Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2023/00026

 

******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2023/00262 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* Хаан ******* ХХК,

 Хариуцагч *******, Б. нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 115,785,649.59 төгрөг, зээлийн хүү 61,029,643.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185,661.27 төгрөг, нийт 177,000954.39 төгрөгийг гаргуулах, барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 Хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, /цахим/, хариуцагч *******, Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №37 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 115,785,649.59 төгрөг, зээлийн хүүнд 61,029,643.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 185,661.27 төгрөг, нийт 177,000,954.39 төгрөгийг төлүүлэх,

 Талуудын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №******* тоот барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгүүдийг газрын хамт, худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

******* ******* ******* ХХК нь зээлдэгч *******, Б. нартай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №37 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******, Б. нар нь Сэлэнгэ аймаг, ******* сум 2 дугаар баг, 17 дугаар байрны хажуу талд/ хаягтай 207.4 ******* талбайтай үйлчилгээний зориулалттай ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 *******, Б. нар нь зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2020 оны 02 дугаар сарын 10-наас эхлэн зөрчсөн бөгөөд нийт 36 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 34,214,350.41 төгрөг, зээлийн хүүнд 50,787,103 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,040,009 төгрөг, нийт 89,041,462.41 төгрөгийг төлсөн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна.

 ...Хариуцагч нар 2022 оны 12 сар хүртэл сар бүр 3 сая төгрөг төлж байсан. 3 сая төгрөгөөс үндсэн зээл рүү 1,500,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс 1,500,000 төгрөг хасагдаж байсан. Нэмэгдүүлсэн хүү нь хамгийн сүүлд 2022 оны 11 сард зээлээ төлснөөс хойш бодогдсон. Банкны журмаар 3,000,000 төгрөг нь хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүнд төлөгдөх ёстой байсан ч хариуцагч нарын хүсэлтийг шийдвэрлээд 50 хувийг үндсэн зээлээс хасаж байсан... гэжээ.

 Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

 1.    Нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Би нэхэмжилсэн мөнгөн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэхээр маш их хэмжээний илүү хүүг нэхэмжилж байна. 61,000,000 төгрөгийн хүү хуримтлагдсан асуудал нь надаас шалтгаалсан зүйл байхгүй гэж үзэж байна.

Учир нь: Би ******* ******* *******наас 150,000,000 төгрөгийн зээл авснаас хойш өнөөдрийн байдлаар 90,000,000 төгрөг төлсөн байна.

Зээлийг хэвийн төлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахал гарснаас болж төр засгийн удирдлагуудын үйлдвэр үйлчилгээний газруудыг зогсоосон удаа дараагийн шийдвэрээс болж бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан. Мөн ******* ******* *******ны Сэлэнгэ салбар нь дампуурч татан буугдсанаас үүдэн зээлийг *******а төлөх нь ойлгомжгүй болсон. Энэ хоёр үндсэн нөхцөл шалтгааны улмаас зээлийн төлөлт удааширсан болно. Тиймээс зээлийн хуримтлагдсан хүүг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа:

 1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Миний бие нэхэмжилсэн мөнгөн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь яагаад гэвэл маш их хэмжээний илүү хүүг нэхэмжилж байна. 61,000,000 төгрөгийн хүү хуримтлагдсан асуудал нь зөвхөн надаас шалтгаалсан асуудал байгаагүй гэж үзэж байна.

Анх 2019 оны 2 сард 150 сая төгрөгийн зээл аваад 2020 оны 2 сар хүртэл хуваарийн дагуу ******* ******* *******ны пос машинаар карт уншуулж олсон орлогоосоо зээлээ төлж байсан. Би ******* ******* *******наас 150,000,000 төгрөгийн зээл авснаас хойш өнөөдрийн байдлаар 90,000,000 төгрөг төлсөн байна. 2020 оны 1 дүгээр сараас дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас орлого эрс буурсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж гарч Сэлэнгэ аймаг бүс нутаг гэдэг утгаараа бар зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн хааж ******* паб ажиллахаа больсон.

Зээлийг хэвийн төлж байсан боловч дэлхий нийтийг хамарсан цар тахал гарснаас болж төр засгийн удирдлагуудын баар, зоогийн газар, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон удаа дараагийн шийдвэрээс болж бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан.

******* ******* *******ны Сэлэнгэ салбар нь дампуурч татан буугдсанаас үүдэн зээлийг *******а төлөх нь ойлгомжгүй болсон. Мөн харьцах хүнгүй болсон. Мөн цар тахлаас үүдэлтэй хот, хооронд зорчих хөдөлгөөн хаагдаж ******* ******* *******тай харилцахад улам хүндрэлтэй болсон.

Үүнтэй зэрэгцээд миний нөхөр ******* нь 2022 оны 10 сард бие нь муудаж 11 сард өндөр төлбөртэй ходоодны хавдрын хагалгаанд орж, хуримтлуулж байсан мөнгөө хагалгааны төлбөртөө зарцуулсан. санхүүгийн байдал улам хүндэрсэн болно. Хэсэг хугацаанд цагийн хязгаарлалттай бар зоогийн газрын үйл ажиллагааг нээсэн ч хэвийн байгаагүй зээлийн хүү хуримтлагдаж давхар давхар нөхцөл байдлууд үүссэн. ******* ******* ******* руу цахимаар хүсэлт явуулж байсан 2021 оны 08 сараас үйл ажиллагаа дээрдээд пос машинаар карт уншуулаад өдрийн орлогоосоо 100,000 төгрөг татуулж сард 3 сая төгрөг төлж түүнээс 2 сая төгрөгийг үндсэн зээл 1 сая хүүнээс хасуулж байсан. ******* ******* ******* ХХК д 89,041,452 төгрөг төлсөн боловч сарын 1,7 жилийн 20,4 хувийн хүүтэй, бусад *******ны хүүнээс хамаагүй өндөр байсан учраас хүүг бууруулах боломж байна уу гэсэн хүсэлт тавихад хүүг бууруулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ажиллахгүй байсан, пос машин ажиллахгүй байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хуримтлагдсан хүү 61 сая төгрөгийг хөнгөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2023/00262 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Боржигин овогт //, овогт // нараас үндсэн зээлийн төлбөр 115,785,649.59 төгрөг, зээлийн хүү 61,029,643.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185,661.27 төгрөг, нийт 177,000,954.39 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-Банк //-нд олгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч *******, Б. нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

- Улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг /17-р байрны хажуу талд/ байршилтай, үйлчилгээний зориулалтай, 207,4 м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн Ү-1317000925 дугаартай, Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, 15-р байрны 57 тоот байршилтай, орон сууцны зориулалтай, 28,95 м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн дугаартай, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр гудамж 106 тоот байршилтай, худалдаа, үйлчилгээний зориулалтай, 597 м хэмжээтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,113,154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,113,154 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ шийдвэр нь хэтэрхий нэг талын эрх ашгийг хангаж *******ны талд гаргасан шийдвэр байна. Бидний зүгээс тухайн үед зээлийн хүү хуримтлагдсан нөхцөл байдлыг тайлбарласан баримтууд болох Аймгийн засаг даргын тамгын газрын захирамжууд, ******* руу явуулж байсан хүсэлт, үйлчилгээний газруудыг дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүрэн хааж ямар ч орлогогүй болсон. 2020 оны 11 сараас 2021 оны 8 сар хүртэлх 9 сарын хүү болох 21,573,000 төгрөгийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна гэв.

 Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн. Хариуцагч нарын зүгээс тухайн үед авсан зээлээ тодорхой хэмжээнд төлж байсан. 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл хугацааны хүү болох 21,573,000 төгрөгийг хасаж тооцуулахаар гомдол гаргасан. ... Эхлээд зоогийн газрын үйл ажиллагааг зогсоогоогүй байхад ******* ******* ******* ХХК татан буугдаад пос машин ажиллахгүй болсон. Ингээд бид *******а хандахаа мэдэхгүй болсон. 2020 оны 02 дугаар сараас аймгийн Засаг даргын захирамж гараад зоогийн газрын үйл ажиллагааг зогсоосон учраас зээлээ ч төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Манай зүгээс огт зээлээ төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Та бүхэн ч гэсэн энэ тухайгаа бидэнд мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Золбаяр би танай зээлийг хариуцаж байгаа гэж гарч ирсэн. Үүнээс өмнө *******ны зүгээс ямар ч шаардлага тавьж байгаагүй сураггүй алга болсон гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 *******, Б. нар нь 2019 оны 02 дугаар сард зээл авсан. Тухайн үед ажиллуулж байсан зоогийн газартаа манай пос машиныг байршуулан сарын төлөлтөө хийдэг байсан. Цах тахал гарснаас хойш 2020 оны 02 дугаар сард төлөлт зогссон. Манай *******инд хүсэлт өгсөн гэж хариуцагч нарын зүгээс хэлдэг. 2021 оны 06, 07 дугаар сард манай *******инд хүсэлт өгөөд 2021 оны 08 дугаар сараас эхлэн *******тай очиж уулзаад өдөрт 100,000 төгрөг төлөөд сард 3,000,000 төгрөг төлөхөөр хоорондоо тохиролцсон. Үүний дагуу төлөлт хийгдэж байх явцад манай талаас хүүг чинь зогсоогоод өгье гээд хүүг нь зогсоож өгсөн. Тухайн үед төлсөн 3,000,000 төгрөгийг үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүнээс хасаж байсан боловч 2022 оны 12 дугаар сараас хойш огт төлөлт хийгдээгүй. Банкны зүгээс 2023 оны 03 дугаар сард шүүхэд хандсан. Тухайн үед ковидын тухай хууль хэрэгжиж байсан. Үүнээс гадна Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хуулийн тухайд нэмэгдүүлсэн хүүг хүсэлтийн дагуу тооцохгүй байх талаар зөвлөмжүүдийг гаргаж байсан. Иймээс *******ны зүгээс гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манайх шүүхэд хандахдаа хариуцагч нарт хэлсэн шүү дээ. Чив чимээгүй байж байгаад гэнэт шүүхэд өгсөн зүйл байхгүй. Одоо зээлээ хэрхэн төлж яах вэ? гэдэг талаар хоорондоо бид ярилцсан. Манайх бас салбарын үйл ажиллагаа явуулдаг тул төв салбараасаа асууж үзэхэд хүүнээс чөлөөлөх боломжгүй гэсэн гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 3.Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээг 60 сарын хугацаатай 150.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй байгуулж, гэрээний үүргийн баталгаа болгон тоот барьцааны үл хөдлөх хөрөнгийн гэрээг тус тус байгуулснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нар нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийг хийгээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн байх ба хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа баар, зоогийн газрын үйлчилгээ явуулдаг бөгөөд үйл ажиллагааныхаа орлогыг ******* ******* *******-ны ПОС машинаар үйлчлүүлэгч нараасаа хүлээн авч тухайн орлогоосоо гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлөлт хийдэг байсан, 2020 оны 11 сард дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын тогтоол түүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжаар хариуцагч нарын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаах шийдвэр гарснаар орлогогүй болсон, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* *******-ны салбар татан буугдсанаар зээлийн гэрээтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байдалд хүрсэн гэж тайлбарлажээ.

Зохигчид нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээний үүрэг зөрчсөн талаар маргаагүй харин давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үндэслэлээр гэрээний үүргийг зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч нар маргасан байна.

 4.Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй ба мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

5.Хэрэгт авагдсан баримтаар: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 02 сарын 01-ний өдөр дуусах бөгөөд ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэрээний үүрэг шаардсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 115.785.649,59 төгрөг, зээлийн хүү 61.029.643,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185.661,27 төгрөг, нийт 177.000.954,39 төгрөг гэж тодорхойлж, зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцжээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ 2020 оны 12 сараас эхлэн төлөөгүй гэрээгээ зөрчсөн байх ба 2020 оны 11 сард дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын тогтоол түүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гарсан, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 242 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймаг ******* хотод байрлах Сэлэнгэ тооцооны кассыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон татан буулгасан нь нийтэд тодорхой үйл баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар ******* ******* ******* ХХК нь хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлэх ямар нэгэн үр дүн гаргахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал гэж үзэн гэрээг цуцлах боломжтой талаар Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасан зохицуулалтын дагуу гэрээг цуцлах боломж байхад нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах, гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардлага гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь зээлдэгч нараас гэрээний үүргээ төлж чадахгүй болсон нөхцөл байдлаа удаа дараа тайлбарлан холбогдох арга хэмжээ авах талаар хүсэлт гаргасаар байхад шийдвэрлээгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ эдлээгүйгээс зээлийн гэрээний хүүгийн төлбөр нэмэгдэх нөхцөл байдалд хүргэсэн гэсэн хариуцагч нарын тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 6.Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг зөрчсөн талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хэргийн үйл баримт, хэрэгт авадсан нотлох баримтуудыг үндэслэн хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Ковид-19 цар тахал Монгол улс төдийгүй, дэлхий нийтээр тархсан, уг цар тахлын улмаас нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нь нийтэд ил нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд хариуцагч *******, Б. нар нь нийтийн хоол баарны үйлчилгээг эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, Монгол улсын Засгийн газрын тогтоол болон аймгийн засаг даргын захирамжуудаар 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарыг дуустал хөл хорио тогтоож хариуцагч нар нь үйл ажиллагаа явуулаагүй байх тул дээрх 9 сарын хугацааны буюу үндсэн зээл 115.785.649 төгрөгөөс сарын 1.7 хувиар хүүг 1.968.356,033 төгрөгөөр тооцон 9 сараар тооцвол 17.715.204,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185.661,27 төгрөг, нийт 17.900.865,58 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 148/ШШ2023/00262 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Боржигин овогт //, овогт // нараас үндсэн зээлийн төлбөр 115.785.649,59 төгрөг, зээлийн хүү 43.314.43,24 төгрөг, нийт 159.100.088,83 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-Банк //-нд олгож, 17.900.865,56 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 3 дахь заалтыг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,113,154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 953.450 төгрөгийг гаргуулсугай гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 265.815 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээнд тохирох буюу 247,454 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

  

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

АЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ