Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 244

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1956 оны 04 сарын 12-нд төрсөн, 50 настай, Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Арал нэртэй газар оршин суух Өөлд овогт Аюушийн Батжаргалын /РД:АМ56041211/ хүсэлттэй

Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэрэнханд  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч А.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон  түүний төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ... Иймд нотлох баримтуудыг үндэслэн 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд  Архангай аймгийн Хотонт сумын  Цацрал нэгдэлд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч А.Батжаргал Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Аюушийн Батжаргалын Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтэр,

          - Аюушийн Батжаргалын Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1992 оны 04 сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 04-ний өдрийн Аюушийн Батжаргалын тус аймгийн Хотонт сумын Бургалтай бригадад  1981-1982, 1985 онуудад малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 155 дугаар тодорхойлолт,

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 26-ны өдрийн Аюушийн Батжаргалын тус аймгийн Хотонт сумын Бургалтай бригадад  1978-1980, 1984, 1987 онуудад малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 212 дугаар тодорхойлолт,

          - Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1983 оны 05 сарын 16-ны өдрийн тууварч, малчдыг  шагнах тухай 42 дугаар тогтоол /Хавсралтад: Батжаргал Бургалтай бригад, тогоо 1, бетон 1, бүгд үнэ 36 төгрөг/,

          - Архангай аймгийн Хотонт сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа,  Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын  эвлэлийн хороо, нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  1986 оны 07 сарын 09-ний өдрийн социалист  уралдааны  нэгдсэн болзол  дүгнэх тухай 8/47 дугаар тогтоол /Хавсралтын 27-д А.Батжаргал Бургалтай бригад/,

          - Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн даргын 1989 оны 12 сарын 28-ны өдрийн малчдад  ээлжийн амралт олгох тухай 71 дүгээр тушаал /Хавсралтын 60-д А.Батжаргал хоньчин/,

          - Архангай аймгийн Хотонт сумын  Цацрал нэгдлийн  зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлын 1990 оны 02 сарын 11-ний өдрийн зарим малчдыг  шагнах тухай 05 дугаар  тогтоол /Хавсралтын 10-т А.Батжаргал Бургалтай бригад, шагнал 100 төгрөг/,

          - Архангай аймгийн Хотонт сумын  Цацрал нэгдлийн  зөвлөлөөс  1989 оны 02 сарын 15-ны өдөр шагнасан баярын бичиг,

          - Архангай аймгийн Хотонт сумын  Цацрал нэгдлийн  зөвлөлөөс 1989 оны 07 сарын 10-ны өдөр шагнасан дурсамж зэрэг болно.

 

           Иймд хүсэлт гаргагч А.Батжаргалын Архангай аймгийн Хотонт сумын Цацрал  нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                  

                                                                 ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овогт Аюушийн Батжаргалын Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН