Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 334

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д холбогдох эрүүгийн 1806 06556 0391 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хоёр дүү, хоёр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,   тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистерийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.Д .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 08 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудалд холбогдохгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч У.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-15/, гэрч Д.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-24/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9877 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-11/, шүүгдэгч Ө.Билгүүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30/, шүүгдэгч Б.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 08 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Мөнхзулын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 15-16 цагийн орчимд би өөрийн танил Сарантуяагийн эгчийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төмөр замчдын наадамд очсон. Тэгтэл Баяраа надаас “архи аваад өг” гэхээр нь би “мөнгө алгаа надад 200 төгрөг л байна” гэтэл Баяраа надад хандаж “чи битгий худлаа яриад бай, пизда минь” гэх зэргээр хараасан. Би ч урдаас нь “чамд өртөй юм уу” гээд маргалдсан. Тэгтэл Баяраа шууд гараа атгаж байгаад нүүр нүдгүй гараараа олон удаа цохисон. Мөн хөл гар өшиглөөд байсан. Тэр үед Жагаа нь салгах гээд байгаа мэдэгдэхгүй дундуур орж намайг барьсан ба энэ үед Баяраа нь намайг олон удаа нүүр нүд рүү цохисоор л байсан. Би зууралцсаар байгаад зугтааж цагдаа дуудсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,

         Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Миний бие У.Мөнхзул нь Б.Д ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-45/ гэх хүсэлт,

       

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонбаярын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Төмөр замын байр болоод манай найзууд болох Гэрэлээ, Эрдэнээ нар манай гэрт ирээд миний хамтран амьдрагч болох Пүрэв-Очир бид 4 архи хувааж уугаад Гэрэлээ, Эрдэнээ хоёр согтоод гэр рүүгээ яваад өгсөн байсан. Б.Д Мөнхзул 2 зодолдсон гэсэн. Тэр тухай Б.Д өөрөө надад хэлсэн. /хх-24/ гэх мэдүүлэг,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 сарын 17-ны өдрийн 9877 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. У.Мөнхзулын биед зүүн нүдний дээд доод, зовхиний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-30/ гэх дүгнэлт, 

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д яллагдагчаар өгсөн: “...Би У.Мөнхзултай барьцалдаж аваад зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд газар гарнаас нь чирч унагаад баруун талын хөл рүү нь өшиглөж үүсгэсэн.” /хх-39-40/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Д урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-34/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Д 2018 оны 08 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д нь хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсаныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Д цалин, хөрөнгө болон бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар

Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

         5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.            

 

         6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС