооцооны  247-д нэгдлийн гишүүн  Ш.Байгалмаа  авсан хөрөнгийн хэмжээ 6280 төгрөг, адуу 2 үнэ 750 төгрөг, үхэр 5 үнэ 5400  төгрөг гэж бүртгэгджээ /СХ-91, ХН-19, ХД-9/ зэрэг болно.

           

          Иймд хүсэлт гаргагч Ш.Байгалмаагийн Архангай  аймгийн  С.М.Немойн  нэрэмжит  нэгдсэн эмнэлэг болон  тус аймгийн Хашаат сумын  Их-Эхлэлт нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                    

                                                                    ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Шаравдоржийн Байгалмаагийн Архангай аймгийн  С.М.Немойн  нэрэмжит  нэгдсэн эмнэлэгт  1984 оны 02 сарын 20-ны өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бэлтгэгчээр,  тус аймгийн Хашаат сумын  Их-Эхлэлт нэгдэлд  1985 оны 09 сарын 01-ний өдрөөс  1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Байгалмаагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН