| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0137/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч П.Ц /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан П.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811020700109 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт П.Ц, 1979 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан өлгий 28 дугаар гудамж 417 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 11-392а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ........................
Шүүгдэгч П.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 5-наас 6-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 392а тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Тунгалагийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Би Пүрэвхадын Цогтбаатартай 2012 онд танилцаад нэг гэрт орж байсан ...Цогтбаатар тухайн үед архи уучихсан байсан бөгөөд Цогтбаатарын дүү Төрбат манай гэрт согтуу ирсэн. Тэгээд би Төрбатыг манай гэрээр ирэхдээ дандаа согтуу ирдэг болохоор нь Төрбат руу уурлаад та нарын архиддаг газар биш битгий давраад бай босгыг битгий дав гэж хэлсэн биз дээ гэсэн чинь Цогтбаатар дүүгээ өмөөрөөд надтай маргалдахаар нь би Цогтбаатарыг дүүгээ аваад зайл гэж хэлснээс болоод Цогтбаатар над руу дайраад намайг үсдэж дараад баруун чих рүү гараараа цохиод халуун тогооны таг авч шидээд миний баруун чихийг оносон ...бөөр сав луу өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-22-23х/,
Яллагдагч П.Ц мэдүүлэхдээ: “2018 оны 7 сарын үед байх би одоо он сараа сайн санахгүй байна. Би архи уучихсан байсан. Манай хамаатны дүү болох Төрбат Тунгалаг бид гурав нэг шил архи хувааж уусан. Тэгээд Тунгалаг Төрбатыг хөөгөөд явуулчихаар нь бид хоёр маргалдаад би Тунгалаг руу ширээн дээр байсан халуун тогооны таглаа аваад шидчихсэн чинь нурууг нь оносон. Тэгтэл Тунгалаг чи муу яаж байнаа пизда минь гээд бид хоёр барьцалдаж аваад чих рүү нь цохьчихсон байх ...” гэсэн мэдүүлэг. /хх-35-36х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №8545 тоот дүгнэлтэд:
“1.2. Б.Тунгалагийн биед баруун чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн гэжээ /хх-29х/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 5-наас 6-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 392а тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Тунгалагийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав.